Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2016.09.27

ЮНЕСКО-гийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга ИРИНА БОКОВАГИЙН ИЛГЭЭЛТ

ЮНЕСКО-гийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга
Хатагтай Ирина Боковагийн илгээлт
 
Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөрт зориулав.

2016 оны 9 дүгээр сарын 28

Хоёр мянга гаруй жилийн тэртээ Аристотель: “Бүх хүн танин мэдэх төрөлхийн хүсэл эрмэлзэлтэй” хэмээсэн байдаг.    

Мэдэхийн тулд мэдээлэл олж авах нь зайлшгүй. Тиймээс ч энэхүү язгуур эрх нь хүн оршин байхын салшгүй хэсэг, бүх нийтийг хамруулах, харилцан ойлголцох гол тулгуур, хууль ёс, сайн засаглалын суурь бөгөөд тогтвортой хөгжлийн шинэ замнал бий болгоход амин чухал үүрэгтэй билээ.

ЮНЕСКО-гийн гишүүн байгууллагуудын шийдвэрээр анх удаа тэмдэглэж буй Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдрийн илгээлтээр бид мэдээлэл олж авах эрх нь хүний эрх, эрхэм чанарыг эрхэмлэх, ядуурлыг арилгах, бүх нийтийг хамарсан мэдлэгт суурилсан нийгэм цогцлоох Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд түлхүүр хөдөлгөгч хүч болохыг цохон тэмдэглэж байна.  
 
Мэдээлэл олж авах тэгш, түгээмэл эрх нь эерэг өөрчлөлтийг бий болгох, тэгш бус байдлыг халах боломжийг тэлэх, орхигдсон бүлгийнхнийг хамруулах, мэдлэгийг бий болгох, хуваалцах, бусад соёлыг нээх, ардчилсан институцийн байр суурийг бататгах хүчирхэг механизм билээ. Глобалчлагдаж буй дэлхийд, энэ эрхийг онлайн болон офлайн орчинд хүндэтгэж, дижитал орчны хувьсгал нь мэдээлэл харилцааны шинэ технологийн хүчийг ашиглах замаар бүх нийтийг хамруулах, шинэчлэлд тэргүүлэх хөгжлийн хувьсгал болох ёстой.  

Энэ бүхэн нь мэдээлэл олж авах үйл явцад тулгарч буй харилцаа холбоо, ур чадварын болоод бүхий л саад бэрхшээлийг арилгах гэсэн үг юм. Үүний тулд мэдээллийн ил тод байдлын сайн хууль тогтоомж, үр дүнтэй хэрэгжилт чухал ач холбогдолтой. 2016 оны Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдрийн Финландын Тунхаглалд хүлээн зөвшөөрснөөр, мэдээллийн эрх чөлөөний  хуулийг одоогийн Швед, Финланд улсад 250 жилийн өмнө анх баталжээ. Бид улам урагшилж дэвшихийн тулд, эмэгтэй, эрэгтэй бүх хүнд мэдээлэл олж авах эрхийн талаарх мэдлэг олгосноор тэднийг эрх мэдэлжүүлж, хэвлэл мэдээлэл, мэдээллийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах шаардлагатай. Ингэснээр бүх хүн тогтвортой хөгжилд тэгш хамрагдах эрхээ эдлэх боломжтой болно.    

Эдгээр зорилт нь Засгийн газрууд болон нийгмийг дэмжих, түүнчлэн эмэгтэй, эрэгтэй хүн бүрийн хүний эрх, эрхэм чанар, эрх мэдлээ хэрэгжүүлэх үндэс болсон мэдээлэл олж авах бүрэн дүүрэн, тэгш эрхийг хангах чиглэлээр ЮНЕСКО-гоос хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагааг хөтөлдөг.     

Энэ бол Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдрийн анхны  илгээлт юм.
 
Ирина Бокова


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:163647 
 Энэ сард:12761 
 Өнөөдөр:30 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.