Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2015.02.13

Дэлхийн радиогийн өдөрт зориулсан ЮНЕСКО-ын ерөнхий захирал Ирина Боковагийн илгээлт

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас (ЮНЕСКО) 2012 оны 2-р сарын 13-нд “Дэлхийн Радиогийн Өдөр”-ийг анх удаа тэмдэглэсэнээс жил бүр уламжлал болгон тэмдэглэх болсон юм.

“Дэлхийн Радиогийн Өдөр”-ийн зорилго нь хэвлэл мэдээлэл болон олон нийтэд радиогийн ач холбогдлыг ойлгуулах, радио нэвтрүүлэг бүтээгчдийн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, шийдвэр гаргагчдыг радио, түүн дотроо коммюнити-хүйн (community) радиогоор дамжуулан олон нийтийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тогтвортой хөгжилд нь хувь нэмрээ оруулахыг хөхүүлэн дэмжихэд оршиж байгаа юм.

ЮНЕСКО-ын ерөнхий захирал Ирина Бокова Дэлхийн радиогийн өдөрт зориулан ЮНЕСКО-ын гишүүн бүх улс ба түншлэгч нар, ялангуяа радиогийн салбарынханд хандан уриалга гаргажээ.

Дэлхийн радиогийн өдөрт зориулсан
ЮНЕСКО-ын ерөнхий захирал Ирина Боковагийн илгээлт


Дөрөв дэхь жилдээ тэмдэглэж буй Дэлхийн радиогийн өдрөөр залууст хандаж байна. Дэлхийн хүн амын талаас илүү хувийг эзэлдэг 30-аас доош насны бүх залуусын нийгмийн оролцоог чухалчлан, радиогийн ач холбогдлыг анхааран үзэж, энэхүү зорилгод хувь нэмрээ оруулахыг тэмдэглэлт энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО уриалж байна.

Эрэгтэй, эмэгтэй бүх насны залуусын дуу хоолой хэвлэл мэдээллийн салбарт хангалттай сонсогдохгүй байгаа нь нийгэм, эдийн засаг, ардчиллын өргөн хүрээнд давхар нөлөөлж байна. Залуу уран бүтээлчид өнөө хэр цөөхөн байна. Залууст зориулсан, залуу уран бүтээлчдийн хийсэн нэвтрүүлэг маш цөөхөн байна. Энэ нь хэвлэл мэдээлэл болон радиод залуусын тухай хуучирсан, хэвшмэл ойлголт зонхилж байгаатай холбоотой.

Радио өөрчлөлт хийх боломж олгодог.
Радио эв нэгдэл, соёл боловсролыг түгээнэ.
Радио нь залууст өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө олоход туслах өөрчлөлт  хийх талбар юм.

Аюултай, анхаарал татсан бүсэд өрнөж буй үйл явдлыг олон улсын хэвлэл мэдээллийн байгуулагуудад залуус (иргэний болон чөлөөт сэтгүүлчид) цаг алдалгүй мэдээлдэг. Тэдгээр залуусын олонх нь радио болон мэдээллийн салбарт ажиллахдаа амь дүйсэн, эрсдэлтэй алхам хийдэг. Дуу хоолойгоо олонд хүргэх тэдний санаачилгыг сайтар дэмжсэнээр бид шинэ соргог санаа, шинэ байр суурийг дамжуулж хамтын хүчээр шинэчлэж чадна. Энэ нь 2015 оны Дэлхийн радиогийн өдрийн гол зорилго ба улмаар бүх талаар ялгаварлан гадуурхах явдлын   эсрэг  ЮНЕСКО-гийн зорилгыг илэрхийлж байгаа юм.

Радио нь мэдээлэл түгээх замаар хүй олны нэгдлийг хангахад тусалдаг. Онцгой байдал, улс төрийн хурцадмал байдал, зэвсэгт мөргөлдөөний үед тусгаарлагдаж шаналсан хүй олны дуу хоолойг дамжуулахад  радио тусалдаг. Өнөөгийн байдлаар ЮНЕСКО радиогоор дамжуулан Эболагийн хямрал нүүрлэсэн газарт эрүүл мэндийн яаралтай тусламжийн мэдээ мэдээлэл түгээж байна. Дүрвэгсдийн хуаранд нийгмийн харилцаа тогтоох, сэргээхэд радио ихээхэн тустай ба энд ЮНЕСКО залуусын хөтөлсөн, тэдний дэмжлэгээр бүтээсэн соёл, боловсрол, мэдээллийн асуудлыг радиогоор түгээхэд хувь нэмрээ оруулж байна.

Өнөөдөр би ЮНЕСКО-ын гишүүн бүх улс ба түншлэгч нар, ялангуяа радиогийн салбарынханд хандан энэхүү утга санааг тойрон нэгдэж, үүнийг нийгмийн өөрчлөлт, нас насныхны хоорондын харилцаа, нийгмийн эв нэгдийн төлөө хүч болгохыг уриалж байна.

http://www.diamundialradio.org/?q=en/content/message-unesco-director-general-irina-bokova

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159711 
 Энэ сард:14742 
 Өнөөдөр:73 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.