Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2016.05.03

ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Төлөөлөгч Доктор Мариелза Оливейра нээж үг хэллээ

Улаанбаатар, Монгол Улс
2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр


Доктор Мариелза Оливейра, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Төлөөлөгч

Ноён Б.Галаарид (Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч)
Хатагтай Беате Транкманн (Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч)
Ноён Г. Жаргалсайхан (ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга )
Хатагтай М. Батчимэг (УИХ-ын гишүүн)
Ноён Н.Энхболд (УИХ-ын гишүүн)
Хатагтай Х.Наранжаргал (Глоб Интернэшнл Төвийн Тэргүүн)
Эрхэм хүндэт зочид, Хатагтай, Ноёдоо,

Та бүхний өглөөний амгаланг айлтгая!
2016 оны Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өнөөдөр, ЮНЕСКО-г төлөөлөн, Монгол Улсад тэмдэглэж байгаадаа би баяртай байна. Өнгөрсөн оны 12 сараас ЮНЕСКО-д ажиллах болсноос хойш би анх удаа Монгол улсад албан ёсоор ирж байгаа билээ. Танай сайхан оронд анх удаа ирэхдээ, ийм тэмдэглэлт ойн өдөр та бүхэнтэй уулзах завшаан тохиосонд их баяртай байна. Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний энэ өдөр ЮНЕСКО түнш байгууллагуудтай хамтран хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчимыг дээдлэн, дэлхий даяарх хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдалд дүгнэлт өгч, хэвлэл мэдээллийн бие даасан байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэж, мэргэжлийн үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсдаг билээ. 

Үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэлтэй байх эрх нь хүний язгуур эрх юм. Энх тайвныг сахин хэрэгжүүлэх, хөгжил цэцэглэлтийг баталгаажуулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах ба ядуурлыг таслан зогсоох хүчин чармайлтыг ирж буй 15 жилийн турш удирдан чиглүүлэх “Тогтвортой хөгжлийн төлөө хөтөлбөр 2030”-ийг НҮБ-ийн гишүүн улс орнууд өнгөрсөн есдүгээр сард батлахдаа эдгээр эрхэд гол анхаарлаа хандуулсан юм. Үзэл бодлоо чөлөөтэй уралдуулдаг, мэдээ, мэдээллийг чөлөөтэй хүлээж авдаг, нийгмийн толь болох үүргээ хэвлэл мэдээлэл чөлөөтэй гүйцэтгэдэг нөхцөлд улс орон, хүй олон, хувь хүний төлөө энх тайван, ардчилал, хөгжил дэвшлийг сахин хэрэгжүүлэх үйл явц түргэн болж өнгөрдөг.

НҮБ-ын төрөлжсөн байгууллага дотроос зөвхөн ЮНЕСКО “үзэл бодлоо үгээр болон дүрсээр чөлөөтэй илэрхийлэхийг хөхиүлэн дэмжих” бүрэн эрхтэй байгууллага бөгөөд бие даасан, олон ургальч, чөлөөт хэвлэл мэдээллийн орчинг идэвхтэй хөгжүүлэхээр гишүүн улс орнуудтай нягт хамтран ажилладаг. Бидний хамтран ажилладаг бүх улс орны сайн туршлагын жишээ, хуримтлуулсан туршлага, судалгаа зэрэг нь ЮНЕСКО-гийн хэвлэл мэдээллийн хөгжилд тавьдаг хандлагын илэрхийлэл юм. Улс орон тус бүрт улмаар дэлхий даяар хурдацтай өөрчлөгдөж буй хэвлэл мэдээллийн орчин нь өөрөө сорилт бэрхшээл, боломж бололцоог дагуулж байгааг бид харгалзан үздэг.

Ардчилсан шинэчлэл, өөрчлөлт анх үүсэн өрнөсөн 1990-ээд оноос хойш Монгол улс чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэхэд гайхалтай амжилт гаргасан юм. Монгол улсын хөгжил дэвшилд хэвлэл мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо өсөн нэмэгдсээр 2014 оны сүүлээр олон нийтийн, хувийн, хүйн гэсэн 500 гаруй олон ХМХ-тэй болсныг бид хэвлэл мэдээлийн олон ургальч, хараат бус байдлын илэрхийлэл хэмээн харж байна. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт ба Монгол улсын Үндсэн хуулиар соёрхон баталсаны дагуу Монгол улсын иргэдийн мэдээлэл хүлээн авах эрхийг баталгаажуулсан Монгол улсын хүчин чармайлтад ЮНЕСКО баяр хүргэж байгаа юм. Энэ үйл явдал Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж буй “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө - Энэ бол Таны эрх” энэ жилийн сэдвийг илүү сонсголонтой болгож байна.

Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр бид олсон амжилтаа тэмдэглэдэг. Энэ өдөр мөн бидэнд байгаа боломж, тулгарч буй сорилт, цаашдаа өөрчлөн сайжруулах ёстой хууль тогтоомж, бодлого, бодит байдлыг сануулдаг.

Ийм ч учраас би өнөөдөр та бүхэнд Монголын Хэвлэл мэдээлийн хөгжлийн үнэлгээний тайланг хийж гүйцэтгэсэн болохыг баяртайгаар мэдэгдэж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ЮНЕСКО-гийн хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлтийн дагуу Монголын дөрвөн ТББ энэ ажлыг гүйцэтгэсэн болно. Энэ нь Зүүн Хойд Азийн бүс нутагт анх удаа, бусад орнуудад үлгэр дуурайлал болох дээд хэм хэмжээг тогтоосон явдал болов.

Монголын харилцаа холбоо ба хэвлэл мэдээллийн салбарт тулгарч буй сорилтууд, гарч буй ахиц дэвшил, хэвлэл мэдээллийн орчинг улс орны хэмжээнд сайжруулахад шаардлагатай баримт нотолгооны багцад суурилсан зөвлөмж бүхий дэлгэрэнгүй ерөнхий тоймыг уг тайланд үзүүлэв. Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ нь бусад улс орнуудын нэгэн адил, нэг удаагиийн үйл ажиллагаа төдий бус, хэвлэл мэдээллийн орчинд өөрчлөлтийг авчирах үргэлжилсэн үйл явц юм. Тайланд тусгасан мэдээлэл, зөвлөмж нь Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн болон олон улсын байгууллагууд мөн түүнчлэн тухайн орны харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн хөгжил ба үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөхиүлэн дэмжихээр ажилладаг тус орны болон бүс нутгийн иргэний нийгмийн байгууллагуудад хэрэг болно гэж бид найдаж байна. 

ЮНЕСКО та бүхэнд хандан хэвлэл мэдээллийн хөгжлийн салбарт ажилладаг байгууллагууд улс орны хөгжлийн ерөнхий хүрээнд ялангуяа сайн засаглал, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиглэлд харилцаа холбооны хөгжлийн стратеги төлөвлөх, дэмжлэг үзүүлэхдээ тайлангийн Хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэхийг хүсч байна.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй Глоб Интернэшнл Төв, Нээлттэй Нийгэм Форум, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон арга хэмжээнд дэмжлэг үзүүлсэн ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисст талархлаа илэрхийлж байгаагаа би төгсгөлд дурдахыг хүссэн юм. Энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Төрийн байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн төлөөлж ирсэн хүмүүс, хуульчид, сэтгүүлчид та бүхэн бол бидний хамгийн чухал хамтрагчид билээ. Зөвхөн та бүхэнтэй хамтран ажилласнаар бид хамтын зорилгоо орон нутаг, улс орон, бүс нутгийн хэмжээнд биелүүлж чадна.

Эцэст нь би ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Боковагийн хэлсэнчлэн “Бүгдээрээ нэгдэн нягтарч, хүний мэдээлэлтэй байх язгуур эрх чөлөөг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжихийг уриалж байна. Дэлхий даяар мөнхөд орших энх тайван, тогтвортой хөгжлийг бүтээн цогцлуулахын төлөө бидний хүсэл тэмүүлэл, хүний эрх, нэр төрийг сахин хангахад энэ нь зайлшгүй чухал билээ.”

Маш их баярлалаа!


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165535 
 Энэ сард:12447 
 Өнөөдөр:42 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.