Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2016.05.04

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсанд “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал нэхэн олголоо

Глоб Интернэшнл төв Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсанд  “Үнэний төлөө”  хэвлэлийн эрх чөлөөний шагнал нэхэн олголоо.

Шагналыг 2016 оны тавдугаар сарын 03-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан “Мэдээлэлтэй байх  эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” сэдэвт дугуй ширээний ярилцлагын үеэр Л.Болормаа агсаны дүү Л.Батбаярт гардуулав.

Лунтангийн БОЛОРМАА нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон. Тэрээр хараат бус, бие даасан “Mongolian Mining Journal” сэтгүүлийг 2008 онд үүсгэн байгуулж, эрхлэгчээр нь ажиллаж байв. Л.Болормаа нь эдийн засаг, уул уурхайн чиглэлээр дагнан бичдэг байсан бөгөөд түүний жинтэй, даацтай нийтлэлүүд уншигчдыг дагуулж байв. Тэр хараат бус сэтгүүл зүйн үлгэр дууриалал байсан юм.

 
 


“Глоб Интернэшнл” ТББ  2009 оноос эхлэн Хэвлэлийн эрх чөлөөний шагнал   олгож байхаар шийдвэрлэж анхны шагналыг  2008 оны 7-р сарын 1-нд УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдийн МАХН-ын үүдэнд хийсэн жагсаал цуглаан, түүний дараа үүсэж бий болсон эмх замбараагүй байдлыг сурвалжилж яваад  халдлагад өртөн  гэмтэж бэртсэн  8 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтанд олгосон юм.

Глоб Интернэшнл төв жил бүрийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Монголд хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулсан, олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээ сурвалжлага бэлдсэн, олон нийтэд үнэнийг мэдээлснийхээ төлөө дарамт шахалт, эрсдэлтэй тулгарсан сэтгүүлчдэд Хэвлэлийн эрх чөлөөний шагнал гардуулдаг уламжлалтай билээ.  


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160143 
 Энэ сард:15174 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.