Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2018.03.14

Залуу сэтгүүлчдэд зориулсан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт болно

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Авлигатай тэмцэх газар, Глоб Интернэшнл төв хамтран Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтыг залуу 20 сэтгүүлчид зориулан 2018 оны 3 дугаар сарын 22, 23-ны өдөр зохион байгуулна.

Сургалтын зорилго:
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн арга барил, үр өгөөж, нууц эх сурвалжаа хэрхэн хамгаалж, харилцахаас эхлээд баримтаа нягтлан шалгахын ач холбогдол, мэргэжлийн ёс зүй зэрэг цэвэр мэргэжлийн түвшний мэдлэг олгоход оршино.

Тавигдах шаардлага:
-    Сэтгүүл зүйн салбарт ажилладаг байх
-    Сэтгүүл зүйн салбарт 5 хүртэлх жил ажилласан байх
-    Цаашид эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр мэргэшин ажиллах хүсэлтэй байх

Хэрхэн бүртгүүлэх:
-    Өөрийн CV-г доорх цахим шуудан руу илгээнэ үү.

Нэг байгууллагаас нэг сэтгүүлч оролцуулна.

Холбоо барих:
Утас: 11-324627, 11-324764, 9900-9910
Цахим шуудан:boldmaa@globeinter.org.mn



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1316 
 Нийт хандалт:151553 
 Энэ сард:11812 
 Өнөөдөр:86 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.