Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2017.05.02

Монгол дахь хэвлэлийн эрх чөлөө 2016 он тайлан гарлаа

Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний 2016 оны  ерөнхий дүр зургийг харуулах тайлан хэвлэгдлээ.
Тайлангийн эхний бүлэгт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн хүрээ, тухайлбал баталгаа, хязгаарлалтын тухай танилцуулж, хоёр дахь бүлэгт 2016 онд гарсан зөрчлийн тухай онцлов.

2016 онд хэвлэл мэдээлийн хууль тогтоомжид зарчмын өөрчлөлтүүд орлоо. Төрийн нууцын жагсаалтын тухай хууль, Байгууллагын нууцын жагсаалтын тухай хууль хүчингүй болж, Төрийн ба албаны нууцын тухай хууль шинээр батлагдав. Шинээр сонгогдсон УИХ 2016 оны 9 дүгээр сарын нэгнээс хүчин төгөлдөр болох ёстой байсан  Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг хэрэгжилтийг хойшлуулав.

Манай байгууллагын үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчилд хийсэн мониторингийн дүнгээр 2016 онд 61 сэтгүүлч, ХМХ, хувь хүнд холбогдох үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчлийн нийт 63 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 52,5 хувийг цахим хуудас, нийгмийн сүлжээ, 26,2 хувийг телевиз, радио, 14,8 хувийг сонин, сэтгүүл, 6,5 хувийг хувь хүн, чөлөөт сэтгүүлч эзэлж байна. Эдгээрийн 77 хувь нь нийслэлийн, 23 хувь орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч байна. Зөрчил үйлдэгчийн 57,4 хувь нь улс төрч, төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллага ажээ.

2016 онд монголын шүүхүүд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг нэр төр гутаахтай холбоотой иргэний 12, гүтгэлэг доромжлолтой холбоотой эрүүгийн нэг хэргийг шийдвэрлэжээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад иргэний хэргийн тоо хоёроор нэмэгдэж, эрүүгийн хэрэг таваас нэг болж буурсан байна.

Монгол Улс сэтгүүлчдийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах талаар 2016 онд бодлогын хоёр бичиг баримт баталсан нь сайшаалтай.

2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний тайланг хэлэлцсэн бөгөөд 8 улс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай үндэсний хууль тогтоомжийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх, зохицуулах байгууллагын хараат бус байдлыг хангах, нэр төр гутаахтай холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас халах, сэтгүүлчийн нууц эх сурвалж, шүгэлдэгчийн эрхийг хуулиар хамгаалах, сэтгүүлч, хүний эрхийн идэвхтнүүдийн ажил үүргээ гүйцэтгэх аюулгүй орчныг хангах зөвлөмж өгсөн билээ. Монгол Улс эдгээр бүх зөвлөмжийг хүлээн авсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газар “Ерөнхий төлөвлөгөө батлах тухай“ 204 тоот тогтоолоороо тэдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан байна.

2016 оны 11 дүгээр сарын гуравны өдөр батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “Мэдээлэл өгч буй иргэн, сэтгүүлчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх (4.1.5.6), “Эрэн сурвалжлах замаар авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлсэн сэтгүүлчийг хамгаалах аливаа дарамт шахалтаас хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болгох, сэтгүүлчийг мэргэжлийн ажиллагааных нь улмаас эрүүгийн хариуцлагад татах явдлыг өөрчилж, аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг бий болгох” (4.1.8.2), “Хэвлэл мэдээллийн байгууллагын бие даасан, хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх”(4.1.8.3)-ээр амалжээ.

2016 онд “Хил хязгааргүй сэтгүүлчид” (RSF) олон улсын байгууллагын Хэвлэл эрх чөлөөний индексээр Монгол Улс дэлхийн 180 орноос 69 дүгээр байранд жагсаж, хэвлэлийн эрх чөлөөний “мэдэгдэхүйц асуудал”-тай орны тоонд багтсан хэвээр байна. Мөн Freedom House байгууллагын судалгаагаар хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон хэвээр байна.

Тайланг бүрэн эхээр нь PDF файлаар энд дарж татаж авах боломжтой.

Тайланг англи хэлээр PDF файлаар энд дарж татаж авах боломжтой.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1275 
 Нийт хандалт:111006 
 Энэ сард:9073 
 Өнөөдөр:88 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.