Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2015.04.29

ЮНЕСКО-ийн Ерөнхий Захирал хатагтай Ирина Боковагийн илгээлт











      













2015 оны Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдрийг тохиолдуулан НҮБ-ийн Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага – ЮНЕСКО-ийн Ерөнхий Захирал хатагтай
Ирина Боковагийн илгээлт

2015 оны 5-р сарын 03-ны өдөр

Бүгдээрээ хамтран ажиллаж хэвлэл мэдээллийг бэхжүүлэн хөгжүүлье.

Хэвлэл мэдээллийг бэхжүүлэн хөгжүүлье. Энэ нь улс орнууд шинэ дэлхий, бүх нийтийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан дэвшүүлж байгаа цаг үетэйгээ зэрэгцэн тохиож буй Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Өдрийн уриа юм.

Тогтвортой хөгжиж, энхтайван оршихийн тулд эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр мэдлэг, мэдээллийг бүтээн туурвих, бусадтайгаа хуваалцах эрх чөлөөтэй байх ёстой. Хэвлэл мэдээлэл сайтар хөгжсөний ачаар иргэд оршин буй нийгмийн хөгжлийн талаар мэдээлэл сайтай байж, оновчтой шийдвэр гаргах, хууль шударга ёсыг сахиулах, авлига, дарангуйлал, шударга бус явдлыг илрүүлэн тэмцэх боломжтой болдог.

Үүний төлөө хэвлэл мэдээлэл өөрийн үүргээ аюулгүй нөхцөлд оновчтой гүйцэтгэх замаар бэхжин хөгжих чадвартай байх ёстой. Бид сэтгүүлчдийн аюулгүй байдлыг сайжруулахад тавих хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж улмаар энэ нь сэтгүүлчдийн аюулгүй байдал, сэтгүүлчийг албан үүргээ гүйцэтгэсний төлөө зүй бусаар ял шийтгэл ноогдуулахаас хамгаалахаар ЮНЕСКО-гийн санаачилга дор хэрэгжих НҮБ-ийн үйл ажиллагааны үндсэн зорилго болох юм.

Үүний тулд бид хүн бүрийн, нэн ялангуяа хэвлэл мэдээллээр өөрийгөө илэрхийлэх боломж нь хомс эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох хэрэгтэй. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй, бүх хүмүүс мэдээлэл бэлтгэхэд адил эрхтэй оролцох ёстой. Чөлөөт хэвлэл бол тогтвортой хөгжлийн зорилтууд аяндаа биелэгдэх бэлэн жор биш. Энэ нь хүн төрөлхтний сайн сайхан оршихуй, сайн засаглал, хуулийн өмнө ижил тэгш эрхтэй байх зэрэг хөгжлийн төлөөх үйл ажиллагаа бүрийг амжилтад хүргэх амин чухал нөхцөл мөн.

Бүгдээрээ хамтран ажиллаж хэвлэл мэдээллийг бэхжүүлэн хөгжүүлье.

Ирина Бокова

UNESCO Director-General’s Message on World Press Freedom Day 2015






Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159961 
 Энэ сард:14992 
 Өнөөдөр:56 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.