Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.01.25

Ховд аймгийн засаг даргад захидал илгээв


2006 оны 01-р сарын 20-ны єдєр,Улаанбаатар хот

Ховд аймгийн засаг дарга Эрхэм хvндэт Г. Нямдаваа Танаа

Ховд аймгийн Жаргалант суманд оршин суудаг гэр хорооллын 2000 єрхийн телевизийн
5 суваг vзэх боломж хаагдаж, иргэдийн мэдээлэл хvлээн авах эрх зєрчигдєж байгаад
бид санаа тvгшин Танд энэхvv захидлыг хvргvvлж байна.

Харилцаа холбооны хуулийн 2-р бvлгийн 7-р зvйлийн дагуу Танд олгосон “радио
телевизийн болон харилцаа холбооны бусад сvлжээ байгуулж ашиглах санаачлагыг
дэмжин туслалцаа vзvvлэх бvрэн эрхийн хэмжээнд” Ховд аймагт vvсээд байгаа
долгионы зєвшєєрєл авахтай холбоотой маргаантай асуудлыг нэн яаралтай шийдвэрлэнэ
гэдэгт найдаж байна.

Монгол Улсын Vндсэн Хуулийн 3-р зvйлд "Засгийн бvх эрх ард тvмний гарт
байна. Монголын ард тvмэн тєрийн хэрэгт шууд оролцож, мєн сонгож байгуулсан
тєрийн эрх барих тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан энэхvv эрхээ эдэлнэ"
гэсэн байдаг.

Мэдээлэлгvй иргэд тєрийн хэрэгт шууд оролцох боломжгvй гэдгийг та ойлгож буй
бизээ. Мэдээлэл олж авахыг хvсч удаа дараа Танд хандсан иргэдийн санал гомдолд
хайхрамжгvй хандаж буй Таны vйлдэл Монгол Улсын Vндсэн Хуулийн 16.16-д заасан
иргэд " Тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих
нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй" гэсэн
заалтыг бvдvvлгээр зєрчиж буйг анхааралдаа авна уу.

Энэ ялдамд "Мэдээллийн эрх чєлєє нь хvний язгуур эрх бєгєєд…НVБ-аас эрхэмлэдэг
хvний бусад эрхийн vндсэн хэмжvvр мєн" хэмээн НVБ-ын Ерєнхий Ассемблейн
Анхдугаар чуулга уулзалтын 59-р тогтоолд заасныг сануулъя. Та тєр, засгийн
хариуцлагатай ажилтны хувьд хуулиа дээдлэн хvндэтгэж, тvvнийг хэрэгжvvлэн
сахиулахаар тєрийн ємнє хvлээсэн vvргээ биелvvлж, " Монгол Улсад Хvний
Эрхийг Хангах" хєтєлбєрийг хэрэгжvvлэх vvргээ умартахгvй гэдэгт найдаж
байна.

"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан бєгєєд vзэл бодлоо илэрхийлэх,
мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хєхиvлэн дэмжих чиглээр vйл
ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллага юм.

Хvндэтгэн ёсолсон:

Х. Наранжаргал

“Глоб Интернэшнл" ТББ-ын тэргvvн



хуулбарыг - Ховд аймгийн ИТХ-ын дарга О.Ширэндэв

Ховд аймгийн шvvхийн дарга Б.Тайванхvv

Монгол Улсын хvний эрхийн комисс Д.Цэрэндорж

ОНРТВ-ийн хяналт маркетингийн албаны дарга Д. Ганбаатар

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Б.Болдбаатар





Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165875 
 Энэ сард:12787 
 Өнөөдөр:54 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.