Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.01.20

Олон улсын сэтгvvлчдийн Холбооноос гаргасан хэвлэлийн мэдэгдэл

ТББ-ын vйл ажиллагааг хязгаарлах хуулийн тєсєлд гарын vсэг зурав

Нью-Йорк./2006 он, нэгдvгээр сарын 17/. Тєрийн бус байгууллага тэр дундаа хараат бус хэвлэл мэдээлэл болон хэвлэлийн эрх чєлєєг дэмжидэг байгууллагын vйл ажиллагааг зохицуулах хязгаарлагдмал хуулийн тєсєлд ОХУ-ын Ерєнхийлєгч Владимир Путин гарын vсэг зурсанд Сэтгvvлчдийг хамгаалах хороо ихээхэн эмзэглэж байна.

Хэдийгээр В.Путин хуулийн тєсєлд нэгдvгээр сарын 10-нд гарын vсэг зурсан ч, хуулийн тєслийн бvрэн эхийг тєрийн мэдлийн “Российскай Газета” сонинд хэвлэгдэхээс ємнє энэ тухай олон нийтэд мэдээлээгvй байна.

Їндсэн хуулийн заалтыг зєрчсєн эсвэл ОХУ-ын улс “тєрийн хараат бус байдлын” эсрэг vйл ажиллагаа явуулсан тєрийн бус байгууллагыг хаах бvрэн эрхийг Хууль зvйн яамны Бvртгэлийн албанд олгожээ. Энэ хуулийн хvрээнд хориотой vйл ажиллагаа явуулсан тєрийн бус байгууллагуудын vйл ажиллагааг хаах эрхийг тус Бvртгэлийн албанд олгосон байна. Хориотой vйл ажиллагаа гэж юуг хэлж байгаа нь тодорхойгvй юм.

Холбооны бvртгэлийн vйлчилгээний алба нь улс тєр, шашин, хэвлэл мэдээлэл болон бусад байгууллагын vйл ажиллагааг зохицуулдаг бєгєєд ємнє нь засгийн газрыг шvvмжилсэн хvмvvсийг хараандаа авч байсан тvvхтэй.

“Кремльд vнэнчээр зvтгээгvй гэж vзсэн байгууллагын vйл ажиллагааг зогсоох эрхийг хvнд сурталтнуудад олгосон хуулийн тєсєлд Ерєнхийлєгч В.Путин гарын vсэг зурсанд бид их зовниж байна” гэж Сэтгvvлчдийг хамгаалах хорооны гvйцэтгэх захирал Энн Купер мэдэгджээ. “Шинээр хэрэгжих энэ хууль нь тус улсын хэвлэлийн эрх чєлєє, хэвлэл мэдээллийн байгууллагын vйл ажиллагаанд нєлєєлєх нєхцєл болж болзошгvй юм. Тиймээс бид хуулийн хэрэгжилтийг сайтар ажиглана”гэв.

Германы канцлер Ангела Меркел ОХУ-ын Ерєнхийлєгч В.Путинтэй уулзахаар єнгєрєгч даваа гаригт Москвад хvрэлцэн ирсний дараа ОХУ-ын Ерєнхийлєгч уг хуулийн тєсєлд гарын vсэг зурсан тухай Кремль мэдээлсэн гэж орон нутгийн болон олон улсын хэвлэлийнхэн уламжилжээ.

Меркел Путины хамт хийсэн хэвлэлийн бага хурал дээр ТББ-ын vйл ажиллагааг хязгаарласан хууль хэрэгжих болсонд тvгшиж байгаагаа илэрхийлсэн байна. “Хууль хvчин тєгєлдєр болсны дараа ОХУ-д ажиллаж байгаа байгууллагуудад хор хохирол учрахаас сэргийлж, хамгаалахад бид бvхий л арга хэмжээ авна” гэж В.Путин хариулсан тухай Итар-Тасс агентлаг уламжлав.

Сэтгvvлчдийг хамгаалах хороо /СХХ/ болон бусад байгууллагууд энэ хуулийн талаар ихээхэн тvгшиж байгаагаа илэрхийлсэн байна. СХХ 12 дугаар сарын 28-нд ерєнхийлєгч В.Путинд илгээсэн захидалдаа, тvvнийг энэ хуулийн тєсєлд гарын vсэг зурахгvй байхыг уриалж, энэ хуулиар далимдуулан иргэдэд улс тєр, эдийн засгийн хєгжлийн талаар бодит бус мэдээлэл хvрч болзошгvй гэж мэдэгдсэн байна.

Оросын ємнєд хэсгийн Ингушетийн бvгд найрамдах улсын прокурорууд Умард Кавказын халуун цэгт хvмvvнлэгийн тусламж vзvvлдэг єрнєдийн хоёр ТББ-ыг хаахаар шийдвэрлэснээс хойш нэг хоногийн дараа Ерєнхийлєгч уг хуулинд гарын vсэг зурсан тухай мэдээлжээ.


Нью-Йоркт байрладаг Сэтгvvлчдийг хамгаалах хороо нь хараат бус, ашгийн бус байгууллага бєгєєд дэлхийн хэмжээнд хэвлэлийн эрх чєлєєг хамгаалах чиглэлээр ажилладаг байна.

Билл Гейтст эсэргvvцлийн захидал илгээв

/2006.01.18/Майкрософт пvvсийн Хятад дахь хэрэглэгч нарыг цагдан хянаж байгааг эсэргvvцэн Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо уг пvvсийн эзэн ноён Билл Гейтст эсэргvvцлийн захидал явуулжээ.

Тус пvvс Хятад улсад эмзэг асуудалд тооцогддог улс тєрийн сэдэв хєндсєн Хятадын сэтгvvлчийн интернет дэхь вэб хуудсыг хаасан байна. Ан Ти нэртэй веб хуудсанд нийтлэл бичсэн сэтгvvлч Зао Жинг нь Нью Иорк Таймс сонины Бээжин дэх салбарт судалгааны туслах ажилтнаар ажилладаг юм. Сэтгvvлч Зао Жинг Хятад Тайваний харилцаа ба Бээжингийн мэдээ сонины ерєнхий эрхлэгчийг ажлаас єєрчилснийг эсэргvvцэн саяхан ажил хаясан 100 сэтгvvлчтэй холбоотой нийтлэл єєрийн цахим хуудсанд байрлуулжээ.


Майкрософт пvvсийн Хятад дахь салбар “ардчилал”, “хvний эрх “ зэрэг vгсийг хянаж байдаг.

“Бид дэлхийн зах зээлд vйл ажиллагаа явуулахдаа манай пvvсийн vйлчилгээ, нийтлэг тvгээмэл хууль эрх зvйн актаас гадна тухайн улсын хууль, тогтоолыг зєрчихгvй байх бодлого баримталдаг” учраас бид тус вэбийг хаасан гэж Майкрософт МСН пvvсийн онлайн салбарын бvтээгдэхvvн хариуцсан хэсгийн менежер Брук Ричардсон ярьсан байна.

Гэсэн ч Майкрософт пvvсийн энэхvv vйлдэл Хvний эрхийн Тvгээмэл Тунхаглалын 19-р зvйлээр хамгаалагддаг сэтгvvлч Зао Жингийн vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг нь илт боогдуулсан хэрэг юм. Тvгээмэл Тунхаглалд тєрийн эрх мэдлээс илvvтэй хvний эрхийг чухалчилсан байдаг билээ.

“Тєрийн нууц задруулсан хэргээр Хятадын сэтгvvлчид ял тулгах боломж олгон сvлжээний хэрэглэгчийнхээ талаар Хятадын Засгийн газарт тодорхой мэдээлэл гаргаж єгсєн єєр нэг томоохон пvvс Yahoo Inc-ийн талаархи мэдээллийг ч бид аваад байгаа юм “ гэж Олон Улсын Сэтгvvлчдийн Холбооны ерєнхийлєгч Христофер Варрен мэдэгдсэн байна.

“Їндэстэн дамнасан томоохон корпорациуд тухайн улсын хууль дvрмийг сахин дагахдаа мєн хувь хvний эрхийг хvндэтгэн vзнэ гэдэгт ОУСХ итгэж байна. Майкрософт пvvс сэтгvvлч Зао Жингийн vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хамгаалах ёстой. Майкрософтын бvтээгдэхvvнийг хэрэглэхийг цагдан хянах нь Майкрософт пvvсийн єєрийнх эрх ашигтай зєрчилдєж байгаа хэрэг “гэж Варрен мэдэгджээ. “Нийгэмд мэдээлэл тvгээх нь сэтгvvлчдийн vvрэг“ бєгєєд корпорациуд єєрсдийн эрх мэдлийг ашиглан тэдний дуу хоолойг хааж боогдуулах vйлдэл хийх ёсгvй “ хэмээн Варрен мэдэгдсэн байна.

Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо салбар байгууллагуудад хандан Майкрософтийн vйлдийг эсэргvvцэн тус пvvсийн msft@microsoft.com хаягаар захидал бичихийг уриалж байна.

Дэлгэрэнгvй мэдээлэл авахыг хvсвэл ОУСХ-ны Ази Номхон далайн бvсийн салбарт +61 2 93330919 утсаар хандаж болно.

Умард Солонгосын “Эрхэм удирдагч” Хятадад айлчилсныг нуун дарагдуулжээ

/RSF/IFEX/ -Хятадын эрх баригчид Умард Солонгосын дарангуйлагч Ким Чен Ирийн айлчлалын тухай мэдээллийг нуун дарагдуулсныг Хил хязгааргvй сэтгvvлчид байгууллага эсэргvйцэж байгаагаа илэрхийлэв. Хятадын хэвлэл мэдэллийн хэрэгсэлд энэ айлчлалын талаар огт дурдаагvй байна. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир Хятадад айлчилсан тухай мэдээллийг Хятадын бvх шатны албаны хvмvvс няцаажээ.

“Тєр засгийн албаны хvмvvс зохион байгуулалттайгаар энэ дэлхийн хамгийн аюултай дарангуйлагчийг хамгаалахаар худал ярьсан нь тус улсад ил тод байдал дутагдаж байгаагийн илрэл” гэж хэвлэлийн эрх чєлєєний байгууллагаас мэдээлжээ. “Энэ аюултай тvншээсээ Хятадын эрх баригчид ичих хэрэгтэй”

Ким Чен Ир 2006 оны нэгдvгээр сарын 10-нд хуягласан галт тэргээр Хятадад ирсэн байна. Тэрээр нэгдvгээр сарын 13-нд Хятадын капитализмын бэлэг тэмдэг болох Шенженд айлчлахаар тєлєвлєжээ. Ким Чен Ир Гуанжоу мужийн “Уайт Сван” зочид буудалд буусан тухай Гонконгийн “Сєvт Чайна Монинг Пост” сонинд мэдээлсэн байна. Зочид буудалд байсан бvх хvмvvсийг єрєєгєє суллахыг шаардсан тухай зочид буудлын жижvvр ярьжээ.

Хэдийгээр Хятад, Умард Солонгосын дипломатчид Ким Чен Ирийг Хятадад айлчилсныг няцааж байгаа ч олон хvн тvvнийг айлчилсныг баталж байна. Гуанжоу мужийн тансаг зочид буудлын гадна Ким Чен Ир зогсож буй дvрс бичлэгийг Японы телевиз 2006 оны нэгдvгээр сарын 13-нд нэвтрvvлжээ. Зочид буудлын эргэн тойронд харуул, хамгаалалтыг чангалж байсан тухай “Франс-Пресс“ агентлагийн сэтгvvлчид баталсан юм.

“Засгийн газрын ямар нэг албан тушаалтан одоогоор Хятадад байхгvй” гэж Умард Солонгосын дипломатч Оросын Интерфакс мэдээллийн агентлагт уламжилжээ. “Ким Чен Ир хаана байгаа талаар та бvхэн бvгд сонирхож байгааг би мэдэж байна. Одоогийн байдлаар надад энэ талаар мэдээлэл алга. Улс орон болгон мэдээлэл дамжуулах єєрийн гэсэн арга барилтай” гэж Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн тєлєєлєгч нэгдvгээр сарын 12-нд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165535 
 Энэ сард:12447 
 Өнөөдөр:42 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.