Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2017
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
   Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Хэвлэх хувилбар  |  Буцах
2017.11.03

Сэтгүүлчдэд “Аюулгүй, Хамгаалагдсан, Айдасгүй” орчин хэрэгтэй

Хэвлэлийн мэдээ

Глоб Интернэшнл Төв сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Олон улсын чөлөөт илэрхийллийн сүлжээ IFEX байгууллага, Нээлттэй нийгэм форумтай хамтран “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Сэтгүүлчдэд аюулгүй, хамгаалагдсан, айдасгүй орчин бий болгоё” уриан дор хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж, Глоб Интернэшнл Төвийн тэргүүн Х.Наранжаргал мэндчилгээ дэвшүүлж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар үг хэлэв. Мөн арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд хуульч, судлаач Л.Галбаатар Монголын хуульчдын холбооны дэргэд байгуулахаар болсон Хэвлэл мэдээллийн эрх зүйн хорооны талаар танилцууллаа. Түүнчлэн арга хэмжээний төгсгөлд хүний суурь эрх болсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн танин мэдэхүйн “АХА” асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулав.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68/163 тоот тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгохоор  шийдвэрлэсэн.

Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж буй хэн боловч аюулгүй орчинд, аливаа сүрдүүлэг заналхийллээс ангид байх эрхтэй. Глоб Интернэшнл Төв 2006 оноос эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчлийг бүртгэж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай байгууллага нийт 560 гаруй зөрчил бүртгэв. Сүүлийн жилүүдэд сэтгүүлчдэд шууд ирэх дарамт, заналхийлэл, сүрдүүлэг илт нэмэгдэж байгаатай холбоотойгоор зөрчлийн хэлбэрүүд улам нуугдмал байдалд шилжих хандлагатай байгаад Глоб Интернэшнл төв санаа зовниж байна.

Иймд сэтгүүлчдийн эрхийг хамгаалах зорилгынхоо хүрээнд Монголын хуульчдын холбооны дэргэд Хэвлэл мэдээллийн эрх зүйн хороог байгуулахаар болсноо мэдэгдлээ. Тус хороо нь хэвлэл мэдээллийн эрх зүйн онол, практикийг судлах, хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйг хөгжүүлэх, сэтгүүлч хэвлэн нийтлэгчдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг дэмжих нөлөөллийн ажил явуулах зэрэг үндсэн таван чиглэлээр ажиллах юм. Нэн ялангуяа, сэтгүүл зүйн салбарт ажиллагсад хууль эрх зүйн мэдлэг дутмагаас шалтгаалж мэргэжлийн болон хувийн халдашгүй эрхээ хамгаалж чаддаггүй тохиолдлууд элбэг байдаг. НҮБ-ын Хүний эрхийн хорооноос 2017 оны 7 дугаар сард Монголын Засгийн газарт “сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг аливаа сүрдүүлэг заналхийлэл, халдлагаас хамгаалах, эдгээр төрлийн халдлагыг нэн даруй мөрдөн шалгаж, буруутай этгээдүүдэд зохих шийтгэл ногдуулж байх нь зүйтэй” гэсэн зөвлөмж өгсөн юм. Манай Засгийн газар дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллана гэдэгт бид итгэлтэй байна.

Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т эрэн сурвалжлах замаар авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлсэн сэтгүүлчийг аливаа дарамт, шахалтаас хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагааных нь улмаас эрүүгийн хариуцлагад татах явдлыг өөрчилж, аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг бий болгохоор заасан.

Монголын хуульчдын холбооны дэргэд Хэвлэл мэдээллийн эрх зүйн хороо байгуулах болсон нь сэтгүүлчид “Аюулгүй, Хамгаалагдсан, Айдасгүй”орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх нь гарцаагүй.



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1296 
 Нийт хандалт:118622 
 Энэ сард:8646 
 Өнөөдөр:90 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.