Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2017.03.16

Хэвлэл мэдээллийн хуулийн үндсэн асуудлын талаарх сургалтын гарын авлага

Энэхүү гарын авлагыг Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Эрх зүй, ардчилал төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел эмхтгэв. Тус гарын авлагыг боловсруулав.

Хэвлэл мэдээллийн эрх зүйн асуудлаар явуулах энэхүү сургалтын гарын авлага нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон хэвлэл мэдээллийн эрх зүйн гол гол асуудлуудыг хөндсөн хичээлийн хүрээнд боловсруулагдсан.

Энэ гарын авлагад Монгол улсын хувьд сонирхож буй асуудлуудад гол анхаарлаа хандуулж, олон улсын хуулиар хамгаалагдсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн үндсэн утга, ойлголтыг тоймлон харуулсан болно. Энэхүү гарын авлагыг анхлан сургалтад ашиглахаар бүтээсэн боловч, цаашид мөн лавлагаа мэдээлэл болгон ашиглах боломжтой.

Энэ гарын авлага нь зургаан модульд хуваагдах ба модуль бүр нь олон улсын стандартад анхаарлаа хандуулсан, сургалтын үеэр заах хичээлүүдэд нийцсэн байна.

Эхний модуль - Олон улсын стандарт. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын болон үндсэн хуулийн баталгааг дурдсан. Мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө яагаад хэрэгтэй юм, түүний үндсэн гол шинж чанарууд, хязгаарлалтын шалгуурын асуудлууд багтана.

Хоѐр дахь модульд хэвлэл мэдээллийн зохицуулалтын эрх зүйн хүрээний бүхий л гол мэдээллүүдийг багтаасан. Оролцогчдод эдгээр өөр өөр зохицуулалтын тогтолцооны хоорондын ялгааг мэдрүүлж ойлгуулахыг зорьсон.

Гурав дахь модуль –Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт хэсэгт өөрийн зохицуулалтын тогтолцоо хэрхэн ажилладаг, түүний үндсэн элементүүд, эрх зүйн зохицуулалтын тогтолцоотойгоо харилцан нөлөөлөх, үйлчлэх арга замуудын тухай мэдээлэл багтсан.

Дөрөв дэх модуль – Нэр төр гутаах. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх үүднээс нэр хүндийн хамгаалалтыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ гэсэн нарийн төвөгтэй цогц асуудлыг авч хэлэлцэх юм.
Тав дахь модуль - Мэдээлэл олж авах. Энэ хэсэгт төрийн байгууллагаас мэдээлэл олж авах эрхийг хүлээн зөвшөөрсөн дотоодын хууль ба олон улсын стандартыг ярилцана. Энэхүү эрхийн үр шим нь юу вэ, хуулийн бүтэц, зохицуулалт хэрхэн хийгдсэн гэдэгт анхаарна.

Төгсгөлийн зургаа дахь модуль нь өргөн нэвтрүүлгийн болон интернэтийн зохицуулалт байна. Өргөн нэвтрүүлэг, интернетийн зохицуулалтын гол хандлагуудын талаар ерөнхийд нь тоймлосон. Зохицуулагчийн хараат бус байдлыг баталгаажуулах, эдгээр үндсэн салбаруудын олон талт байдлыг хэрхэн баталгаажуулах зэрэг асуудлуудыг энд багтаан оруулав.

Гарын авлагыг бүрэн эхээр нь энд дарж PDF хувилбараар татаж авч болно.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1279 
 Нийт хандалт:113688 
 Энэ сард:10747 
 Өнөөдөр:48 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.