2017 оны 3 дугаар сарын 15 Зорилго
Үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө, цахим эрх, эрх чөлөө, хувийн нууц, мэдээлэл авах эрх, Тогтвортой хөгжлийн зорилт 2030, хэвлэлийн эрх чөлөө, түүний ардчилал, сайн засаглалд оруулах хувь нэмрийн талаарх оюутан залуусын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх.
Хамрах хүрээ1. Сэтгүүл зүйн сургуулийн оюутнууд
2. Хууль зүйн сургуулийн оюутнууд
Хүлээн авах хугацааУралдаанд ирүүлэх бүтээлийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цаг хүртэл
globemon@gmail.com цахим хаягаар хүлээн авна. Хүлээн авсан бүтээлийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс
www.globeinter.org.mn болон Глоб Интернэшнл Төвийн Facebook хуудсанд байршуулна.
Шалгаруулах журам
Уралдаанд оролцогчдын бүтээлийг 2017 оны 4-р сарын 25-ны дотор мэргэжлийн шүүгчид дүгнэн, сэтгүүл зүйн болон хууль бүтээлээс тус бүр 10 шилдэгийг шалгаруулна.
Шалгарсан нийт 20 бүтээлийн дунд ОЮУТНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгуулж, илтгэх, бодол санаагаа илэрхийлэх ур чадварыг харгалзан, төрөл тус бүрээр шилдэг 3, нийт 6 шилдэг бүтээл шалгаруулна. Шагналыг 2017 оны 5-р сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлагын үеэр гардуулна.
Зохион байгуулагчЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Глоб Интернэшнл Төв төрийн бус байгууллага.
Сэдвийн хүрээ- Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба цахим эрх чөлөө;
- Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх нь, тулгамдсан асуудал;
- Цахим орчинд нэрээ нууцлах эрх;
- Цахим орчинд хувийн нууцыг хамгаалах нь;
- Онлайнаар үзэл бодлоо илэрхийлэх ёс зүй;
- Цахим аюулгүй байдлын өнөөгийн эрх зүйн орчин;
- Иргэний мэдээлэлтэй байх эрх;
- Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах нь;
- Авлигын эсрэг тэмцэхэд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүрэг;
- Хэвлэл мэдээллийн агуулгад жендэрийн тэгш байдлыг хангах нь;
- Тогтвортой хөгжлийн зорилт (2030)-ыг биелүүлэхэд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг;
- Тогтвортой хөгжлийн 16.10 дугаарт заасан зорилт (2030)-ыг олон нийтэд таниулах нь;
- Гүтгэлэг, доромжлолтой холбогдох хэргийг шийдвэрлэж буй нь – Монголын байдал ба олон улсын хэм хэмжээ
- Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах нь
- Мэдээлэгч (шүгэлдэгч)-ийг хамгаалах олон улсын туршлага, чиг хандлага
- Иргэний сэтгүүл зүй ба мэргэжлийн сэтгүүл зүй
- Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэлтэй байх эрх, хэвлэлийн эрх чөлөө цахим эрх, эрх чөлөө, хувийн нууцтай холбоотой бусад сэдэв.
Эссенд тавигдах шаардлага1. Эссег А4 хэмжээтэй хуудасны 1-3 нүүрт багтаана. Үүнд: Arial үсгийн фонт 12-тын үсэг, мөр хоорондын зай Single, 4 захаас тус бүр 2 см зайтайгаар бичнэ.
2. Өөрийн овог нэр, сургууль, анги, холбогдох утасны дугаар, цахим шуудангийн хаягаа бичнэ.
Шагналын хэмжээ1. Сэтгүүл зүйн сургуулийн оюутнуудын бүтээлээс дараах байруудыг шалгаруулна. Үүнд:
Тэргүүн байр нэг: 500,000 төгрөг
Дэд байр нэг: 350,000 төгрөг
Гуравдугаар байр нэг: 200,000 төгрөг
2. Хууль зүйн сургуулийн оюутнуудын бүтээлээс дараах байруудыг шалгаруулна. Үүнд:
Тэргүүн байр нэг: 500,000 төгрөг
Дэд байр нэг: 350,000 төгрөг
Гуравдугаар байр нэг: 200,000 төгрөг
Глоб Интернэшнл Төв ТББЧингэлтэй дүүрэг, 6 хороо,
Их Тойруу 68/1, Логос төв, 902 тоот
Утас: 324764, 324627, 99035470, 96504044
Цахим шуудан: globemon@gmail.com
Ашиглах эх сурвалж