Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.01.16

Тvр хорооныхон Н.Содномдоржийн хариуд бухимдаж байна

Олон нийтийн радио, телевизийн Vндэсний Зєвлєл /VЗ/-ийн дарга Н.Содномдорж албан тушаалаасаа огцрохгvй гэжээ.
Монголын vндэсний радио, телевизийн хамт олноос бvрдсэн Тvр Хороо Н.Содномдоржид гурав хоногийн хугацаа єгсєн мэдэгдэл гаргасны дагуу VЗ єнгєрсєн баасан гаригт хуралдсан байна. Уг нь Тvр хорооныхон хариу авах эцсийн хугацаагаа хуралдааны ємнєх єдєр буюу пvрэв гаригт дуусгавар болгохоо мэдээлсэн. Гэвч VЗ-ийн гишvvд Тvр хорооныхонтой пvрэв гаригт уулзаад албан ёсны хариугаа баасан гаригт бичгээр хvргvvлье гэсэн тохиролцоонд хvрсэн байж. Ингээд VЗ баасан гаригт хуралджээ.

Тvр хорооныхны тавьсан шаардлагын дагуу ОНРТ-ийн дvрмийг батлуулахаасаа ємнє мэргэжлийн хамт олны санаа оноог тусгах тал дээр хамтарч ажиллахаар болсон байна. Ер нь дvрмийг боловсруулахдаа бусдад нээлттэй байя гэсэн саналыг VЗ-ийн зарим гишvvн ємнє нь гаргаж байсан гэнэ. Мєн VЗ орон тооны нарийн бичгээ энэ сард багтаан тодорхой шалгуураар сонгож авахаар болжээ. Радио, телевизийн хамт олноос тавьсан шаардлагын “ачаар” хуралдаанаар шийдэж чадсан хамгийн гол дэвшил нь даргаас хамаарахгvйгээр дараа дараагийн хурлын тов, хэлэлцэх асуудлаа гаргаж байхаар болсон байна. Тvvнчлэн VЗ-ийн бvтцэд єєрчлєлт оруулах асуудлыг маргааш хэлэлцэхээр тохирчээ.

Тvр хорооныхон “Н.Содномдорж та VЗ-ийн даргын албан тушаалдаа тэнцэж байгаа эсэхдээ дvгнэлт хийж, єєрийн удирдаж буй VЗ-ийнхєє удирдлагын бvтцэд єєрчлєлт хийх нь мухардлаас гарах оновчтой гарц байж болох юм” хэмээн мэдэгдэлдээ дурдсан байсан. Vvний хариуг Н.Содномдорж Тvр хорооныхонд єгєхдєє намайг огцор гээгvй харин дvгнэлт хий гэсэн байна. Тиймээс єєртєє дvгнэлт хийчихлээ гэжээ. Уг нь радио телевизийн хамт олон Н.Содномдорж даргыг нэг нэмын эрх ашгаар олон нийтийн ажилд хандаж байна хэмээн vзэж vvндээ єєртєє дvгнэлт хийн огцрох ёстой гэдгийг боловсон маягаар шаардсан гэнэ. Тиймээс Н.Содномдоржийн дээрх хариуд бухимдаж буй сурагтай.

Эх сурвалж:
Єдрийн сонин 2006.01.16






Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:195813 
 Энэ сард:16970 
 Өнөөдөр:54 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.