Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.01.23

Баруун бvсийн мониторч мэдээлж байна: Ховдын мэдээ сонины сэтгvvлчийн эрхэнд халджээ.

Монгол улс/ Ховд аймаг
Он сар єдєр : 2006.01.23
Эх сурвалж : Глоб Интернэшнл ТББ
Сvрдvvлэгт єртсєн хvний нэр : Г. Ганчимэг
Зєрчлийн хэлбэр : Халдлага

“Айро Монгол” пvvсийн Ховд аймаг дахь тєлєєлєгч Б. Бvжинлхам, касс З. Булганчимэг нар Ховдын мэдээ сонины сэтгvvлч Г. Ганчимэгийг тус сонины 2006 оны нэгдvгээр сарын нэгний єдрийн № 01 дугаарын “Болиоч дээ” буланд “Онгоцны билет “мєнхийн шvдний євчин хэвээр байх уу, эсвэл“ гарчигтай мэдээ бичсэнтэй нь холбогдуулж мэдээллийн эх сурвалжаа гаргаж єг, vгvй бол бид шvvхэд хандана хэмээн сvрдvvлжээ. Мєн “Мэдээгээ сонинд тавихаас ємнє бидэнд vзvvлэх ёстой” гэж шаардсан байна.

Ховдоос Улаанбаатар хот руу нисэх онгоцны билетийг бичихдээ зохиомол оочир vvсгэж, улмаар билетийн vнэ 76500 тєгрєг дээр заавал 5000-10000 тєгрєг нэмж тєлєхийг шаардан, илvv бичсэн мєнгєє хувьдаа завшдаг тухай хvмvvсийн яриаг шалгаж нягтласны дараа Ховдын мэдээ сонины сэтгvvлч Г. Ганчимэг баримт дээр тулгуурлан бичсэн байна. Эрэн сурвалжилж олж авсан баримт материалаа сэтгvvлч мэргэжлийн эрхийнхээ дагуу vзvvлэхээс татгалзсан байна.

Нэмэлт мэдээлэл
Ховдоос машинаар хот руу явахад 1500 км зам туулж 2-3 хоног явж хvрдэг. Нэг хvн машинаар явахад 45000 тєг зарцуулдаг. Албаны яаралтай ажилтай, євчин зовлонд нэрвэгдсэн, ахмад настай хvмvvс машинаар зорчих боломжгvй.

Санал болгож буй арга хэмжээ:
- Бодит байдлыг vнэнээр мэдээлсэн сэтгvvлч Г. Ганчимэгийг сvрдvvлж эрхэнд халдсан асуудлыг олны сонорт хvргэх зорилгоор Глоб Интернэшнл ТББ-аас хэвлэлийн мэдэгдэл гарган зєрчигч этгээд болон орон нутгийн хууль сахиулагч байгууллага, Хvний эрхийн комисст хvргvvлэх

- Орон нутагт нислэгийн зєвшєєрєл авсан “ Айро Монгол” хувийн компани болон МИАТ компанийн ерєнхий удирдлага, Аялал жуулчлал дэд бvтцийн яаманд хєдєє орон нутагт дур зоргоороо авирлаж буй тєлєєлєгчийн vйлдлийг мэдээлэх

- Баруун 3 аймгаас сонгогдсон УИХ-ын эрхэм гишvvдэд асуудлыг сонордуулах










Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1316 
 Нийт хандалт:151469 
 Энэ сард:11728 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.