Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.01.23

Баруун бvсийн мониторч мэдээлж байна: Иргэдийн мэдээлэл хvлээн авах эрх зєрчигдєж байна

Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Улсын Мэргэжлийн хяналтын газрын харьяа Ховд аймаг дахь мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шийдвэрийн улмаас 2005 оны 10-р сард Жаргалант суманд гэр хорооллын 2000 єрхийн телевизийн 5 суваг vзэх боломж хаагдаж, иргэдийн мэдээлэл хvлээн авах эрх зєрчигдєж байгаад бид санаа тvгшиж байна.

2005 оны 10-р сараас эхлэн Жаргалант сумын хєдєлмєрчдийн хvсэлтээр гэр хороололд ОНРТВ -ийн орон нутаг дахь маркетингийн тасаг РФ компанид vйлдвэрлэсэн 50 ба 10 ваттын хvчин чадалтай станцын 3,12-р сувгуудаар МЇТВ, ТV-9, ТV-5, UBS, 25-р суваг телевизийн нэвтрvvлгийг цацан vзvvлж байжээ.

Аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн ажилтан Д.Нарандорж, Мэргэжлийн хяналтын газрын холбооны улсын байцаагч П. Отгонбаяр нар уг станцыг хаасан шийдвэрийн шалтгаанаа “Долгионы зєвшєєрєл аваагvй" хэмээн тайлбарласан байна.

Орон даяар телевизийн 5 сувгийн нэвтрvvлэг дамжуулах Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу чєлєєт мэдээлэл баяртай хvлээн авч байсан иргэд Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын уг шийдвэрийг эсэргvvцэн Ховд аймгийн засаг дарга Г.Нямдаваа , Ховд аймгийн "Ховд ТВ", "Ховдын мэдээ" сонины газар, ОНРТВ-ийн хяналт маркетингийн албаны Ховд аймаг дахь салбарын дарга П.Бат-Очирт хандан гомдлоо амаар болон бичгээр тавьсан боловч одоо болтол аливаа шийдвэр гараагvй байна. " Ховдын мэдээ" сонины 2005 оны 11-р сарын 29-ний дугаарт “Мэдээллийг таван єєр єнцгєєс харна” гэсэн яасан бэ” гарчигтай мэдээ гарчээ.

“Сангийн яам орон нутагт ТВ-ийн суваг vзvvлэх асуудлыг шийдэхээр энэ оны тєсєвт 1.9 тэр бум тєгрєг тусгасан. Энэ ондоо багтааж 140 суманд ТВ-ийн бусад суваг гаргахаар зорьж байна” гэж Мэдээлэл Харилцаа Холбоо хєгжлийн тєвийн харьяа Радио Телевизийн сvлжээний газрын дарга П. Гантємєр ярив.

Долгионы зєвшєєрєл авахад Харилцаа Холбооны хуульд заасны дагуу орон нутгийн засаг захиргааны удирдлага буюу Ховд аймгийн засаг дарга долгионы зєвшєєрєл авах хvсэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн албан бичиг Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд єгєх ёстой. Энэ тохиолдолд ОНРТВ-ийн хяналт маркетингийн албаны Ховд дахь салбар телевизийн хураамжаа нэмээд станцаар дамжуулан нэвтрvvлгээ цацаж 24 суваг vзvvлэх боломжтой юм. Дээрх 5 сувгийг цацахыг шаардсан иргэдийн шаардлага одоо болтол vргэлжилсээр байгаа.

Глоб Интернэшнл ТББ Ховд аймгийн засга дарга Г. Нямдаваад долгионы зєвшєєрєл авах асуудалд дэмжлэг vзvvлэх, улмаар асуудлыг яаралтай шийдвэрлэхийг уриалсан захидал хvргvvлж хуулбарыг Хvний эрхийн комисс, Харилцаа холбооны Зохицуулах хороо, Ховд аймгийн ИХТХ-ын дарга, шvvхийн дарга нарт явуулаад байна. Захидалд “Захиргааны ямар нэг байгууллага, эрх мэдэлтний эрх ашиг, буруу vйлдэл, хариуцлагагvй байдлын улмаас Монгол Улсын иргэдийн мэдээлэл хайх, хvлээн авах Vндсэн Хуулийн дагуу баталгаажсан эрх зєрчигдєж ёсгvй гэж гэж дурджээ. Мєн "Хvн бvр ....мэдээллийг ....аливаа арга замаар эрж сурвалжлах, хvлээн авах, тvгээн дэлгэрvvлэх эрх чєлєєтэй" тухай Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглал, Иргэний болон Улс Тєрийн Эрхийн тухай Олон Улсын Пактын 19-р зvйлд заасан байдгаас иш татжээ.






Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1316 
 Нийт хандалт:151469 
 Энэ сард:11728 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.