Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2014.11.01

Хэвлэлийн мэдээ



Глоб Интернэшнл төв ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Нээлттэй Нийгэм Форум, Хууль зүйн яам, НҮБ-ын Хөгжлийн  хөтөлбөртэй хамтран “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулсан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” сэдэвт уулзалт-ярилцлагыг  2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар чуулганы 163 тоот тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгох тухай баталж энэ өдөрт зориулсан үйл ажиллагааг холбогдох бүх түншийн хамтаар удирдан зохион байгуулах үүргийг ЮНЕСКО-д ногдуулсан байна.

НҮБ-аас “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх” үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан бөгөөд НҮБ-ын системийн байгууллагууд, засгийн газрууд, олон улсын хамтын нийгэмлэг, иргэний нийгмийн хүчин чармайлтыг нэгтгэж, бодит ахиц дэвшилд хүрэхэд энэ төлөвлөгөө чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2014 оноос эхлэн тэмдэглэж буй “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулан гаргасан илгээлтдээ: анх удаа тэмдэглэж буй “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-өөр бүх Засгийн газарт хандан сэтгүүлчийн амь насыг хороосон хэрэг бүрийг цаг алдалгүй, шуурхай мөрдөн шалгах, мөн сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахад тууштай хамтран ажиллахыг бүх түншүүдэд уриаллаа.

Сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, заналхийлэх, бие, эрүүл мэндэд нь халдах, хууль эрх зүйн сул байдлыг ашиглан үндэслэлгүй мөрдөн мөшгих зэргээр мэргэжлийн эрхэд халдсан тохиолдол 2005 оны 10-р сараас 2013 оны 5-р сарыг дуустал хугацаанд Глоб Интернэшнл төвд нийтдээ 300 бүртгэгдсэн. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд цаашдын дарамтаас эмээж, Сэтгүүлчдийн эвлэл, тус төвд хандахгүй өнгөрөөх нь түгээмэл тул энэ нь бүрэн тоо биш. 

2011-2014 оны байдлаар шүүхээр бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан гэсэн үндэслэлээр иргэний 37 хэрэг, эрүүгийн хуулийн 111.2 буюу гүтгэлгийн 8 гэмт хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгджээ. Сэтгүүлчдэд холбогдох эрүүгийн 6 хэрэгт сэтгүүлчийг буруутгаж, 2 хэрэгт гэм буруугүй болох нь тогтоогдож, цагаатгагдлаа.    

Уулзалт, ярилцлагын үеэр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын дүгнэлт хэлэлцүүлэг (UPR- Universal Periodic Review)-т Хүний эрхийн ТББ-ын форумаас хүргүүлсэн Монгол улс дахь  Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөв байдлын илтгэлийг сонсож хэлэлцэв.

“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” илтгэлд Монгол Улс 1974 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт (ИБУТЭТОУП)-ыг соёрхон баталсан,  үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөг  Үндсэн Хууль, дотоодын бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан хэдий ч иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөт, хараат бус хэвлэлтэй байх эрх чөлөө зөрчигдсөөр байгааг дурьдаад дараах зөвлөмжийг санал болгосон байна.
 
Монголын төрийн бус байгууллагууд дараах зөвлөмжийг санал болгож байна

1.    Засгийн газрын 2013 оны 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, үзэл бодлыг хянах төрийн хяналтын системийг халах
2.    ХХЗХ-ны “нөхцөл, шаардлага”, дүрэм журмуудыг хүчингүй болгох
3.    ХХЗХ-ны хараат бус байдлыг бүрэн хангах, олон нийтийн оролцоо, хяналт бий болгох, ил тод байдлыг хангах, Хорооны гишүүдийг Засгийн газраас томилж, чөлөөлдөг, тайлагнах тогтолцоог халах чиглэлээр зохих хуулиудад өөрчлөлт оруулах
4.    Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тогтоохгүй байх, бүртгэл, шүүлтүүр хэрэглэх, тусгай зөвшөөрөл олгох явдлыг зогсоох
5.    Агуулгад тавих хязгаарлалтуудыг 19-р зүйлийн зарчимд нийцүүлэн, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах
6.    Гүтгэлэг, доромжлолыг Эрүүгийн хуулиас халах санаачилгыг сайшаахын сацуу Засгийн газар үүндээ тууштай байж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх улс төрийн хүсэл зоригоо харуулах, манлайлах
7.    Нэр төр гутаахтай холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэхдээ олон улсын хуулийг ашиглах, 19-р зүйл, НҮБ-ын Хүний эрхийн хорооны тайлбар, олон улсын бусад хэм хэмжээний талаар хуульч, шүүгч, өмгөөлөгч, прокурорын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
8.    Иргэдийн хувийн нууцыг хамгаалах, нэрээ нууцлах эрх, нууц нэр ашиглах эрхийг баталгаажуулах
9.    Шүгэлдэгч, сэтгүүлчийн нууц эх сурвалжийн хуулийн хамгаалалт бий болгох




                                                    


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165535 
 Энэ сард:12447 
 Өнөөдөр:42 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.