Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2016.04.20

“Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” сэдэвт дугуй ширээний ярилцлага

ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР 2016

Мэдээлэлтэй байх  эрх, язгуур эрх чөлөө
Энэ бол Таны эрх!


Глоб Интернэшнл Төв нь Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Мэдээлэлтэй байх  эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг Нээлттэй Нийгэм Форум, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулна. Дугуй ширээний ярилцлага 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд 9.30 – 15.00 цагт болно.

Дугуй ширээний ярилцлагад Хонконг, Япон, Өмнөд Солонгос Улсаас сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож, ЮНЕСКО-гийн 2016 онд дэвшүүлсэн дараах сэдвийн дагуу өөрийн орны нөхцөл байдлын талаар танилцуулга хийнэ. Үүнд:

•    Мэдээллийн эрх чөлөө болон тогтвортой хөгжил;
•    Хэвлэлийн эрх чөлөөг цагдан хяналт болон хэт мөрдөн тагнах үйл ажиллагаанаас хамгаалах нь;
•    Онлайн болон офлайн орчин дахь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах нь
 
Мөн түүнчлэн ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын захирал Мариелза Оливейра болон Монголын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, төрийн байгууллагын төлөөлөгчид, хуульчид, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зэрэг 60 гаруй хүн оролцоно.

ЮНЕСКО-гийн Үзэл баримтлалын баримт бичигт тэмдэглэснээр “Жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр дэлхий нийтээр хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмуудыг хөгжүүлэх, мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх боломж олгодог билээ.

2016 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь түүхэн гурван үйл явдалтай давхцаж байна:
•    Одоогоос 250 жилийн өмнө дэлхийд мэдээллийн эрх чөлөөний анхны хууль батлагдаж, өнөөгийн Швед, Финлянд улсын газар нутаг дээр дэлгэрч байв.
•    Хэвлэлийн эрх чөлөөний зарчмын талаарх Виндхукийн Тунхаглал батлагдсаны 25 жилийн ой тохиож байна.
•    Тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг ирэх 15 жилд хэрэгжүүлэх шинэ мөчлөг 2016 оноос эхэлж байна.

Үүнтэй холбогдуулж, 2016 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь цахим эрин дэх хэвлэлийн эрх чөлөө, нээлттэй байдлын соёл, мэдээлэл авах эрх болоод тогтвортой хөгжлийн хоорондын уялдаа холбоог онцолж байна. Үүнд сэтгүүл зүй онцгой үүрэгтэй бөгөөд олон нийтийн эрх ашигт үйлчилдэг хүмүүсийн аюулгүй байдлыг сахин хамгаалах нь чухал ач холбогдолтой.

Дэлгэрэнгүйг:
http://www.unesco.org/new/fileadmin/MULTIMEDIA/HQ/CI/CI/pdf/WPFD/WPFD2016_Concept-Note.pdf

ДХЭЧӨ-т зориулсан дугуй ширээний ярилцлагын үеэр мэдээлэл авах эрх, хэвлэлийн эрх чөлөө Монгол Улсад хэрхэн хэрэгжиж буй талаар олон талаас хэлэлцэнэ.

Манай улс ардчилалд шилжих явцдаа хараат бус хэвлэл мэдээлэлтэй болоход асар их амжилт үзүүлсэн юм. Өдгөө 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 4550 орчим хүн ажиллаж байна. Үндсэн хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай зэрэг хууль нь иргэдийн мэдээлэл авах, хэвлэн нийтлэх эрхийг баталгаажуулдаг. Монгол Улс Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг хүлээн зөвшөөрч, 1974 онд Иргэний болон Улс Төрийн Эрхийн тухай Олон улсын Пакт (ИБУТЭТОУП)-ыг соёрхон баталсан.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг шийдвэр гаргагчид, олон нийтэд таниулах, хэвлэл мэдээллийн салбарт тулгарч буй асуудал бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг олон талаас хэлэлцэх боломж олгодог билээ.

Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь Монгол Улсын хувьд доор дурдсан онцлогтой. Үүнд:

1) Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн эрүүгийн хуулиас гүтгэлэг доромжлолтой холбоотой зүйл заалтыг халах, зохицуулах байгууллагын хараат бус байдлыг хангах, дотоодын хууль тогтоомжийн зүйл заалтуудыг ИБУТЭТОУП-д нийцүүлэх, сэтгүүлчид, иргэний нийгмийн зүтгэлтнүүдийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн эх сурвалж, шүгэлдэгчдийг хамгаалах зэрэг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой 8 зөвлөмж хүлээн авсан.

2) Глоб Интернэшнл Төв, МСНЭ, Хэвлэлийн хүрээлэн болон Ил тод байдал сан хамтран ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлтийн дагуу хийж гүйцэтгэсэн “Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний тайлан”-г олон нийтийн хүртээл болгож байна.

Глоб Интернэшнл Төв нь 1999 онд байгуулагдсан бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл авах эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах, сайн засаглал, ил тод, хариуцлагатай байдлыг дэмжих, олон нийтийг чадавхжуулах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага юм. Тус байгууллага нь олон улсын IFEX (Олон улсын чөлөөт илэрхийллийн сүлжээ), GFMD (Хэвлэл мэдээллийн хөгжлийн дэлхий нийтийн форум) болон Forum-Asia (Азийн хүний эрх, хөгжлийн форум) байгууллагын гишүүн юм.

Байгууллагын үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.globeinter.org.mn; www.upr-mongolia.mn цахим хуудаснаас авч болно.

Холбоо барих:
Х.Наранжаргал, Глоб Интернэшнл  Төвийн тэргүүн, hnaran@globeinter.org.mn

Т.Аюушжав, Хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн зохицуулагч, globemon@gmail.com; globe@globeinter.org.mn
 
Глоб Интернэшнл Төв
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо
Их тойруу, 68-1, Logos төв, 902 тоот
Улаанбаатар – 15141
Утас: 976 11 32 4627,
Утас/факс: 976 11 32 4764
www.globeinter.org.mn



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165875 
 Энэ сард:12787 
 Өнөөдөр:54 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.