Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.01.19

Тvр хороо зарим асуудлыг тодруулав

ОНРТ-ийн Vндэсний Зєвлєл 2006 оны нэгдvгээр сарын 17-нд ирц бvрдээгvй шалтгаанаар хуралдсангvй. Хуралд суухаар цаг зав гарган, зорьж ирсэн долоон гишvvн энэ боломжийг ашиглан тvр хорооны тєлєєлєгчдийн тавьсан асуултанд тайлбар єгсєн юм.

Монголын Vндэсний Олон нийтийн Радио Телевизийн /МVОРТ/ хамт олны тєлєєлєл болох Тvр хорооны гурван гишvvн тус байгууллагын єдєр тутмын vйл ажиллагаа хєрєнгє, мєнгєний гачаалын улмаас доголдож байгаа, мєн тус байгууллагын статус, ажилчин, албан хаагчдын цалин тєсвийн байгууллагын ажилтны цалингийн адилаар хоёрдугаар сарын нэгнээс нэмэгдэх эсэх, ОНРТ-ийн дvрмийн зарим заалтыг VЗ-ийн гишvvдээс тодруулж, тайлбар авав.

МVОРТ-ийн бvтцийн тухай мєн дvрэмд оруулах саналаа Тvр хорооны гишvvн “ММ” агентлагийн хариуцлагатай редактор Ц.Сvхбаатар, Монголын радиогийн ажилтан Є.Мєнх, МVТ-ийн Гэрэлтэй цонх хєтєлбєрийн захирал Ц. Лхагвадаш нар албан ёсоор бичгээр танилцуулахаа мэдэгдэв.

“Байгуллагын статусын тухайд МVОРТ гэдэг нь олон нийтийн ємчтэй, тусдаа хуультай байгууллага. VЗ-ийн 11 дvгээр сарын 11-ний хурлаар ОНРТ-ийн дvрмийг баталсан. Байгууллагын дvрэм хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, хэрэв хуульд нийцээгvй бол єєрчлєлт оруулах санал єгєх єгєх эрхтэй байгууллага бол ХЗДХ-ийн яам байдаг. МVОРТ-ийн дvрэмд 12 дvгаар сарын 26-нд нэмэлт єєрчлєлт оруулсан байгаа” гэж ОНРТ-ийн дvрэм боловсруулж, батлуулах ажлын хэсгийн ахлагч Л. Тємєрбаатар ярив. Аливаа байгууллагын vндсэн хууль бол дvрэм, харин єдєр тутмын vйл ажиллагааг хэн зохицуулах, байгууллагын дотоод нэгж ямар vvрэгтэй байх зэрэг ерєнхий асуудлыг журамд тусгана. Дvрэмд энэ бvх асуудлыг тусгавал хэт нvсэр болж, дараа нь дагаж мєрдєхєд тvвэгтэй болно гэж VЗ-ийн гишvvдийн олонх нь vзжээ. Дотоод дvрэм журамд тусгах саналаа бичгээр єгєхийг тэрээр Тvр хорооныхонд хэлсэн байна.

“МVОНРТ бол олон нийтийн ємчтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Энэ нь тєрийн байгууллага биш учраас ажилтан, албан хаагчдын цалин тєсвийн ажилтнуудынх шиг нэмэгдэнэ гэсэн ойлголт байх ёсгvй. Тус байгууллагын ажилчин, албан хаагчийн цалингийн хэмжээг Ерєнхий захиралтай хєдєлмєрийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцоно. Ингэхлээр цалингийн шинэ жишиг тогтоно гэсэн vг. 2006 оны тєсвийг ч гэсэн VЗ-ийн хурлаар дахин хэлэлцэнэ. Одоохондоо энэ байгууллагыг бид хvлээж аваагvй байна. Эхлээд бид бvтцээ батлах ёстой. Телевизийн алтан фондыг хадгалах, бvрдvvлэх, ажилчин албан хаагчдын ёс зvй, орон тооны дээд хязгаарыг тогтоох зэрэг 40 гаруй журам боловсруулах хэрэгтэй” гэж VЗ-ийн гишvvн Р.Хадбаатар ярив. “Тєрийн ємчийг олон нийтийн болгох vйл явц дуусаагvй байна. Энэ хооронд бид бусад асуудлаа хэлэлцэж байгаа” гэж гишvvн Р. Бурмаа хэллээ. Г.Цэрэнпvрэв, 2006 оны тєсєвт цалин нэмэх талаар тусгасан эсэхийг харах хэрэгтэй гэв. “Тєрийн ємчийг олон нийтийн болгох vйл явц хоёрдугаар сарын нэгэнд дуусахгvй бол телевиз, радиогийн ажилтнууд албан ёсоор олон нийтийн байгууллагын харьяанд очоогvй учраас тэдний цалинг тєрийн албан хаагчийнх шиг нэмэх эсэхийг VЗ хэлэлцэж магадгvй” гэж гишvvн О. Эрдэнэ-Єлзий ярив.

МVОРТ-ийн дvрмийн 4.5 заасан Орон тооны бус зєвлєл нь редакцийн хараат бус байдалд нєлєєлж магадгvй хэмээн Тvр хорооны гишvvд эмзэглэж байгаа юм. Энэ талаар гишvvд дараах тайлбарыг єгєв. Энэ орон тооны бус зєвлєл нь телевиз радиогийн ажилтнууд олон нийтийн сонирхол, эрх ашигт нийцсэн нэвтрvvлэг хийж байгаа эсэхийг vнэлэх мэргэжлийн хvмvvсээс бvрдсэн хєндлєнгийн хяналт юм. Уран бvтээлчдийн нэвтрvvлэг бэлдэх явцад хєндлєнгєєс оролцох бус, тэднийг бvтээлээ хийж дуусгаад олон нийтэд vзvvлсэн хойно хєндлєнгийн хяналтын энэ зєвлєл тухайн бvтээл нэг талыг барьсан эсвэл олон нийтийн эрх ашигт нийцсэн эсэхийг дvгнэж, VЗ-д тайлагнах гэнэ.

“Олон нийтийн мэдээлэл авах гvvр нь сэтгvvлч байдаг. Олон нийтэд зориулсан мэдээлэл тvгээхийн оронд єєрийн бодлоо тулган хvлээлгэх хандлага телевиз, радиогийн байгууллагад их ажиглагддаг. Ялангуяа редакторууд олон нийтийн эрх ашгийг умартаж, єєрийн эрх ашигт нийцсэн мэдээлэл цацдаг. Бид энэ байдлыг л арилгах хэрэгтэй. Тvр хорооны гишvvд аливаа нэг санал тавихдаа олон нийтийн эрх ашгийн бодолцохыг” гишvvн Ч.Чилаажав Тvр Хорооныхонд хандан хэлсэн юм.



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160069 
 Энэ сард:15100 
 Өнөөдөр:14 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.