Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2016.09.28

“Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ

ЮНЕСКО жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон зарласан бөгөөд дэлхий нийтээрээ энэ өдрийг анх удаа тэмдэглэж байна.  

2015 онд НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар дэлхийн улс орнуудын ирэх 15 жилийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох чухал ач холбогдолтой баримт бичиг болох “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг баталж 16.10 дахь зорилтыг “олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангах” хэмээн тодорхойлсон юм.

“Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-өөр “Глоб Интернэшнл төв” ТББ, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9.30-13.00 цагт Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн хэрэгжилт” сэдвээр үндэсний зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл 40 гаруй хүн оролцов.

Зөвлөгөөний үеэр Захиргааны шинэ санаачилга ТББ-ын ажилтан М.Солонго тус хуулийн 7-р зүйл, Глоб Интернэшнл төвийн засаглалын хөтөлбөрийн ажилтан Ч.Энхбаяр тус хуулийн  23, 24-р зүйлийн хэрэгжилтэнд хийсэн мониторингийн дүнг,  Ил тод байдал сан ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав Төсвийн мэдээллийн ил тод байдал хэрхэн өөрчлөгдөж байгаа мэдээлэл хийлээ. Түүнчлэн Глоб Интернэшнл төвийн хуульч Д.Мөнхбүрэн “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагын талаар танилцуулав.

Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн түвшинг тодорхойлсон /2013-2015 он/ иж бүрэн үнэлгээний тайланд “Хэвлэл мэдээлэлтэй холбоотой харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийг олон улсын хэм хэмжээнд илүү нийцүүлэн боловсронгуй болгох, тэр дундаа Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулах”  зөвлөмж өгсөн. 

Зөвлөгөөнд оролцогчид уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах Глоб Интернэшнл Төвийн эхлүүлсэн санаачилгыг дэмжиж, хуулийн зохицуулалт ба хэрэгжилтийг сайжруулахын тулд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, хууль тогтоох байгууллагын төлөөллийг өргөнөөр хамруулсан ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж дүгнэлээ.


 
 
 
 
 
 





Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:173002 
 Энэ сард:14021 
 Өнөөдөр:24 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.