Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2015.12.22

Киргизийн Хүйн радиогийн туршлага судлав

Монголын Хүйн Радиогийн Холбооны туршлага судлах багийн гишүүд болох ЮНЕСКО-ийн Харилцаа Холбоо Мэдээллийн Хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн зохицуулагч Ч.Ерөөлсүрэн, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын  “Тайгын аялгуу” радиогийн менежер С.Өлзийсайхан нар 2015 оны 12–р сарын 3-8–ний өдрүүдэд Киргиз улсад ажилласан юм.

Тэд Киргизийн  өндөр уулын бүсэд орших  Талас хотын 100.5 радио ба Суусамыр  тосгоны сургуулийн радио зочилж улмаар Карасуу тосгонд байгуулагдсан мултимедиа төвд зочилж радиогийн нэвтрүүлэгт оролцов. Мөн Бишкек хотноо байрлах Киргизийн Хүйн Радиогийн Холбооны байранд зочлож өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаар Киргизийн мэргэжил нэгт нөхдөд танилцуулж  уг гарал үүсэл нэгтэй Монгол Киргикийн нүүдэлчин ард түмний түүх соёлын талаах хамтарсан нэвтрүүлэг хийх талаар ярилцсан байна.

Туршлага судлах багийн гишүүд Киргизийн хүйн радио ба мултимедиа төвүүдийн үйл ажиллагааны талаар ихэд өндөр сэтгэгдэлтэй  ирсэн ба хүйн радиогийн ажиллагаанд сайн дурынхныг хэрхэн татан оролцуулах, тосгоны сурвалжлагч нарыг хэрхэн элсүүлэх хамтран ажиллах талаар ихээхэн зүйлийг олж мэдсэн болно. Мөн Талас хотод үйл ажиллагаа явуулдаг 100.5 ФМ нэвтрүүлгийн хөтөлбөр, ялангуяа тусгай сэдвийн дагуу өдөр бүрээр хөтөлбөрөө төлөвлөдөг,  сонгосон хөтөлбөртөө тухайн салбар мэргэжлийн хүмүүс ба орон нутгийн шйидвэр гаргагчдыг заавал оролцуулдаг зэрэг туршлага нь маш сонирхолтой байв. Ингэснээр тэд радиогийн үйл ажиллагаагаар  дамжуулан орон нутгийн түвшний олон асуудал тухайлбал зам гүүр засаж сэлбэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж чадсан байлаа.

 Дэлгэрэнгүйг  http://www.communityradio.mn



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165598 
 Энэ сард:12510 
 Өнөөдөр:49 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.