Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2015.02.03

Монголын Хүйн радиогийн холбооны бүх гишүүдийн хурал боллоо

Монголын Хүйн радиогийн холбооны хоёр жил тутмын  бүх гишүүдийн хурал  2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Пума Империал зочид буудалд болов. Бүх гишүүдийн хурлын үеэр  радиогийн менежерүүд өнөөгийн нөхцөлд тулгарч байгаа нийтлэг бэрхшээлийн талаар санал солилцож, радио бүр өөрсдийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан болно. Мөн есөн радио тус бүр 2015-2018 оны хооронд хэрэгжих иргэдийн оролцоо ба тогтвортой ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.


   Зураг дээр зүүн гараас
Баян-Өлгий аймгийн Улаанхус сум  “Улаан хусын долгион” сумын менежер Х.Ботажан, Увс аймгийн Зүүнговь сумын “Өгөөмөр аялгуу” радиогийн УЗ-ийн дарга Л.Мөнхцэцэг, Баян-Өлгий аймгийн Буянт сумын “Хөлцөөтийн цуурай” радиогийн менежер Т.Сувд-Эрдэнэ, Ховд аймгийн  Алтай сумын “Бодончийн долгион” радиогийн УЗ-ийн дарга Ц.Төмөр-Очир, Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын “Тайгын аялгуу” радиогийн менежер С.Өлзийсайхан, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын "Шишгэдийн дуу хоолой” радиогийн УЗ-ийн дарга Д.Түмэнбаяр, Хөвсгөл аймгийн Цагаан -Уул сумын “Хотгойдын дуу хоолой” радиогийн менежер Ч.Отгонтөгс 
урд эгнээнд зүүн гараас Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын “Уушигтын цуурай” радиогийн ажилтан Х.Ерболат, Увс аймгийн  Тэс сумын "Таван Тэсийн долгион" радиогийн менежер Г.Цогт-Очир
   
   
 

  


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165875 
 Энэ сард:12787 
 Өнөөдөр:54 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.