Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2016.01.11

42 орны 195 байгууллага, компани, шинжээчид дэлхийн төр, засгийн тэргүүн нарт хандаж, найдвартай аюулгүй шифрийг дэмжихийг уриаллаа

Вашингтон (2016 оны нэгдүгээр сарын 11)

Глоб Интернэшнл Төв нь 42 орны 195 шинжээч, байгууллага, компани, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй  дуу хоолойгоо нэгтгэн  найдвартай аюулгүй шифрийг дэмжих, цахим аюулгүй байдлыг эрсдэлд оруулахуйц аливаа хууль тогтоомж, бодлого шийдвэр гаргахаас зайлсхийхийг Дэлхийн төр, засгийн тэргүүн нарт хандан  уриалж байна.

Энэ захидлыг олон нийтээс дэмжлэг авахаар https://www.SecureTheInternet.org  цахим хуудсанд байрлуулав.

Франц, Энэтхэг, Их Британи, БНХАУ, АНУ болон бусад орны засгийн газар шифрлэлтийн найдвартай аюулгүй байдлыг сулруулж болзошгүй хуулийн төсөл хэлэлцэж байна. Гэсэн хэдий ч аюулгүй байдал, хувийн нууц нь баталгаатай харилцаа холбооны арга хэрэгсэл, технологиос шууд хамаардаг.
 
“Интернэт бол аливаа төр, засгийн бус хүн төрөлхтний өмч юм. Энэ үнэт нөөц бололцоог аливаа улс, үндэстэн өмчлөх, эрх мэдэлдээ авахыг бид үл зөвшөөрнө. Дэлхий нийтээр интернэт хэрэглэгчид энэхүү захидлаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх амин чухал арга хэрэгслийг хамгаалах шаардлагад дуу хоолойгоо нэгтгэж байна.” (Access Now байгууллагын гүйцэтгэх захирал Бретт Соломон)

Глоб Интернэшнл Төв нь Access Now байгууллагын санаачилсан уг захидлыг бусад хэдэн арван байгууллагын хамтаар дэмжин, найдвартай аюулгүй шифрлэлтийг хөхиүлэн дэмжихээ илэрхийлж байна.  

“Шифрлэх, нэрээ нууцлах, тэдгээрт холбогдох аюулгүй байдлын үзэл баримтлал нь цахим эрин дэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эдлэхэд зайлшгүй шаардлагатай хувийн нууц, аюулгүй байдлыг баталгаажуулдаг.” (НҮБ-ын Үзэл бодлын эрх чөлөөний асуудлаарх Тусгай илтгэгч Дэвид Кайе)

Хэд хэдэн улсад шифрлэгдсэн материалд нэвтрэхийг компаниудаас шаардах тухай төсөл хэлэлцэж байна. Энэ нь шифрлэгдсэн баримт, тэр дундаа хувийн захидал харилцаа, эмнэлгийн баримт, банк санхүүгийн баримт бичигт нэвтрэх боломж олгох “арын хаалга” бий болгоно.

“Шифрлэлтийн аюулгүй байдлыг алдагдуулахуйц хууль тогтоомж гаргах нь гэмт этгээдүүд, террористуудыг бат бөх шифр хэрэглэхийг таслан зогсоож чадахгүй боловч бусад хүмүүсийн интернэтийн аюулгүй байдлыг бууруулна. Аюулгүй байдал, хувийн нууц болон нэрээ нууцлах нь хүн бүрийн төрсөн газар, амьдарч байгаа газар нутгаас үл хамааран үг хэлэх эрх чөлөөг баталгаажуулахад чухал нөхцөл бөгөөд үүнийг боломжтой болгох технологи нь цахим аюулгүй ирээдүй бий болгоход ач холбогдолтой. Шифрлэлт бол зэр зэвсэг бус эдийн засаг, дэд бүтэц, нийгмийн хамгаалалт юм.” (Кибер аюулгүй байдлын асуудлаарх ашгийн бус HackerOne байгууллагын гүйцэтгэх захирал Кати Муссури)

“Шифрлэлт нь интернэтийн үйл ажиллагааг хангагч хэрэгсэл мөн. Түүний ачаар бид онлайн банкаар үйлчлүүлж, онлайнаар худалдаа хийж, бусад хүмүүстэй хуваалцах боломжгүй контентийг хоорондоо солилцож байдаг. Шифрийн найдвартай аюулгүй байдал алдагдахад дэлхий нийтээр тархсан гэмт этгээдүүд дэд бүтэц, санхүүгийн зах зээл, оюуны өмч, хувийн өгөгдөлд нэвтэрдэг. Ингэснээр үндэсний аюлгүй байдалд аюул занал учирна. (Simply Secure байгууллагын үүсгэн байгуулагч Мередит Витакер)
   
“Шифрлэлт нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах үндсэн нөхцөл болсон хувийн нууц, нэрээ нууцлах эрхийг хангах чухал арга хэрэгсэл юм. Үндэсний аюулгүй байдлыг ардчилсан зарчмуудаас илүүд үзэх аваас бид аюулгүй байдал, ардчиллын аль алиныг нь алдах болно. (НҮБ-ын Үзэл бодлын эрх чөлөөний асуудлаарх Тусгай илтгэгч асан Франк Ла Ру)

"Дэлхийн төр, засгийн тэргүүн нарт хандсан нээлттэй захидал
"-ыг бүрэн эхээр нь энд дарж уншина уу




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165535 
 Энэ сард:12447 
 Өнөөдөр:42 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.