Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2017.03.16

Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх, Сургалтын гарын авлага

“Хэвлэл мэдээллийн эрх зүй: онлайн болон оффлайн орчин дахь хувийн нууц ба цахим эрх” сургалтын гарын авлага нь олон хэлбэр байдлаар илрэх хувь хүний нууц ба онлайн буюу цахим орон зайд үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө гэсэн хоѐр үндсэн асуудалд дээр төвлөрсөн болно. Энэхүү гарын авлагыг Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Эрх зүй ба ардчилал төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел эрхлэн бэлтгэв.

Гарын авлага нь Монголын шинжээчдийн гурван хэсгээс гадна олон улсын эрх зүй дээр төвлөрсөн таван модуль хэсгээс бүрдэж байна.

“Хувь хүний нууцын тухай олон улсын хэм хэмжээ” гэсэн эхний модуль нь энэхүү эрхийн талаар олон улсын эрх зүйн үндсэн хэм хэмжээ, олон улсын эрх зүйн баталгаа, эрх зүйн тодорхойлолт, томьѐолол болон энэхүү эрхийн хязгаарлах хүрээний талаар өргөн мэдлэг өгнө.

Хоѐр дахь модуль нь хувь хүний нууц болон үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний ярвигтай харилцан уялдааг задлаж үзнэ. Эдгээр эрхийн харилцан нөхцөлдөх, харилцан дэмжих байдлууд, мөн эдгээр эрх зөрчилдсөн тохиолдолд олон улсын эрх зүйн хэм хэмжээ хэрхэн үүнийг зохицуулдаг талаар авч үзнэ. 

Гурав дахь модуль нь хувь хүний нууц, өгөгдөл хамгаалах болон мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөг шинжилнэ. Хувь хүний нууц ба мэдээлэл буюу өгөгдөл хамгаалах нь хоорондоо нягт холбоотой ч мөн чанарын хувьд өөр буюу зарим талаараа бие биеэсээ илүү өргөн, эсвэл явцуу хүрээний зохицуулалтыг агуулдаг ойлголтууд. Аль аль ойлголтыг мэдээлэл хүртэх эрхийг хязгаарлахад ашигласаар ирсэн. Ингэх нь гарцаагүй хуулийн дагуу заримдаа хийгдэх ѐстой дээр бүгд санал нэгддэг ч зарим улс орны хууль, шүүх эдгээр эрхийг зохистой байдлаар тэнцвэржүүлж өгөөгүй байдаг.

Дөрөв дэх модулиар өнөө цагт нэн тулгамдаж буй хувь хүний нууц ба мөрдөн тагнах асуудлыг авч үзнэ. Снөүдэний 2013 оны илчлэлээс хойш энэ асуудал хувь хүний нууцын талаарх олон улсын түвшний мэтгэлцээний гол асуудал болсоор байгаа. Энэ модулиар хэрхэн шинэ технологи нь нийтийг мөрдөн тагнах үйл ажиллагааг боломжтой болгож буй талаар, мөн энэхүү үйл ажиллагааг хязгаарлах үндэс болсон хувь хүний нууцтай байх эрхийн талаарх хэд хэдэн олон улсын хэм хэмжээг задлаж үзнэ.

Тав, зургаа дахь модулиар цахим орон зай, ялангуяа интернэт дэх үг хэлэх эрхийн зохицуулалтын асуудлыг авч үзнэ. Интернэтийн бүх дэлхийг хамарсан, үнэндээ улс орнуудын хил хязгаарыг давсан мөн чанар нь улс орнуудын хувьд шийдвэрлэхэд бэрх асуудлуудыг үүсгэдэг. Бусдад бодит гэм хор учруулах үг, илэрхийллийг таслан зосгоох, урьдчилан сэргийлэх ѐстой утгаар тодорхой зохицуулалт шаардлагатай ч олон орны хууль интернэтийн өвөрмөц мөн чанарыг үл ойлгосон, зохисгүй хэт зохицуулалт хийж байна.

Гарын авлагыг сургалтад ашиглах зорилготой ч, цаашид хэрэглэхүйц лавлах ном болгон ашиглаж болно.

Гарын авлагыг бүрэн эхээр нь энд дарж PDF хувилбараар татаж авч болно.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1262 
 Нийт хандалт:101281 
 Энэ сард:12870 
 Өнөөдөр:108 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.