Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2018.06.23

Хүний эрхийн ТББ-уудыг чадавхжуулах сургалт боллоо

Глоб Интернэшнл төв “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих” төслийн хүрээнд 2018 оны 6 дугаар сарын 21, 22-ны өдөр хүний эрхийн ТББ-уудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэмжлэгтэй зохион байгуулсан сургалтад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийслэл, орон нутгийн 20 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Сургалтыг Монгол дахь иргэний нийгмийн байгууллагуудын хүний суурь эрхийг хөхиүлэн дэмжих болон түүний талаарх мэдээллийг олон нийтэд түгээх үйл ажиллагааг өсгөн нэмэгдүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Сургалтын эхний өдөр нь Эмнести интернэшнл Монгол байгууллагын ТУЗ-ийн дарга Б.Болорсайхан хүний эрхийн суурь ойлголт, гол шинж чанарууд, Оюу толгойн хяналт ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл бизнес ба хүний эрхийн талаарх НҮБ-ийн чиглүүлэгч зарчмууд, МҮХАҮТ-ын ахлах мэргэжилтэн Ч.Цэцэгмаа Европын хөнгөлөлтийн системийн (GSP+) дотоод, гадаад хүчин зүйлсийн талаар, Нээлттэй нийгэм форумын менежер Б.Хишигсайхан НҮБ-ийн хүний эрхийн механизмуудын талаар оролцогчдын мэдлэг, ойлголтыг дээшлүүллээ.

Удаах өдрийн сургалтаар сэтгүүл зүй, хүний эрхийн олон улсын механизмууд, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулж буй олон улсын конвенци болон дотоодын хууль эрх зүйн орчны талаар Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал, Эмнести интернэшнл Монгол байгууллагын ТУЗ-ийн дарга Б.Болорсайхан, хуульч, профессор Д.Батмөнх нар хичээл заасан юм.

Ийнхүү хоёр өдрийн турш амжилттай үргэлжилсэн Хүний эрхийн төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах сургалтад оролцогчид сургалтын агуулгад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, сурсан мэдлэгээ цаашдын үйл ажиллагаанд түлхүү ашиглах болно гэдгээ хэлсэн юм.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1316 
 Нийт хандалт:148537 
 Энэ сард:11809 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.