Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.01.25

Сонины эрхлэгчийг сvрдvvлжээ

Улсын нэр: Монгол

Мэдээ илгээсэн огноо: 2006.01.

Мэдээллийн эх сурвалж : Глоб Интернэшнл ТББ

Хvний нэр: Г.Б.Идэр

Зєрчлийн хэлбэр: Халдлага

2005 оны 12 дугаар сарын 31-ны єдєр, Завхан аймгийн Засаг дарга Л. Гансvх, орон
нутгийн хэвлэл “ Завхан ” сонины эрхлэгч Б. Идэр болон бусад сэтгvvлчид Засаг
даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Нацагмаа зэрэг хvмvvсийг
єрєєндєє дуудан авчирч загнажээ. “ Завхан “ сонин “Аймгийн тєвийн Улиастай зочид
буудлыг дуудлага худалдаанд оруулах тухай” Завхан аймаг дахь Шvvхийн шийдвэр
гvйцэтгэх албанаас ирvvлсэн зарыг Завхан сонины, 12-р сарын 20-ны єдрийн 35
дугаарт нийтлvvлсэнээс vvдэлтэй ажээ.

Засаг дарга маань сониний эрхлэгч Б. Идэрийг зар мэдээний vнэн бодитойг лавлалгvйгээр
сониндоо нийтэлсэн нь буруу, яаралтай засаж, залруулах vvргийг єгєєд, тус сонинд
нийтэлж байгаа зvйлийг хянаж цензурдаж байсангvй хэмээн ХМА-ныхаа даргыг буруутгажээ.
Тэр ч бvv хэл “алдаагаа яаралтай засаж залруулахгvй бол ажлаас чинь халж, сониныг
чинь хаах хvртэл арга хэмжээ авна” хэмээн сvрдvvлжээ. “Завхан” сонин нь орон
нутгийн хэвлэлийн сvлжээнд хамрагддаг уг зарлал Монгол улс даяар тvгсэн хэмээн
Засаг дарга бачуурчээ. Уг нь Шvvхийн шийдвэр гvйцэтгэх тухай хуулийн 47 дугаар
зvйлийн нэг дэх хэсэгт “Албадан дуудлага худалдааг эрхлэн хєтлєгч уг худалдаа
эхлэхээс 14 хоногийн ємнє хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ”
хэмээн заасан байх тул Шvvхийн шийдвэр гvйцэтгэх алба болон Завхан сониний аль
аль нь ямар нэг хууль бус vйл ажиллагаа явуулаагvй байна.

Нэмэлт мэдээлэл

“Завхан сонин” нь Эгэл ХХК-ны буюу хувь хvний ємч юм. Аймгийн ШШБА-ийн тамга
тэмдэг, гарын vсэг бvхий бланк дээр сонинд зараа хэвлvvлэхийг хvссэн материалын
хамт ирvvлсэн юм байна. Завхан сонин зарыг сонины 4-р нvvр буюу Зар мэдээлэл,
сурталчилгааны буланд нийтлvvлжээ.

Санал болгож буй арга хэмжээ.

Сэтгvvлчийг сvрдvvлж эрхэнд халдсан, цензур тавихыг шаардсан асуудлыг олны сонорт
хvргэх зорилгоор Глоб Интернэшнл ТББ-аас хэвлэлийн мэдэгдэл гарган зєрчигч этгээд
болон орон нутгийн хууль сахиулагч байгууллага, Хvний эрхийн комисст хvргvvлэх





Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1316 
 Нийт хандалт:151472 
 Энэ сард:11731 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.