Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2017.03.16

Хэвлэл мэдээллийн эрх зүйн асуудал: нэр төр гутаах, онлайнаар үзэл бодлоо илэрхийлэх ба өөрийн зохицуулалт, Сургалтын гарын авлага

Хэвлэл мэдээллийн эрх зүйн сонгож авсан асуудлуудаар буюу нэр төр гутаах, онлайнаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, өөрийн зохицуулалтын асуудлаар сургалт явуулах энэхүү гарын авлагыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний болон хэвлэл мэдээллийн хуулийн хүрээний үндсэн гурван асуудал, тодруулбал хүний нэр төрийг хамгаалах, онлайнаар үг хэлэх, өөрийн зохицуулалтын асуудалд төвлөрч боловсруулав.

Тус гарын авлагыг “Хэвлэл мэдээллийн эрх зүйн үндсэн асуудлууд” сургалтын дараагийн шатны гүнзгийрүүлсэн сургалтад ашиглахаар бүтээсэн боловч, цаашид лавлагаа мэдээлэл болгон ашиглах боломжтой.

Энэхүү гарын авлагыг Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Эрх зүй ба ардчилал төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел эрхлэн бэлтгэв.

Энэ гарын авлага нь найман модульд хуваагдана.  

МОДУЛЬ 1: ОЛОН УЛСЫН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ТОЙМ  
          1. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө  
          2. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалтууд  
          3. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ерөнхий төлөв байдал  
МОДУЛЬ 2: Нэр төр гутаах
         1. Ухагдахууны тодорхойлолт
         2. Хамрах хүрээ
         3. Нэр төр гутаахтай холбоотой эрүүгийн хуулиуд
МОДУЛЬ 3: НЭР ТӨР ГУТААХ: ӨМГӨӨЛӨЛ
         1. Үнэнийг өмгөөлөх нь
         2. Үзэл бодол
         3. Үндэслэлтэй нийтлэл
         4. Өмгөөллийн бусад хэлбэрүүд
МОДУЛЬ 4: НЭР ТӨР ГУТААХ : ШИЙТГЭЛ, БУСАД АСУУДАЛ БА ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
         1. Шийтгэх арга хэмжээ
         2. Хууль эрх зүйн тусламж
         3. Нэр төр гутаасан үйлдлийг өмгөөлөх нь
             Нэр төр гутаахтай холбоотой лавлагаа
МОДУЛЬ 5: ИНТЕРНЭТИЙН ЗОХИЦУУЛАЛТ
         1. Интернэтийн бүтцийн зохицуулалт
         2. Зохиогчийн эрх болон оюуны өмч
         3. Контентийн асуудал
МОДУЛЬ 6: ИНТЕРНЭТИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДАЛ
         1. Эрх зүйн дэвшил
         2. Үр дагавар
         3. Хүртээмжээр хангахад тулгарах асуудал бэрхшээл
МОДУЛЬ 7: ОНЛАЙН ДАХЬ ХУВИЙН НУУЦ БА МӨРДӨН ХЯНАХ АЖИЛЛАГАА
         1. Хувийн нууцын тодорхойлолт ба хүрээ
         2. Өгөгдөл хамгаалах ба Хувийн нууц
         3. Мөрдөн хянах ажиллагаа
             Интернэттэй холбоотой лавлагаа
МОДУЛЬ 8: ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
         1. Танилцуулга
         2. Хэвлэл мэдээллийн эсвэл Хэвлэлийн зөвлөл: Гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагаа
         3. Гомдол гаргах болон эрх зүйн залруулга хийх механизмын хоорондын харилцаа
             Өөрийн зохицуулалттай холбоотой лавлагаа

Гарын авлагыг бүрэн эхээр нь энд дарж PDF  хувилбараар татаж авч болно.



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1263 
 Нийт хандалт:104414 
 Энэ сард:9335 
 Өнөөдөр:14 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.