Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2016.02.29

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

Сэтгүүлч Лунтангийн Болормаа 2015 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө амь насаа алдсанаас хойш гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Түүний гэр бүл, ойр дотныхон, хамт ажиллагсад, найз нөхөд, сэтгүүл зүйн салбарынхан болон олон нийт түүний амь насаа алдсан шалтгааныг хууль, хяналтын байгууллага хэрхэн илрүүлэхийг анхааралтай ажиглан, хүлээсээр байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр “дагзны ясны хугаралтаас болж хүчтэй доргилт үүссэн нь цус харваж, шууд үхэлд хүргэсэн” гэж тогтоосон бөгөөд цагдаагийн байгууллагаас уг дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Сэтгүүлч Л.Болормаа нь нэр хүнд бүхий эрэн сурвалжлах сэтгүүлч байсан. Тэрээр эдийн засаг, уул уурхайн сэдвээр нийтэлдэг “Mongolian Mining Journal” сэтгүүлийг үүсгэн байгуулж, эрхлэгчээр нь ажиллаж байв. Мөн сэтгүүлчдийг давтан сургах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг ажиллуулдаг байв.

Сэтгүүлч Л.Болормаа харамсалтайгаар амиа алдсанд бид гүнээ харамсаж, түүний гэр бүл, найз нөхөд, ойр дотныхон, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлэхийн сацуу хууль, хяналтын байгууллага түүний амиа алдсан хэргийг сэтгүүл зүйн үйл ажиллагаатай нь холбоотой эсэхийг тогтоон, үнэн зөв, шуурхай мөрдөн шалгаж, гэмт этгээдийг илрүүлэн, тэдэнд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно хэмээн найдаж байна.

Глоб Интернэшнл Төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Медиа консул клуб, Байгаль орчин, эрүүл мэнд төв, Баяншарга ТББ, Казах эмэгтэйчүүдийн "Арулар" холбоо, ЛГБТ төв, Митчелл сан, Монголын Эмнести Интернэшнл, Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, Оюу Толгойн хяналт ТББ, ССС-Нийгэмлэг, Сэтгэлзүйн мэдрэмж ТББ, Төр иргэн түншлэл ТББ, Үндсэн уртраг ТББ, Хил хязгааргүй алхам ТББ, Хил хязгааргүй гол мөрөн ТББ, Хууль, хүний эрх төв, Хүйсийн тэгш эрхийн төв, Хүний эрх хөгжил төв, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв

2016 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:173131 
 Энэ сард:14150 
 Өнөөдөр:51 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.