Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.01.16

Олон улсын сэтгvvлчдийн холбооноос мэдээлж байна

Сэтгvvлчдэд халдсаныг буруушаажээ

Энэтхэгийн дээгvvр алба хашдаг улс тєрчийн ар гэрийнхэн, найз нєхєд нь 12 дугаар сарын 25-нд Дели хотод хоёр сэтгvvлчид халдасныг Дэлхийн хэмжээнд 500 мянган сэтгvvлчийг тєлєєлдєг Олон улсын сэтгvvлчдийн холбоо /IFJ/ буруушаажээ. “Vнэнийг хэлэх vvргээ биелvvлж явсан сэтгvvлчдэд халдсаныг хvлээн зєвшєєрєх аргагvй бєгєєд энэ нь хэвлэлийн эрх чєлєєг хязгаарласан хэрэг юм” гэж IFJ ерєнхийлєгч Кристофер Уоррен мэдэгджээ.

“Индиан Экспресс” сонины гэрэл зурагчин Танушри Пунвани болон ахлах сэтгvvлч Эша Рой нар Дели хотын улс тєрчдийн хууль бусаар эзэмшиж буй ємч хєрєнгийг илрvvлэх аяны талаар мэдээ бэлтгэсэн байна.

Ди-Ди-Эй орон сууцны хєтєлбєрийг хууль бусаар хэрэгжvvлж буй Раман Vл хєдлєх хєрєнгийн газрын гадаа дээрх хоёр сэтгvvлчийг олон хvн бvчин, халджээ. Энэ газрын тэргvvн Суреш Пангал нь Энэтхэгийн Баратия Жаната Намаас парламентын гишvvн болсон профессор Жагдиш Мухийн хvргэн хvv юм.

Нийслэлд хууль бусаар босч байгаа барилгыг нураах тухай Дели хотын шийдвэрийг эсэргvvцэж буй хvмvvсээс Мухи энэ шийдвэрийг эрс эсэргvvцэж байгаа нэгэн. Мухи нь Дели хотын хууль тогтоох байгууллагын сєрєг хvчний намын тэргvvн ажээ.

Vл хєдлєх хєрєнгийн газрын гадаа цугласан хvмvvс машиндаа суухаар явсан хоёр сэтгvvлчид халдаж, гэрэл зургийг буцааж єгєхийг шаардсан байна. Гомдол мэдvvлэхээр цагдаагийн газар ирсэн сэтгvvлчид тэнд Пангал тэргvvтэй 10 машин дvvрэн орон нутгийн худалдаачидтай нvvр тулжээ. Сэтгvvлчид 50 мянган рупи єгвєл мэдээллийг дарна хэмээсэн гэж орон нутгийн худалдаачид цагдаагийн газар гомдол мэдvvлсэн байна.

Жанакпури цагдаагийн газрын офицер Басти Лал Ядав нутгийн худалдаачидтай нvvр тулсан сэтгvvлчдэд туслахын оронд сэтгvvлчийг баривчилж магадгvй хэмээн айлгасан байна.

Хэвлэлийн эрх чєлєєнд халдсаар байна

Хятадын эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгслийн vйл ажиллагаанд олонтаа халдаж, сэтгvvлч, редакторыг баривчлах зэргээр тус улсад хэвлэлийн эрх чєлєєнд халдсан тохиолдол нэмэгдсээр байгаад Олон улсын Сэтгvvлчдийн Холбоо /IFJ/ тvгшсээр байна.
“Сэтгvvлчид олон нийтэд мэдээлэл хvргэх vvрэгтэй. Гэтэл Хятадын засгийн газар мэдээллийн урсгалыг хааж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг vндэслэлгvйгээр хяхин боогдуулж, сэтгvvлчдийг баривчилсаар байна”

Саяхан болсон vйл явдлын товчоон:
• “Нью-Йорк Таймс” сонины судлаач, єдгєє 42 настай Жао Яны шvvх хурал ирэх зургаан сард болно гэж Хятадын эрх баригчид саяхан мэдэгдэв. Улсын нууц задруулсан хэрэгт буруутгагдаад байгаа Жаод 10 жил хvртэл шоронд хорих ял оноож магадгvй байгаа юм. Жаог 2004 оны есдvгээр сарын 17-нд баривчилснаас хойш єнєє хvртэл хорьсоор байгаа билээ. Коммунист намын удирдагч асан Зянь Зэминь улс тєрийн албан тушаалаа орхих бодолтой байгаа тухай албан ёсны мэдэгдэл гаргахаас ємнє энэ мэдээллийг “Нью-Йорк Таймс” сонинд єгсєн хэрэгт “Чайна Реформ” сонины эрэн сурвалжлах сэтгvvлч Жаог буруутгажээ. Жаог ийнхvv буруутгаж байгааг “Нью-Йорк Таймс” сонин буруушаагаад, тvvнийг цагаатгана гэдэгт найдаж байна. Одоогоор Жаог Бээжин хотын улсын аюулаас хамгаалах албаны шоронд хорьж байна. Ємнє нь тvvнийг vл мэдэгдэх газар хорьж, хуульчтай уулзах боломж олгоогvй ажээ.

• “Бээжин Ньюс” /Синь Жи Бао/ сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Ян Бин болон тус сонины хоёр орлогч редактор Сан Сюдон болон Ли Дю нарыг тус сонины тєв болох “Гуамон Дэйли” сонин єнгєрсєн сард ажлаас нь халжээ. Тэднийг халагдсаны дараа 300 ажилтантай “Бээжин Ньюс” сонины гурван хvн тутмын нэг нь ажил хаясан байна. Цагдаагийн ажилтнуудын зvй бус авирлаж байгааг мєн авилгын хэргийг илрvvлэн, нийтлэх аяныг “Бээжин Ньюс” сонин єрнvvлсэн юм. Халагдсан редакторын оронд Коммунист намын “Гуанмон Дэйли” сонины ажилтнууд очих гэнэ.

• Тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаад байгаа Гонконгийн оршин суугч, сэтгvvлч Чин Ченийн хэргийг Хятадын прокурорын газар удахгvй шалгана. Сэтгvvлч Чин Сингапурын “Страйтс Таймс” сонинд нийтлэлээ бичдэг байна. Тvvнийг 2005 оны дєрєвдvгээр сард Гуанжоу мужаас баривчилсан бєгєєд хуульч, ар гэрийнхэнтэй нь уулзуулалгvй дєрвєн сар хорьжээ. Тяньаньминий талбайд болсон аллагын дараагаар 15 жилийн турш гэрийн хорионд байсан Коммунист намын ерєнхий нарийн бичгийн дарга асан Жао Зяны бичсэн дуртгалын талаарх мэдээллийг судлахаар тэрээр Хятадад ирсэн байжээ. Тvvнийг анх баривчилсаны дараагаар Тайваньд 106 єдрийн турш тагнуул хийсэн хэрэгт албан ёсоор буруутгажээ. IFJ-ийн Гонконг дахь салбар, Гонконгийн Сэтгvvлчдийн Холбоо Хятадын засаг захиргааны тусгай нэгж Гонконгийн засгийн газарт єргєдєл гаргасан байна. Энэ єргєдєлд Чиний хэргийг “шударга, нээлттэй” замаар шийдэхийг Хядатын прокуроруудад уриалжээ. Тагнуул хийсэн гэх сэтгvvлчийг буруутгаж байгаа хэргийн талаар нотлох баримт олдоогvй бол тvvнийг нэн даруй суллаж, гэр бvлийнхэнтэй нь уулзуулахыг уриалжээ.

• Гvтгэлгийн хэргээр зургаан жил шоронд хоригдох ял авсан сэтгvvлч Зянь Випен ял эдлэх хугацаанаасаа нэг жилийн ємнє суллагдсан байна. Хятадын Ерєнхийлєгч Ху Зиньтаогийн айлчлалтай тохиолдуулан тvvнийг суллажээ. Мужийн захирагч авилгад автсан тухай тvvний нийтлэл Гонконгийн сэтгvvлд гарсны дараа тvvнийг 2001 оны зургаадугаар сард яллажээ. Мужийн захирагч Бо Силай Хятадын худалдааны яамны сайд болсон гэнэ.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:164071 
 Энэ сард:13185 
 Өнөөдөр:55 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.