Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2016.05.03

ЮНЕСКО-гийн хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлтүүдэд суурилчан Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний зөвлөмж

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 9.30 – 15.00 цагт  Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулах “Мэдээлэлтэй байх  эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” сэдэвт  дугуй ширээний ярилцлагын үеэр ЮНЕСКО-гийн хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлтүүдэд суурилчан Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний зөвлөмжийг УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга П.Амаржаргалд гардуулав.

Энэхүү зөвлөмжийг Улаанбаатар хотод 2013 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулсан Хэвлэл мэдээллийн үндэсний бага хурлын оролцогсод анх зөвлөлдөн хэлэлцэж улмаар 2014 оны 5 дугаар сарын 1-нд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хийсэн дугуй ширээний ярилцлагын үеэр шинэчилсэнийг үндэслэн гаргасан юм. 

Үндсэн зөвлөмжийг  дараах 6 асуудлын хүрээнд нарийвчилсан бөгөөд эрх зүйн шинэчлэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх явцад анхааралдаа авах шаардлагатай бүлэг асуудлыг тусгайлан оруулсан болно.

1. Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг илүү баталгаажуулах үүднээс эрх зүйн шинэтгэл хийх ба Үндсэн хуулинд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулах чиглэлээр ажиллах
2. Хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг хөхиүлэн дэмжсэн бодлого батлан баримтлах,
3. Хэвлэл мэдээллийн салбар дахь шударга өрсөлдөөн ба мөн салбарын хөгжлийг дэмжих үүднээс олон улсын нийтлэг хэм хэмжээний дагуу хэвлэл мэдээллийн салбарт ил тод байдлыг хангасан механизм бий болгох,
4. Сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээ ба чанарыг сайжруулахад хүчин чармайлт гаргаж ажиллах,
5. Мэргэжлийн сургалт, судалгааг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулах ёстой. 
6. Хөдөлмөрийн харилцааг зохицуулахад илүү үр дүнтэй менежментийг хэвшүүлэх ба байгуулагын үр бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргах,

Үндэсэн зөвлөмжийг бүрэн эхээр нь энд дарж татаж авна уу

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:156154 
 Энэ сард:12672 
 Өнөөдөр:72 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.