Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2018.08.28

Сэтгүүлчдийн аюулгүй байдалд хамтарсан мониторинг хийнэ

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
2018 оны 8-р сарын 28


Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Глоб Интернэшнл төв Монголын Хуульчдын Холбоо, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийхээр болсноо зарлаж байна.

Энэхүү мониторинг нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг дарамт шахалт, заналхийлэл, хүчирхийлэлд олон нийт, нэн ялангуяа төрийн анхаарлыг илүүтэй хандуулна. Мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалдаг олон улсын хамтын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пактын 19-р зүйлийн хэрэгжилтийг ханган ажиллахад УИХ, Засгийн газарт нөлөөлөх зорилготой.

Монголын Хуульчдын Холбоо Шүүхийн болон Прокурорын шатанд шийдвэрлэгдэж буй сэтгүүлчдийн эсрэг гомдлуудад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, Хэвлэл мэдээллийн  эрх чөлөөний тухай, Зөрчлийн тухай хуулиудыг хэрхэн ашиглагдаж буй зэрэг хууль, эрх зүйн хүрээний асуудлуудад түлхүү ажиллана. Харин Монголын Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮБ-ын Дээд коммиссарын байгууллагаас гаргасан Хүний эрхийн индикаторыг ашиглан Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэхийн зэрэгцээ дотоодын хэмжээнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэрхэн ойлгон хүлээж авч буйд мониторинг хийнэ.

Глоб Интернэшнл төв 2017 оны тавдугаар сараас хойших нэг жилийн хугацаанд нийт 140 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан 182 удаагийн тохиолдол бүртгэсэн байна. Хэвлэлийн эрх чөлөөний тайлан бэлтгэж эхэлсэн 2006 оноос хойш нийт 701 зөрчил бүртгэгдсэнээс 2009 оноос эхлэн энэ тоо тогтмол нэмэгдсээр байгаа нь сэтгүүлчдийн аюулгүй байдал алдагдсаар буйн илрэл юм. Энэ бол зөвхөн олон нийтэд ил болсон зөрчлүүдийн бүртгэл бөгөөд үүний ард мэдэгдээгүй өнгөрсөн олон тохиолдол бий гэдгийг санах хэрэгтэй юм.

Нэмэлт мэдээлэл
Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдалд хийх мониторингийг  Глоб Интернэшнл Төвөөс хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд Монголын Хуульчдын Холбоо, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран хийнэ. 

Европын Холбооны санхүүжилттэй “GSP+ механизмаар дамжуулан хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төсөл нь Армени, Болив, Кабо Верде, Киргиз, Парагвай, Пакистан, Филиппин, Шри-Ланка, Монгол Улсад хэрэгжиж байгаа. GSP+ буюу Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системд нэгдэн орсон дээрх орнууд нь хүний эрхийн суурь конвенциудаа даган биелүүлж байх, тухайн орнуудын иргэний нийгэм, нийгмийн түншүүдийг мэдлэг мэдээллээр хангах замаар хүчтэй нөлөөлөгч, өөрчлөгч хүчин байлгахад зорино.  Мөн энэ төсөл нь хүний эрхийн шинэ ойлголтыг илүү эерэг, бүтээлч байдлаар олон талын оролцогч талуудад танилцуулах боломжийг нээх юм.

Энэ хүрээнд хүний эрхийн суурь 27 конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд Глоб Интернэшнл төв 1974 онд Монгол Улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтэд түлхүү анхаарч ажиллаж байна.

Энэ ч утгаараа олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн Монгол Улсын үүргийн хүрээнд НҮБ, ЮНЕСКО-гоос сэтгүүлчдийн аюулгүй байдал, хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хамгаалахад чиглэсэн хэд хэдэн удаагийн зөвлөмж ирүүлснийг энд дарж үзнэ үү.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1315 
 Нийт хандалт:143848 
 Энэ сард:12240 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.