Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2016.11.01

Хэвлэлийн мэдээ: “Хожимдоогүй” хэлэлцүүлэг зохион байгуулав

Хэвлэлийн мэдээ
“Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг
таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулж “Хожимдоогүй” хэлэлцүүлэг зохион байгуулав

Глоб Интернэшнл Төв нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буйтай тэмцэх зорилгоор Нээлттэй Нийгэм форум болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг 2014 оноос эхлэн 3 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгох тухай 68/163 тоот тогтоолыг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан юм.

Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж буй хэн боловч аюулгүй орчинд, аливаа сүрдүүлэг заналхийллээс ангид үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. Глоб Интернэшнл Төв 2015 онд 42 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой 78 эрхийн зөрчил бүртгэсэн. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг зөрчигчдийн 70 хувь нь улс төрч, төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчид байв.

Сэтгүүлчдийн олон нийтийн эрх ашгийн төлөөх дуу хоолойг боомилох гэсэн оролдлого бүр нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж буй хэрэг бөгөөд уг эрх чөлөөгөө эдлэхгүйгээр ардчилсан хүчирхэг нийгэм, сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах боломж хязгаарлагдаж, эрх болоод бизнесийнбүхий л салбарын ил тод, нээлттэй байдал хумигдан, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг ыг бүрдүүлэгч гол хүчин зүйл  цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгоос ухрах аюултай юм.

2015 оны 5 сарын 5-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн үндэсний тайлан, төрийн бус байгууллагын тайланг авч хэлэлцсэн бөгөөд нийт 8 гишүүн улсаас Монгол Улсад, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой үндэсний хууль тогтоомжийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх, зохицуулах байгууллагын хараат бус байдлыг хангах, нэр төр гутаахтай холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас халах, сэтгүүлчийн нууц эх сурвалж, шүгэлдэгчийн эрхийг хуулиар хамгаалах, сэтгүүлч, хүний эрхийн идэвхтнүүдийн ажил үүргээ гүйцэтгэх аюулгүй орчныг хангах зэрэг зөвлөмж өгсөн юм.

Түүнчлэн, ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлтэд суурилсан “Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ” тайланд “Хардлага, сүрдүүлгээс сэтгүүлчдийг хамгаалах арга хэмжээ авах ба энэ талаарх бүх сэжиг таамгийг нэн даруй, сайтар мөрдөн шалгаж, гэмт этгээдэд зохих шийтгэлийг оноодог зохицуулалтыг бий болгох”-ыг зөвлөсөн юм.

Энэ жилийн хувьд, сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсооход “ХОЖИМДООГҮЙ!” гэсэн үзэл баримтлалаар төв, орон нутгийн сэтгүүлчид, цагдаа, прокурорын байгууллага, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, өмгөөлөгч, хуульчдын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөллийг хамруулан, олон талын хамтын ажиллагаагаар энэ төрлийн хэргийг мөрдөн шалгаж, гэм буруутанд хуулийн дагуу хариуцлага тооцдог жишиг тогтоох зорилгоор оролцоот хэлэлцүүлгийн хэлбэрээр зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн үеэр цагдаа, сэтгүүлч хамтран гэмт хэргийг илрүүлж буй “Хожимдоогүй” тавилттай уншлага үзүүлж, сэтгүүлчдийн эсрэг сүрдүүлэг заналхийлэл, халдлага, хүчирхийлэл, дарамт шахалт, айдас түгшүүрийн бүхий л хэлбэрүүд буюу сэтгүүлчийн эрхийн зөрчил тохиолдсон үед хэрхэн ажиллах талаар цагдаа, прокурор, өмгөөлөгчдөөс мэргэжлийн зөвлөгөө авах нь харилцан ойлголцлыг бий болгох, хүний эрхийг хамгаалах үйлд нэгдэхэд тус дөхөм болно.



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:169148 
 Энэ сард:13883 
 Өнөөдөр:18 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.