Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2015.12.03

ЦАХИМ ХУУДАС/ ВЭБ ПОРТАЛ ХИЙХ КОМПАНИ, БАГ ХАМТ ОЛОН, ХУВЬ ХҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Глоб Интернэшнл төвийн нь Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Нийгмийн хариуцлагын дэлхийн түншлэл /GPSA/-ийн санхүүжилтээр “Боловсролын салбар дахь ил тод ба хариуцан тайлагнах байдал” төслийг 2014-2018 онд хэрэгжүүлж байна. Монгол улсын боловсролын үйлчилгээг илүү чанартай хүргэхийн тулд төсөв, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг сайжруулж, боловсролын салбар дахь иргэдийн оролцоог чадавхижуулахад тус төслийн зорилго оршино.

“Боловсролын салбар дахь ил тод ба хариуцан тайлагнах байдал” төслийн цахим хуудас /вэб портал хийх компани, баг хамт олон, хувь хүн сонгон шалгаруулна.

Гүйцэтгэх ажил
    Төслийн хүрээнд боловсруулсан гарын авлага, судалгаа, тайлан, мэдээлэл, мэдлэг, сайн туршлагаа олон нийтэд түгээх, хуваалцах зорилготой цахим хуудас/вэб портал/ хөгжүүлж интернэтэд байрлуулна.

Интернэтэд байрлуулж нээлт хийх хугацаа: 2016 оны 03-р сарын 1.

Тавигдах шаардлага:

Сонгон шалгаруулалтад оролцох компани, баг хамт олон, хувь хүнд дараах ерөнхий шаардлага тавигдана. Үүнд:
1. Төслийн гадаад хамтрагчтай шууд  харьцах /имэйл, skype/ англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх
2.  Ажлын төлөвлөгөөний дагуу цагт нь гүйцэтгэх чадвартай байх
3. Хөгжүүлсэн цахим хуудас/вэб порталыг 1 жилийн хугацаанд хариуцан цаг тухай бүрт өөрчлөлт шинэчлэлийг хийх


Дараах материалыг англи, монгол хэлээр бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
1. Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтээ илэрхийлсэн захидал англи, монгол хэлээр
2. Техникийн даалгаврын дагуу ажил гүйцэтгэх үнийн санал, урьдчилсан төлөвлөгөө
3. Ажлыг цаг хугацаанд нь дуусгах болон 1 жилийн хугацаанд хариуцах тухай баталгаа гаргаж буй албан бичиг
4. Компани, баг хамт олон, хувь хүний ажлын туршлагыг харуулах товч танилцуулга
5. Бүтээсэн вэб сайтын жагсаалт 

Хүсэлт хүлээн авах:

Хүсэлтийг 2015 оны 12-р сарын 20-ний өдрийн 23.00 цагаас өмнө дараах хаягаар хүлээн авна. Үүнд:
-    Цахим шуудангаар:  globenews@globeinter.org.mn
-    Шуудангаар: Чингэлтэй дүүрэг, IV хороо, Дипломат 95 цогцолбор, 1-р орц 09 тоот
Улаанбаатар – 15141, Шуудангийн салбар - 38, ш/х 102, Монгол Улс

Лавлагаа, тодруулга мэдээллийг 324627, 9919-3327 утсаар болон globenews@globeinter.org.mn  хаягаар төслийн ажилтан Х.Наранцэцэгт хандан авч болох бөгөөд төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.globeinter.org.mn вэб сайтаас авч болно.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, IV хороо, Дипломат 95 цогцолбор, 1-р орц 09 тоот
Улаанбаатар – 15141, Шуудангийн салбар - 38, ш/х 102, Монгол Улс
Утас: 324627, 324764     Утас/Факс:  324764

ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ ТББ


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:173002 
 Энэ сард:14021 
 Өнөөдөр:24 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.