Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Хэвлэх хувилбар  |  Буцах
2015.11.01

Үзэл баримтлалын баримт бичиг

ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН БАРИМТ БИЧИГ

СЭТГҮҮЛЧДИЙН ЭСРЭГ ГЭМТ ҮЙЛДЭЛ ЯЛ ШИЙТГЭЛГҮЙ
 ҮЛДЭЖ БУЙГ ТАСЛАН ЗОГСООХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ТОЛИЛУУЛАХ НЬ

 
2015 оны 11 дүгээр сарын 2

Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба өргөн утгаар нь авч үзвэл хүний эрхийн эсрэг үйлдэж буй харгис хэрцгий гэмт хэргийн мөчлөгт суурилдаг гол хүчин зүйлийн нэг болж байна. Шүүх эрх мэдлийн байгууллагын төлөөлөгчид болох шүүгч, прокурор, хуульч ба цагдаагийн мөрдөн байцаах албаны ажилтнууд бүгд энэхүү ял шийтгэлгүй үлдэж буй үйлдлийг таслан зогсооход чухал үүрэгтэй. Ял шийтгэлгүй өнгөрөөх явдалтай тэмцэхэд үндэсний болон бүс нутаг, олон улсын түвшинд хууль зүйн ухааны туршлагыг хуримтлуулах ба харилцан солилцох нь чухал арга хэрэгсэл байх болно. Олон улсын эрх зүй ба олон улсын хэм хэмжээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх нь мөн чухал асуудал юм. Энэ жил ЮНЕСКО ба Европын Хүний Эрхийн Шүүх, Африкийн хүний болон ард түмний эрхийн шүүх ба Коста Рика улсын Сан Хосед төвтэй Америк дундын Хүний эрхийн шүүх хамтран 2015 оны 10 дугаар сарын 9-10 өдрүүдэд Хүндэтгэн дурсах ёслолыг эхлэн тэмдэглэнэ. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Нью Иорк, Амстердам, Лондон, Доха хотноо болон Парис хотноо ЮНЕСКО-гийн Төв байранд стратегийн арга хэмжээ болно.

СУУРЬ МЭДЭЭЛЭЛ
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассемблейн 68 дугаар чуулганаас 2013 онд баталсан A/RES/68/163 тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгон зарласан билээ. Уг тогтоолоор өнөө цаг үед хэвшин тогтоод буй ял шийтгэлгүй өнгөрдөг явдлыг таслан зогсоохын эсрэг тодорхой арга хэмжээ авахыг гишүүн улс орнуудад хандан уриалсан юм. 2013 оны 11 дүгээр сарын 2-нд Мали улсад хэрцгийгээр хороогдсон Францын хоёр сэтгүүлчийг хүндэтгэн дурсаж энэ өдрийг сонгосон юм. Дээрх тогтоолоор ЮНЕСКО-д энэ Өдрийг манлайлан тэмдэглэх тусгай эрх олгосон билээ. Хэвлэл мэдээллийн ажилтнууд ба сэтгүүлчдийн эсрэг бүх төрлийн хүчирхийлэл, халдлагыг энэхүү онцгой тогтоолоор эрс буруушаасан юм.

Мөн уг тогтоолоор гишүүн улс орнуудад хандан хэвлэл мэдээллийн ажилтнууд ба сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бололцоотой бүх арга хэмжээ авч, хариуцлага тооцохын тулд тэдний эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шударга шүүхийн өмнө авчрах, хохирсон хүмүүст хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх нөхцөл бүрдүүлэхийг уриалсан. Мөн түүнчлэн, сэтгүүлчдэд мэргэжлийн ажлаа бусдаас хараат бус, аливаа хууль бус, хөндлөнгийн оролцоогүй эрхлэх аюулгүй таатай орчин бүрдүүлэхийг уриалсан юм.

Энэхүү тогтоолоор ял шийтгэлгүй үлдэж буй явдалд онцгой анхаарал хандуулсан нь сүүлийн жилүүдэд олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэхийн төлөө ажиллаж байсан 700 гаруй сэтгүүлч амиа алдсан түгшүүртэй нөхцөл байдлаас үүдэлтэй. Зөвхөн 2012 онд 123 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд ба нийтийн эрх ашгийн төлөө хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс амь насаа алдсаныг ЮНЕСКО-ийн Ерөнхий Захирал зэмлэн буруушаасан юм. 2013 онд амь үрэгдсэн хүмүүсийн тоо багасч 91 болсон хэдий ч хамгийн олон сэтгүүлч амиа алдсан он жилийн жагсаалтыг удаалж байна.

Зэвсэгт мөргөлдөөний бүс ба тайван нөхцөл байдлын аль алинд нь өдөр тутмын үйл ажиллагаандаа илүү олон сэтгүүлч болон тэдний төрөл төрөгсөд гэмт халдлага, шахалт дарамт, айлган сүрдүүлэг, хууль бусаар хорьж цагдах, хүчээр сураггүй алга болгох, тамлан тарчилгах гэмт үйлдэлд өртөж буй тоо баримтад эдгээр амь үрэгдсэн сэтгүүлчдийн талаарх тоо ороогүй болно. Мөн түүнчлэн, эмэгтэй сэтгүүлчид илүү их эрсдэлд өртөж, тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өртсөөр байна.

Сүүлийн арван жилд амь насаа алдсан сэтгүүлчдийн арван хэргийн зөвхөн нэгд нь ял шийтгэл оноосон байгаа нь өөрийн эрхгүй санаа зовоосон асуудал болоод байна. Ял шийтгэлгүй үлдээж буй нь гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг өөгшүүлж, нөгөө талаас энэ нь нийгэмд, түүний дотор сэтгүүлчдэд “гашуун” нөлөө үзүүлж байна. Ял шийтгэлгүй мултран үлдэх байдал улам даамжирсаар хэм хэмнэл бүхий аймшигт үзэгдэл болон хувирч байна. Төрийн хамгаалалт дутагдаж байгаа учраас олон нийт эрхээ эдлэх аюулгүй нөхцөл бүрдэхгүй байна хэмээн тэд дүгнэж байна. 

Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба тэдний эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буй аюулын талаарх ЮНЕСКО-гийн Ерөнхий Захирлын 2014 оны тайланд дурдсанаар, 2006-2013 онуудад бусдын гарт амиа алдсан сэтгүүлчидтэй холбоотой 593 хэргийн дөнгөж зургаа хүрэхгүй хувийг шийдвэрлэсэн байна. Шүүх эрх мэдлийн тогтолцооны янз бүрийн шатанд үргэлжилсээр буй мөрдөн шалгах ажиллагааны баримтаас харахад эдгээр хэргүүдийн дөрөвний нэг нь “шалгаж буй” гэсэн тодотголтой байгаа юм. Ерөнхий Захирал хүсэлт илгээсэн хэдий ч эдгээр хэргүүдээс 60 хувь нь шүүхийн үйл явцын талаарх мэдээлэл огт байхгүй болохыг ЮНЕСКО тодруулсан юм. Мэдээллийн энэхүү хомсдол эдгээр хэргүүдийг мөрдөн шалгах, хяналт тавих шүүх эрх мэдлийн байгууллагын мэдээллийн сан болоод чадавхид нөлөөлж болох талтай. 

Сэтгүүлчид халдсан хэрэг ял шийтгэлгүй үлдэх нь “гутамшигт үнэн” эсвэл “тэрслүү үг”- ийг хүргэдэг сэтгүүлчид аюулд орох ба улмаар тэдний мэдээллийн эх сурвалж болдог жирийн иргэдэд ч “халтай” хэрэг болох нь гэсэн маш сөрөг мэдээлэл нийтэд тарна. Улмаар, хүн бүр, миний эдлэх ёстой эрхийг хамгаалдаг гэж ойлгодог улсынхаа шүүх засаглалд итгэх нийгмийн итгэл үнэмшил үгүй болно. Сонгосон байгаа онилсон ч хууль цаазын өмнө толгой бөхийлгөхгүй үлдэнэ гэдгээ мэдсэнээр сэтгүүлчид ба бусад хүмүүст халдсан гэмт этгээдүүд улам өөгшинө.

2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр баталсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2222 тоот тогтоолоор хүлээн зөвшөөрсний дагуу, “Зэвсэгт мөргөлдөөнтэй бүсэд ажиллаж буй сэтгүүлчид, хэвлэл мэдээлийн ажилтнууд ба энэ салбартай холбоотой боловсон хүчний эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх нь тэднийг хамгаалахад гол саад бэрхшээл учруулдаг ба тэдний эсрэг гэмт хэрэгт хариуцлага тооцох нь ирээдүйд дахин халдлага үйлдэхээс урьдчилан сэргийлэх гол арга байх болно” гэсэн юм. 

Аюулгүйн Зөвлөл уг тогтоолдоо “Олон улсын хуулийн дагуу холбогдох хууль тогтоомжийг сахин мөрдөж, гэмт үйлдэл ял шийтгэлгүй өнгөрөх явдлыг таслан зогсоох ба олон улсын хүмүүнлэгийн хуулийг ноцтой зөрчсөн гэмт этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх нь улс орнуудын үүрэг болохыг” мөн онцлон дурдсан юм. 

Гэмт этгээд ял шийтгэл хүлээхгүй байснаар нийгэм бүхэлдээ хохирно.

“Дуугүй дараад өнгөрүүлэх мэдээ” гэдэг нь олон нийт зайлшгүй мэдэх ёстой мэдээ гэсэн үг юм. Улс төр, нийгэм, эдийн засгийн гээд аль ч утгаар нь хүмүүс хувийн амьдралдаа зөв зүйтэй шийдвэр гаргахад мэдээлэл амин чухал ач холбогдолтой. Аливаа хүн мэдээлэл олж авах, авсан мэдээлэл чанартай байх нь ардчилал, сайн засаглал ба засаглалын үр дүнтэй бүтэц байгуулахад тулгын чулуу болдог.

Ялангуяа сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйн ийм өргөн хүрээтэй үр дагаврыг хүлээн зөвшөөрснөөр, НҮБ жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр болгон зарласан юм.

Энэхүү олон улсын өдрийг тэмдэглэх болсон нь оролцогч талуудад сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсооход олон нийтийн анхаарлыг хандуулах стратегийн бололцоог бүрдүүлж өгсөн. Мөн гол ашиг сонирхол нь сэтгүүлчийн аюулгүй байдлаас өөр зүйлд чиглэдэг шийдвэр гаргагчдын анхаарлыг үүнд хандуулахад шинэ боломж нээж өгсөн юм. Үзэл баримтлалын баримт бичгийн гол ач холбогдол нь шударга ёс, гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буй явдлыг сэтгүүлчийн ажил үүргийн байдалтай холбогдуулан өргөн утгаар нь авч үзсэнээр хуулийн системийн удирдлагын бүтцэд багтдаг хүмүүстэй хамтран ажиллах бололцоо нээж өгсөнд оршино.

Олон нийтийн оролцоо, гэр бүлийн хүчирхийлэл, авлига зэрэг төрөл бүрийн асуудлаар иргэдийн үг хэлэх эрхийг хамгаалан ажилладаг бусад хүмүүс, олны нүдэн дээр ажил үүргээ гүйцэтгэдэг, ажиллах нөхцөл байдал нь эрсдэлд ороход нийгэмд түгшүүр зарладаг, сэтгүүлчдийн эсрэг гэмт халдлага ял шийтгэлгүй үлдэж буйтай тэмцэхэд чиглэсэн дээрх тогтоолын агуулгыг бүрэн дэмжиж байгаа юм.

Ял шийтгэлгүй өнгөрөөх явдалтай тэмцэх олон улсын өдрийг НҮБ-аас гаргасан Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба гэмт хэрэг ял шийтгэлгүй үлддэг асуудалтай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд авч үзэн, НҮБ-ын Удирдлагын Зөвлөлөөс баталж, НҮБ-ын Ерөнхий Ассемблей дэмжин сайшаасан юм.

ЮНЕСКО-гийн төв байранд болсон Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн бага хурлын 2014 онд гаргасан Парисийн Тунхаглалд: “Сэтгүүлчдийн амийг хороосон хэргийн түвшин тасралтгүй нэмэгдсээр байгаа нь энэ асуудалд олон улсын байгууллагууд, орон орны засгийн газар, хэвлэл мэдээллийн байгууллага ба бусад хүмүүс ихээхэн анхаарал хандуулж, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх ба тэдний амийг хороосон гэмт этгээдийг шүүхийн өмнө авчрахыг уриалж байна” хэмээн дурдсан юм.

Энэ нь ялангуяа оролцогч бүх талууд өөр хоорондоо хамтын ажиллагаагаа өргөжүүлж, НҮБ-аас гаргасан Үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэхийг уриалсан юм. Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр нь НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсронгуй болгох томоохон боломж юм. 

Энэ жил, ЮНЕСКО энэхүү чухал өдөрт ихээхэн анхаарал тавьсан хэвээр байгаагаа онцлон мэдэгдэхийг зорьж, улмаар хүний эрхийн бүс нутгийн шүүхүүдтэй, тэр дундаа Европын Хүний Эрхийн Шүүх, Африкийн Хүн ба Ард олны Эрхийн Шүүх ба Коста Рика улсын Сан Жосед төвтэй Хүний Эрхийн Америк дундын Шүүхтэй хамтран 2015 оны 10 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд хүндэтгэн дурсах болно. Хүний эрхийн бүс нутгийн шүүхүүдтэй хамтарсан стратегийн арга хэмжээг 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Нью Иорк, Амстердам, Лондон, Доха хотноо болон Парис хотноо ЮНЕСКО-ийн Төв байранд зохион байгуулна.

ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ҮҮРЭГ БА ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ШҮҮХҮҮД

Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба тэдний амь насыг хороосон этгээдүүд ял шийтгэлгүй үлдэхийн эсрэг тэмцэх нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 19 зүйлээр баталгаажсан хүний үндсэн эрх болох үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахад зайлшгүй чухал юм. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хувь хүний эрх бөгөөд ингэсний төлөө хэний ч амь насыг хороох ёсгүй хэдий ч, энэ нь мөн хүмүүс харилцан ярилцах, оролцох, ардчиллыг хөгжүүлэх замаар хүчирхэгжинэ. Ингэснээр бие даасан тогтвортой хөгжлийг бий болгодог учраас хамт олны эрх юм. Шүүх эрх мэдлийн тогтолцооны бүх төлөөлөгчид ба шүүх засаглалын чанартай оролцоо үүнд зайлшгүй чухал тул хууль, дүрэм, журмыг сайжруулахгүйгээр үүнийг хийх боломжгүй билээ. НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс иш татсан хэрэгжүүлэх стратеги уг Төлөвлөгөөний хүлээгдэж буй үр дүнг тодорхойлохдоо дээрх зорилгыг маш оновчтой тодорхойлсон юм. Үүнд:

“Сэтгүүлчдйин аюулгүй орчинг бүрдүүлэх, тэр дундаа эрүүгийн шүүхийн сүлжээ ба бусад хууль сахиулагчдын чадавхийг бэхжүүлэх, сайн туршлага солилцохтой холбоотой үйл ажиллагааг дэмжих, сэтгүүлчдийн аюулгүй байдлын механизмыг хөгжүүлэх болоод үндэсний хэмжээнд одоо мөрдөгдөж буй олон улсын хэм хэмжээг хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллахыг Гишүүн Орнуудад зөвлөсөн юм”.
Үндэсний шүүх эрх мэдлийн тогтолцооны хувьд энэ нь зөвхөн цорын ганц үнэн биш юм. Хүний эрхийн төлөөх олон улсын гурван шүүх бүс нутагтаа хамааралтай Хүний эрхийн Дүрэм ба Конвенцийг хэрэгжүүлэн, мэдээлэл авах эрх ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх замаар сэтгүүлчдийг хамгаалан идэвхтэй ажилладаг. Тэдгээрийн дотор  Африкийн Хүний болон ард түмний эрхийн шүүх, Америк дундын Хүний эрхийн шүүх ба Европын хүний эрхийн шүүх багтана. 

Эдгээр гурван байгууллагад сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэхтэй тэмцэх талаарх олон сайн хууль дүрэм байдаг бөгөөд энэхүү эрх зүйн туршлага нь үнэхээр ач холбогдолтой, харилцан солилцож, хэлэлцэх нь зүйтэй юм. Олон нийтийн гол эрх ашгийн талаар шүүхүүд хэрхэн түгшүүр зарлаж болохыг дээрх гурвын жишээ харуулж байна.  
 
ДҮГНЭЛТ
Сэтгүүлчийн эсрэг гэмт халдлага нь мэдээлэл хайж, олж авч буй хүмүүсийн мэдээлэл авах эрхэнд халдаж байгаа учраас энэ нь мөн ардчилал болоод эрх зүйн дүрэм журмын эсрэг буй гэмт хэрэг хэмээн дүгнэж болно. 

Мэдээлэл авах эрх ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг түгээн дэлгэрүүлдэг үндэсний болон олон улсын шүүх засаглалын чадавхийг сайжруулах замаар бид энэ нөхцөл байдлыг өөрчилж чадна. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд дараах стратегийг боловсруулан мөрдөх шаардлагатай. Үүнд:
а) чадавхжуулах;
б) түншлэлийн хэлцэл хийх;
в) эрх зүйн харьцуулсан судалгаа хийх;
г) эрх зүйн мэдлэг, туршлага харилцан солилцох;
д) мөн олон улсын хэм хэмжээний талаарх мэдлэг, туршлага солилцох зэрэг болно.

Үүнээс харахад, улс орнууд ба бүс нутгийн шүүх эрх мэдлийн тогтолцоо, сэтгүүлчид ба эрдэм шинжилгээний байгууллагууд хамтрах замаар тус Олон улсын өдрийг хүндэтгэн дурсах нь албан бус яриа хэлэлцээрийг өргөжүүлэх чухал цаг мөч болж байна. Энэ нь сэтгүүлчдийн хамгаалалтыг сайжруулах стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг сурталчлах ба тэдний эсрэг үйлдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй өнгөрдөг явдлыг халахын төлөө тулгамдаж буй гол үүрэг хариуцлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх ба үүрэг зорилгоо тодорхойлоход туслах юм.

Бүрэн эхээр нь PDF хувилбараар энд дарж татаж авна уу.

http://www.unesco.org/new/fileadmin/MULTIMEDIA/HQ/CI/CI/pdf/Events/IDEI_2014/Concept-Note_Global_IDEI2015.pdf

 

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:173161 
 Энэ сард:14180 
 Өнөөдөр:18 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.