Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2018.03.06

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага “Эмэгтэйчүүдийн эрх: Хориотой сэдэв” тайлан бэлтгэжээ

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулан “Хил хязгааргүй сурвалжлагчид” (ХХС) Reporters Without Borders (RSF) байгууллагаас эмэгтэйчүүдийн асуудлыг тусгахад эрэгтэй, эмэгтэй сэтгүүлчдийн аль алинд нь тулгардаг хүндрэлүүдийг онцолсон “Эмэгтэйчүүдийн эрх: Хориотой сэдэв” тайлан бэлтгэснээ танилцууллаа.

Эмэгтэйчүүдийн эрхийн тухай бичихэд сурвалжлагчид эрсдлийг тойрдоггүй. “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын мэдээлснээр 2012-2017 онд эмэгтэйчүүдийн эрх эсхүл жендэрийн асуудлаар бичих, ярих гэсэн 20 орчим орны 90 гаруй сэтгүүлчийн эрх зөрчигджээ.

Хэдэн сарын судалгаанаас харахад хирдхийм тохиолдлууд гарсан байна. Тухайлбал, тэдгээр сэтгүүлчийн 11 нь алагдсан, 12 нь хорих ял эдэлсэн, доод тал нь 25 сэтгүүлч бие махбодийн дарамтад өртсөн бол 40 орчим сэтгүүлчийг нийгмийн сүлжээгээр заналхийлжээ.

Энэтхэгт, “Гаури Ланкейш Патрике” хэмээх  шашны бус, эмэгтэйчүүдийн долоо хоног тутмын сонины эрхлэгч Гаури Ланкейш  кастын систем дэх эмэгтэйчүүдийн байрыг шүүмжилсэн нийтлэлүүдээсээ болж амиа алджээ. Тэрээр 2017 оны 9-р сарын 5-нд буудуулсан байна. 

Иранд,  олон эмэгтэй сэтгүүлч бичсэн зүйлийнхээ улмаас шүүхийн хавчилтад өртөж, хорих ялаар шийтгүүлжээ. Тухайлбал, Мансоурех Шожае нутгаасаа дүрвэсэн бол  Наргес Мохамеди одоо ч саатуулагдсан хэвээр байна.

Эмэгтэйчүүдийн эрхийн тухай бичсэн зөвхөн эмэгтэй сэтгүүлчид дайснуудын хавчилтад өртдөг биш аж. Сомалид Абдиазиз Абдинур Ичбрахимийг хүчингийн хэргийн хохирогчтой ярилцлага хийснийх нь төлөө “худал мэдээ” тараасан хэргээр баривчилж, нэг  жилийн хорих ял оноожээ.

ХХС байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристофи Делойр “2018 онд сэтгүүлчид эмэгтэйчүүдийн эрхийн талаар бичсэнийхээ төлөө амьдралаа эрсдэлд оруулах учиргүй. Харамсалтай нь, дэлхийн олон улсад ийм байдал байсаар байна. Энэ тайландаа бид хэвлэлийн эрх чөлөөний ангуучид эрэн сурвалжлах сэтгүүл зүй, эмэгтэйчүүдийн эрхийн тухай бичиж буй эрэгтэй, эмэгтэй сэтгүүлчдэд саад учруулж буйг харуулсан юм. Бид мөн бүх газар оронд хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхахгүйгээр хэвлэл мэдээллээр адил тэгш хандах талаар тодорхой зөвлөмжүүд санал болгож байна. Үүнгүйгээр бид сэтгүүл зүйн эрх чөлөө, олон ургальч үзлийн тухай ярихын аргагүй”  гэж хэлсэн юм.

ОЛОН НҮҮРТ АНГУУЧИД
Эмэгтэйчүүд, сэтгүүлчдэд амар заяа үзүүлдэггүй тэр хүмүүс хэн бэ? ХХС   байгууллагын тайланд юуны түрүүн Талибан, Исламын улс зэрэг шашны экстремист бүлгийг нэрлэжээ. АНУ-д гэхэд үр хөндөлтийг эсэргүүцэгч бүлгийхэн үр хөндүүлэх эрхийн тухай бичсэн сэтгүүлчдийн амь насанд халдахаар заналхийлэх болжээ. Гэмт хэргийн бүлэглэлүүд сурвалжлагчдыг дуугүй болгохыг байнга оролддог. Мексикт Чихуахуагийн хойт мужид эмэгтэйчүүдийн амь насыг бүрэлгэсэн олон алуурчны  тухай бичих нь онцгой эрсдэл дагуулдаг аж. Хятад, Турк, Египет гэх мэт дарангуйллын дэглэмт улсад эмэгтэйчүүдийн асуудлаар олон нийтийн мэтгэлцээн хийхийг эсэргүүцдэг байна. Франц, Канад, мөн бусад олон оронд интернэтийн улангассан хэрэглэгчид хүйсээр ялгаварлан гадуурхалтыг хөөрөгдөн сэтгүүлчдийн эсрэг  кибер довтолгоо өрнүүлж, дур зоргоороо авирлах болжээ. Хохирогчид нь эмэгтэй хүн бол дайралт нь улам илүү хорсолтой болж байгаа нь хүйсээр алагчлахын илрэл болж байна. 

Ийм хяхалт, хавчилтаас болж зарим сурвалжлагч нутгаасаа дайжин, зарим нь мэдээлэхээ больж, нөгөө хэсэг нь эсэргүүцлийг сонголтоо болгов. ХХС байгууллага энэ тайландаа тэдгээр сэтгүүлчдэд  хүндэтгэл илэрхийлж, засгийн газар, үндэсний байгууллага, онлайн талбар, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан эмэгтэйчүүдийн эрх нь цаашид хориотой сэдэв бус байж, сэтгүүлчдийг чөлөөтэй бичиж, нийтлэхэд анхаарах зөвлөмжүүд санал болгожээ. 

https://rsf.org/en/news/rsf-shines-light-forbidden-coverage-womens-rights





Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1315 
 Нийт хандалт:148445 
 Энэ сард:11717 
 Өнөөдөр:70 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.