Сэтгvvлч та сургуулиа тєгсєєд нийгмийг эрvvлжvvлэх асуудал дэвшvvлсэн олон нийтлэл бичнэ хэмээн бодож байсан байх. Гэтэл амьдрал дээр сонины эздийн ашиг сонирхолд нийцvvлэх, улс тєрийн нєлєє зэргийн улмаас таны бичсэн нийтлэлийн агуулга єєрчлєгдєж, єєрєє ч танихын аргагvй болсон тохиолдол их гардаг. Тэгвэл саяхан байгуулагдсан “Бид сэтгvvлчид” ТББ нь сэтгvvлч таны асуудал дэвшvvлсэн мєн эрэн сурвалжлах чиглэлээр бичсэн нийтлэлийг vнэлэн авч, ямар ч цензур тавилгvй olloo.mn цахим хуудсанд тавихаар тєлєвлєж байна.
Залуу сэтгvvлчдийг дэмжих ажлын хvрээнд олон ажил хийхээр тєлєвлєєд байгаа тухай “Бид сэтгvvлчид” ТББ-ыг vvсгэн байгуулсан залуу сэтгvvлчдийн нэг Б.Мєнхдєл ярив. “Нийтэд мэдээлэл тvгээх vvргийнхээ дагуу сэтгvvлчид маш олон хvнтэй холбоо барих шаардлага гардаг. Тэгвэл тэдэнд зориулан “mobi journalist” буюу гар утсаар хєнгєлєлттэй ярих дугаар бий болгох, сэтгvvлчдэд тулгарсан аливаа асуудлаар хуулийн зєвлєгєє єгєх, тэднийг ажлын байранд зуучлах, нийгмийн баталгааг нь хангах зэрэг олон ажил хийхээр тєлєвлєж байгаа” гэж тэрээр ярилаа.
“Бид сэтгvvлч” ТББ нь сэтгvvлчдийн бие даасан тєрийн бус ашгийн бус байгууллага бєгєєд улс тєр эдийн засгийн ямарваа хvчин, эрх мэдэлтнээс хараат бус байж, сэтгvvлчийн ёс зvйг дээдэлж, дєрєвдэх засаглал, хоточ нохойн vvргийг биелvvлэн, vнэн бодит, шуурхай, шинэлэг байх зарчмыг мєрдєн ажиллах бєгєєд сэтгvvлчдээс ямар нэгэн татвар хураамж авахгvй зєвхєн гишvvддээ vйлчилэх гэнэ.
Тус байгууллагынхан эхний ээлжинд сэтгvvлчдийг гишvvгээр элсvvлж байгаа юм. Удахгvй болох анхдугаар чуулганаар байгууллагын зорилго, зорилтоо тодорхойлж, удирдах зєвлєлийн гишvvдээ томилон, одоогоор тєлєвлєж байгаа бvх ажлаа амьдралд хэрэгжvvлэх ажээ.
Энэ талаар нэмэлт мэдээллийг
“Сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтныг урьж байна” хэсгээс уншина уу.