Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2015.11.02

Харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаанд хүний эрхийн олон улсын зарчмыг баримтлах талаарх бүх нийтээр хэрэгжүүлэх удирдамж

Access байгууллагаас эрхлэн гаргасан “Харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаанд хүний эрхийн олон улсын зарчмыг баримтлах талаарх бүх нийтээр хэрэгжүүлэх удирдамж” гарын авлагыг монгол хэлээр орчуулан танилцуулж байна.

Харилцаа холбоог мөрдөн тагнахад баримтлах хүний эрхийн олон улсын зарчмууд нь харилцаа холбоог мөрдөн хянахдаа хүний эрхийн үүрэг, хариуцлагын үнэлэмжийн хүрээг баримтална.

Энэхүү хэрэгжүүлэх гарын авлага нь Зарчмуудыг практикт хэрхэн баримталж ажиллах тухайд илүү дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан. Хувь хүний цахим мэдээллийг олж авахад Засгийн газрын өргөдлийн процесс ажиллагааны үе шат бүрийг, түүнчлэн Хэрэглэгчийн мэдээллийг олж авахаар процесс ажиллагаанд
оролцож буй Засгийн газрын агентлагууд, шүүгчид, хуульчдад зориулсан шалгах хуудас, жишээг энэхүү гарын авлагад багтаасан болно.

Энэ гарын авлага нь таван хэсэгт хуваагдана. Үүнд:
• Мэдээлэл авах тухай засгийн газрын өргөдөл;
• Шүүхээр хэлэлцэх ажиллагаа
• Хайлт хийх
• Давж заалдах гомдол гаргах болон эрх зүйн хамгаалалт авах
• Олон улсын хамтын ажиллагаа
Эдгээр Зарчмуудыг бүрэн эхээр нь Хавсралт А-д байгааг харна уу. Хавсралт Б-д бидний энд судлах асуудлын талаар туслах шалгах хуудсыг оруулсан. Хавсралт C болон D–д багтаасан жишээ баримтууд нь хүний эрхийг нэлээд хангасан мөрдөн тагнах ажиллагаа явуулахад нэмэлт мэдээлэл болох юм.

Access нь дэлхийн өнцөг бүрт эрсдэлд өртсөн хэрэглэгчдийн цахим эрхийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм.

Харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаанд хүний эрхийн олон улсын зарчмыг баримтлах талаарх бүх нийтээр хэрэгжүүлэх удирдамж

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159711 
 Энэ сард:14742 
 Өнөөдөр:73 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.