Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2018.04.10

Шог зураг, зурагт хуудасны уралдаан зарлаж байна

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Глоб Интернэшнл Төвтэй хамтран Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Онлайн дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт шог зураг, зурагт хуудасны уралдаан зарлаж байна.


Онлайн орчин нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих хамгийн том талбар байхын зэрэгцээ бусдын эрх, эрх чөлөөнд халдах хамгийн түгээмэл зэвсэг болж байна. Нэн ялангуяа үзэн ядалтын шинжтэй үг хэллэг, сүрдүүлэг заналхийлэл, гүтгэлэг, доромжлол, хуурамч мэдээ, мэдээлэл нь дэлхий дахинд санаа зовоосон асуудал болж байна.

Иймд залуучууд та бүхэн дараах дэд сэдвүүдийн хүрээнд өөрийн бүтээлээ туурвин ирүүлнэ үү.

- Үзэн ядалтын шинжтэй илэрхийлэл (Hate speech);
- Хуурамч мэдээ, мэдээллийн хор уршиг (Fake news);
- Онлайн орчин дахь хэвлэлийн эрх чөлөө ба тулгамдаж буй асуудлууд;
- Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт;
- Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба интернэт

ШАГНАЛЫН САН:

Тэргүүн байр - 720,000 төгрөг
Дэд байр - 480,000 төгрөг
Гутгаар байр - 350,000 төгрөг

ШОГ ЗУРАГ, ЗУРАГТ ХУУДАСНЫ УРАЛДААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. 16-25 насны залуучууд оролцох;
2. Бүтээлийн хэмжээ А2-оос томгүй байх;
3. Цахимаар ирүүлэх тохиолдолд нягтаршлын хэмжээ 1920х1200 пикселтэй байх;
4. Оролцогч тус бүрээс нэг бүтээл хүлээн авах ба өөрийн овог нэр, холбогдох утсыг тодорхой бичсэн байна.

Бүтээлийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор доорх хаягуудаар ирүүлнэ үү
1. Эх хувиар: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, НҮБ-ын байр
2. Цахимаар: m.khaliun@unesco.mn munkhjin@globeinter.org.mn

Дараах холбоосоор орж шаардлагатай мэдээллүүд авна уу

http://www.globeinter.org.mn/?cmd=Content&id=755&menuid=426

http://www.globeinter.org.mn/images/upld/Mediafreedomreport2016mon.pdf


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1307 
 Нийт хандалт:130598 
 Энэ сард:13074 
 Өнөөдөр:26 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.