Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2016.10.18

“Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ” судалгааны тайлан хэвлэгдлээ

Судалгааг  Глоб Интернэшнл Төвөөс тухайн салбарын мэргэшсэн ТББ-ууд болох Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Ил тод байдал сантай хамтран 2013 оны 1 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд хийсэн юм.

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн түвшинг тодорхойлох энэ судалгааг улс орны хэвлэл мэдээллийн салбар ба уг салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нарийвчилсан тойм гаргахад ашигладаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүн шинжилгээний арга хэрэгсэл болох ЮНЕСКО-гийн хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлтэд суурилан Монголын хэвлэл мэдээллийн хуулийн шинэчлэлтэй холбоотой өрнөж буй хэлэлцүүлгийн хүрээнд гүйцэтгэлээ.

Судалгааны тайлангийн анхны хэлэлцүүлгийг 2013 оны 10 дугаар сарын 29-30-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдсан Монголын Хэвлэл мэдээллийн үндэсний бага хуралд оролцсон Монголын хэвлэл мэдээллийн салбарын 150 гаруй төлөөлөгч, тэр дундаа хүйн радио, хэвлэл мэдээллийн эвлэл, холбоод зэрэг олон нийтийн ба хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мөн олон улсын шинжээчид, төрийн байгууллагын төлөөлөл үндэсний хэмжээнд хэлэлцэн батламжилсан юм.

Хоёр дахь хэлэлцүүлгийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулж, зөвлөмжийг 2015 оны 11 дүгээр сард болсон “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба интернэт”, мөн “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон үндэсний хууль тогтоомж” сэдэвт олон талт хэлэлцүүлгийн үеэр тус тус хэлэлцсэн болно.

Тайлан ЮНЕСКО-гийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоонд нийцсэн сэдвийн хүрээнд дараах 5 бүлэгтэй.
1. үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн олон ургальч, олон талт байдлыг хангаж буй эрх зүй, зохицуулалтын тогтолцоо;
2. хэвлэл мэдээллийн олон ургальч, олон талт байдал, салбарын эдийн засгийн түвшин, өмчлөлийн ил тод байдал;
3. хэвлэл мэдээлэл нь ардчилсан яриа хэлэлцээний талбар болох нь;
4. үзэл бодлоо илэрхийлэх эрх, олон ургальч ба олон талт үзэл бодлыг хөхиүлэн дэмждэг байгууллагуудад мэргэжлийн чадавх олгох ба дэмжих нь;
5. олон ургальч ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих хүчин чадалтай дэд бүтэц
Тайланг бүрэн эхээр нь PDF хувилбараар энд дарж татаж авч болно.

Англи хэл дээрх тайланг энд дарж үзнэ үү.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1254 
 Нийт хандалт:90453 
 Энэ сард:7981 
 Өнөөдөр:74 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.