Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2016.09.27

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн хэрэгжилт үндэсний зөвлөгөөн

Хэвлэлийн мэдээ
2016.09.28


2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 38 C/70 шийдвэрээр ЮНЕСКО жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон зарласан бөгөөд дэлхий нийтээрээ энэ өдрийг анх удаа тэмдэглэж байна.  

ЮНЕСКО-гийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ирина Бокова  Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөрт зориулсан илгээлтдээ "Мэдэхийн тулд мэдээлэл олж авах нь зайлшгүй. Тиймээс ч энэхүү язгуур эрх нь хүн оршин байхын салшгүй хэсэг, бүх нийтийг хамруулах, харилцан ойлголцох гол тулгуур, хууль ёс, сайн засаглалын суурь бөгөөд тогтвортой хөгжлийн шинэ замнал бий болгоход амин чухал үүрэгтэй билээ.

ЮНЕСКО-гийн гишүүн байгууллагуудын шийдвэрээр анх удаа тэмдэглэж буй Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдрийн илгээлтээр бид мэдээлэл олж авах эрх нь хүний эрх, эрхэм чанарыг эрхэмлэх, ядуурлыг арилгах, бүх нийтийг хамарсан мэдлэгт суурилсан нийгэм цогцлоох Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд түлхүүр хөдөлгөгч хүч болохыг цохон тэмдэглэжээ.

Олон улсын энэ өдөрт зориулан “Глоб Интернэшнл төв” ТББ нь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9.30-13.00 цагт Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр үндэсний зөвлөгөөн зохион байгууллаа.

"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль УИХ-ын чуулганы  2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн  нэгдсэн  хуралдаанаар батлагдаж  12 дугаар сарын 01-ний өдрөөс бүрэн хэрэгжиж  эхэлсэн. Энэ хуулиар
 
•    Төрийн байгууллагуудад мэдээллээ нээлттэй байх үүрэг ногдуулж
•    Иргэн, хуулийн этгээд төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан юм.

Зөвлөгөөний үеэр Захиргааны шинэ санаачилга ТББ-аас тус хуулийн 7-р зүйл, Глоб Интернэшнл төв, Зориг сан хамтран 23, 24-р зүйлийн хэрэгжилтэнд хийсэн мониторингийн дүн, мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагын талаар Глоб Интернэшнл төвийн хуульч Д.Мөнхбүрэн танилцуулсан байна.

Хууль ба ардчилал төв байгууллагын хийсэн Мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийн сул ба давуу талуудыг харьцуулсан үнэлгээгээр Монгол Улс 2013 оны байдлаар 150 онооноос 84 оноо авч ийм хуультай 92 орноос 52-т орсон байна.

Глоб Интернэшнл төв


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165535 
 Энэ сард:12447 
 Өнөөдөр:42 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.