Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  |   |   |   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |   | |
|
|
|

Мэдээ |
Хэвлэх хувилбар | Буцах
|
2016.10.19
Эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулна
Глоб Интернэшнл Төв нь “Наранбаатар сан”-тай хамтран 2016 оны 10 сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулна. Тус сургалт нь сэтгүүлчдийн, ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүлчдийн эх сурвалж (шүгэлдэгч)-тай ажиллах, аюулгүй байдлаа хангах талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.
Сургалтыг Нидерландын “Хил хязгааргүй чөлөөт хэвлэл” (Free Press Unlimited) байгууллагын мэргэжилтэн Марсел Ооменс удирдан явуулна. Тэрээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Их Британийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Монгол Улсад ажиллах хугацаандаа монголын сэтгүүлчдийг мэргэшүүлэх, бодлого боловсруулагч, хууль тогтоогч, шийдвэр гаргагчидтай шүгэлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллана.
Free Press Unlimited байгууллага нь Нидерландын Амстердам хотноо байрладаг бөгөөд дэлхийн 30 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэргүүлэгч байгууллагын нэг юм.
| |
|
Дээш | Хэвлэх хувилбар | Буцах | |
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 204471 | Энэ сард: | 18534 | Өнөөдөр: | 39 |
|
|