Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Авлигатай тэмцэх газар,
Глоб Интернэшнл төв хамтран залуу
сэтгүүлчдэд зориулан 2018 оны гуравдугаар сарын 22, 23-ны өдөр Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт зохион
байгууллаа.

Сургалтыг Бие даасан боловсрол хөгжлийн төвийн багш Ц.Чимиддондог, Ц.Тамир, Д.Мөнхчимэг нар зааж өөрсдийн туршлага, судалгааны ажлаасаа хуваалцсан юм. Сургалт эрэн сурвалжлах сэтгүүл зүй ба өнөөгийн нийгэм, эх сурвалж, нууц эх сурвалжийн тухай ойлголт, ёс зүй ба эрэн сурвалжлага, мэдээллийг нягтлан шалгахын ач холбогдол зэрэг сэдвээр хоёр өдрийн турш үргэлжилсэн.

Мөн Авлигын гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Авлига ба түүний хор уршиг, ХАС, ХОМ (хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг)-ийн талаар анхаарах асуудлууд зэрэг сэдвээр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар, АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэх, АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр нар мэдээлэл өглөө.

Сургалтанд нийслэл болон аймгийн телевиз, сонин, сайтын нийт 20 сэтгүүлч оролцсон юм. Тэд сургалтанд хамрагдсанаар багш, мэргэжилтнүүдээс хүссэн асуултынхаа хариуг авахын зэрэгцээ цаашид эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр мэргэших сонирхол өндөртэй буйгаа илэрхийлсэн юм. Мөн сургалтын хүрээнд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр дагнан ажиллахад тулгардаг саад бэрхшээл, эрсдэл, шийдвэрлэх арга зам зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.