Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2016.06.28

Сэтгүүлч, сурвалжлагчдад зориулсан зөвлөмж

Маргааш санал хураалтын өдөр. Өөрийгөө эрсдлээс хамгаалах тухай таны суурь мэдлэгт зориулан Глоб Интернэшнл төвийн хамт олон бид дараах зөвлөмжийг бэлтгэлээ.

1. Санал хураалтын явцыг сурвалжлахдаа юу анхаарах вэ?
2. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр зөрчилдөөнт нөхцөл байдал үүсвэл юу анхаарах вэ?

Нэг. Санал хураалтын явцыг сурвалжлахдаа юу анхаарах вэ?

• Ажиглагчийн эрхийн тухай мэдэх нь чухал
• Явцыг хөндлөнгөөс ажигла. Аливаад бүү хутгалдан оролцоорой
• Аливаа маргаантай асуудлаар бүх талын байр суурийг оруулаарай
• Саналаа өгөхөөр ирж буй сонгогчийн сэтгэл санаанд нөлөөлөх асуулт бүү тавь.
• Саналаа өгөөд гарч буй хүнээс “Хэний төлөө санал өгөв?” гэж бүү асуугаарай
• Бүх хүнд саналаа өгөх тэгш боломж байгаа эсэхийг анхаар.
• Санал хураах байранд ямар нэг эмх замбараагүй байдал үүсвэл яаран бүү дүгнэлт хий.  Байдлыг ажигла. Хүмүүсийг сонсоорой

Хоёр. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр зөрчилдөөнт нөхцөл байдал үүсвэл юу анхаарах вэ?

1. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь чухал. Өөрийгөө бусдад хүндлэгдэхүйц байдалд биеэ авч яваарай.
2.  Ажлаасаа гарахдаа хамгаалалтын малгай, хантааз авсан эсэхээ шалгаарай.
3.  Өмсөж, хэрэглэж буй зүйл дээр чинь танай байгууллагын таних тэмдэг, сурвалжлах хэсгийн гишүүн гэдгийг чинь тодотгосон эсэхийг нягтлаарай
4. Үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх чадвартай байж, сэтгэл хөдлөлөө дарж байгаарай
5. Бөөгнөрсөн олны дунд орох нь тэндээ гацах аюултай гэдгийг сана. Иймд байдал эвгүйдсэн үед тэндээс зугтах боломжтой байрлал сонгоорой
6. Эмх замбараагүй байдал дунд аль болох том камер ашиглахаас зайлхий. Ашиглаж буй хэрэгсэл тань аль болох жижиг, анхаарал татахгүй байх нь дээр болохыг дэлхийн мэргэжилтнүүд зөвлөж байна. Зөөврийн авсаархан компьютер, дуу, дүрс бичлэг хийх боломжтой гар утас байхад бараг хангалттай. Ийм боломжгүй бол аль болох аюул багатай байрлал сонгоорой.
7. Үймсэн олон, сэтгүүлчдийн ажлын чухал эсэхэд ч анхаарах сөхөөгүй байдаг тул анхаарлыг өөртөө татахаас аль болох зайлсхий
8. Эмх замбараагүй байдал нь аюултай орчин болдог. Учир нь, ихэнх тохиолдолд хүмүүс ууртай, түрэмгий болдог, мөн айдас, эмзэглэлд автсан байдаг тул хэн нэгнээс ярилцлага авах гэж бүү албадаарай.
9. Үймж шуугисан олны аль нэг талд хатуу зогсох нь аюул дагуулна. Иймд байдлыг сайн ажигла. Хэн нэгэнтэй ярилцахдаа үзэл бодлоо битгий хэлээрэй
10. Редакцитайгаа байнга холбоотой, хаана байгаагаа мэдээлж байгаарай.
11. Ямар нэг маргаан, хэрүүлд бүү хутгалдан оролц.
12. Үзэн ядалт, хүчирхийллийг бүү дэвэргээрэй.
13. Хууль сахиулах байгууллагын хүлээж буй чиг үүрэг, хэм хэмжээний тухай мэдлэг ойлголттой байгаарай.
14. Тусламж хэрэгтэй үед хэнд хандахаа мэдэх нь чухал.
15. Эмх замбараагүй үед хэн нэг аюултай этгээд өөр рүү чинь дөхөж ирвэл тайван, аль болох эелдэг байж, цаг хожихыг хичээгээрэй. Аль болох өөртөө итгэлтэй байгаа мэдрэмжийг түүнд төрүүлэхийг хичээ.
16. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх тухай мэдлэгтэй байгаарай
17. Сэтгүүлч өөрөө хүний эрхийн хамгаалагч тулд хүмүүст туслах итгэл төгс байгаарай. Гэхдээ өөрийн чадахгүй тусламжийг бүү амла. Шаардлагатай үед санаачилгыг гартаа авахыг хичээгээрэй.
18. Эмх замбараагүй байдал дунд хүний эрхийн хамгаалагчид байгаа эсэхийг тогтоож, холбоо тогтоогоорой
19. Өөрийг тань сүрдүүлсэн, заналхийлсэн тохиол бүрт нухацтай ханд.
20. Эцэст нь өөрийгөө эрсдлээс хамгаалах аргын тухай мэдлэгтэй байгаарай. Ямар ч тохиолдолд амь нас, эрүүл мэнд тань хамгаас үнэтэй болохыг ухамсарлаарай
Энэхүү зөвлөмжийг бид Хил хязгааргүй сэтгүүлчид, Олон улсын сэтгүүлчдийн сүлжээ, Олон улсын мэдээний аюулгүй байдлын хүрээлэнгийн материалыг ашиглан бэлтгэв.

http://www.newssafety.com/safety/tips.htm

https://ijnet.org/en/news/journalists%27-safety


                Танд амжилт хүсье!
             Глоб Интернэшнл төвийн хамт олон



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1263 
 Нийт хандалт:107887 
 Энэ сард:7019 
 Өнөөдөр:29 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.