Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2016.04.25

Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний ээлжит тайлан гарлаа

Монголын сэтгүүлчид мэргэжлийн эрхээ хэрхэн эдэлж буй, тэдний олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа шударгаар биелүүлэх боломж нь аль хэр байгааг баримтад тулгуурлан монголын хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн дүр төрхийг харуулах зорилгоор 2005 оноос эхлэн жил бүр гаргаж байна.

2015 онд хэвлэл мэдээллийн хууль тогтоомжид зарчмын өөрчлөлтүүд орсон байна. Тухайлбал,УИХ-аас баталсан Монгол хэлний тухай, Соёлын тухай хуульд хэвлэл мэдээлэлтэй холбоотой заалтууд шинээр орсныг тайланд нарийвчлан дурдсан болно. Мөн онд хэвлэл мэдээллийн эрх зүйн хүрээнд гарсан томоохон өөрчлөлт Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-д тусгагдсан байна.

Сонгуулийн тухай хуульд радио, телевизийн сурталчилгаанд хяналт тавихдаа “цагдаагийн болон сонгуулийн байгууллага”-тай хамтран хэрэгжүүлэх, мөн ХМХ, цахим орон зай, мессэж ашиглахдаа журам зөрчсөн нөхцөлд төрийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагааг нь зогсоох, түдгэлзүүлэх заалтууд орсон нь төрийн цензурыг өөгшүүлж болзошгүйд бид санаа зовниж байна.

УИХ-аас 2015 оны 12-р сарын дөрөвний өдөр баталсан Эрүүгийн хуулиас гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтыг хасч, мөн өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар зохицуулах болсон нь сайшаалтай. Энэ хоёр хууль 2016 оны 9-р сарын нэгнээс хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэсэн хэдий ч Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” заалт хэвээр үлдсэн нь харамсалтай.

Мөн сонгуулийн тухай хуулийн 70.1.6 дугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараасан” бол хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх хатуу заалт оржээ.

2015 онд Монголын шүүхүүд нэр төр гутаахтай холбоотой эрүүгийн 14 хэргийг шийдвэрлэсэн ба үүний тав нь хэвлэл мэдээлэлтэй холбоотой байв. Тооны хувьд цөөн мэт, 2014 онтой харьцуулахад дөрвөөр буурсан байна. Гэсэн хэдий ч 2014-2015 онд 14 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн нь өмнөх 2011-2013 оны гурван жилийн нийт 10 хэрэгтэй харьцуулж үзвэл, гүтгэлэг, доромжлолтой холбоотой эрүүгийн хэргийн тоо байнга өсөж буйг илтгэнэ.

2015 онд сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчил өмнөх жилүүдээс ихэссэн нь түгшүүртэй байна. Энэ жилд манай байгууллагад 36 хэвлэл мэдээлэлтэй холбоотой 78 зөрчил бүртгэгджээ. Зөрчлийн 80 хувь нь Улаанбаатар хотод, 20 хувь нь орон нутагт гарсан байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг зөрчигчдийн 70 хувь нь улс төрч, төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчид байв.

Тайлангийн
эхний бүлгээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн хүрээ, тухайлбал баталгаа, хязгаарлалт,
хоёр дахь бүлэгт 2015 онд хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн тухай танилцаарай.

Тайлангийн PDF файлаар энд дарж татаж авах боломжтой.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:156027 
 Энэ сард:12545 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.