Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2018.04.04

Хэвлэл мэдээллийн эвслийн хурал боллоо

Хэвлэл мэдээллийн эвслийн хурал 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Глоб Интернэшнл төвийн байранд боллоо. Хурлаар 2018 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хүрээнд зохион байгуулах кампанит аян, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.

АХА буюу “Аюулгүй, Хамгаалагдсан, Айдасгүй” гэсэн сэдвийн хүрээнд явуулах кампанит аян   иргэдийн үнэнийг мэдэх эрхийн баталгаа болдог хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахуйц эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын санал санаачилга, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Үүний тулд эвслийн гишүүн байгууллагууд дор бүрнээ “Аюулгүй, Хамгаалагдсан, Айдасгүй” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг, нэвтрүүлэг, уулзалт зэргийг зохион байгуулахаар тохиролцов.

Хэвлэл мэдээллийн эвсэл нь Глоб Интернэшнл төв, МСНЭ-ийн санаачилгаар  2017 онд байгуулагдсан. Монгол Улсад  хэвлэл мэдээллийн, ялангуяа эрх зүйн орчныг таатай болгох, Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах НҮБ-ын  үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нэгдсэн дуу хоолойгоор хамтарсан нөлөөллийн аян зохион байгуулах зорилготой юм. Эвсэлд МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо,  МҮОНРТ, Ийгл телевиз, Монгол HD телевиз,  Медиа групп, News.mn зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгдээд байна.

Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр


- 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, ЮНЕСКО-гоос УИХ, Засгийн газарт хандан зөвлөмж гаргасан.

- 2015 оны 5 дугаар  сарын 05-наас 8-ны өдрүүдэд Женев хотноо болсон Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review)-ийн  ажлын хэсгийн 22-р хуралдаанаар Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх Монгол Улсын Засгийн газрын  Үндэсний хоёрдугаар илтгэлийг  хэлэлцсэн юм. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт нийт 164 зөвлөмж өгснөөс 8 нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой байв. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 204 тоот тогтоолоор “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө” баталсан.

- 2010-2015 онд ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцааны хөгжлийн хөтөлбөр Глоб Интернэшнл төв,  МСНЭ, Хэвлэлийн хүрээлэн, “Ил тод байдал” сан хамтран “Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ” хийж,  Ерөнхий зөвлөмж боловсруулсан юм.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1313 
 Нийт хандалт:139247 
 Энэ сард:9008 
 Өнөөдөр:72 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.