Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.01.27

С.Мягмарыг ОНРТ-ийн гvйцэтгэх захирлаар томилов


Олон нийтийн радио, телевизийн /ОНРТ/ Vндэсний зєвлєл гацаанаас гарав. Тэд
єчигдєр Н.Содномдоржийг Vндэсний зєвлєлийн даргаас чєлєєлж Х.Чилаажавыг томиллоо.
“Vндэсний зєвлєлийн гишvvдийн гуравны нэг нь санал оруулбал уг гаргасан саналыг
хэлэлцэнэ” гэсэн журмын дагуу зургаан гишvvний гаргасан саналыг хэлэлцэж Н.Содномдоржийг
чєлєєлєх асуудлаар нууц санал хураан олонхийн саналаар чєлєєлжээ. Гишvvн Х.Чилаажав
даргаар сонгох саналд Vндэсний зєвлєлийн гишvvн бvгд гар єргєсєн байна. Ийнхvv
Vндэсний зєвлєл гацаанаас гарч дараагийн асуудлууд, тєвєггvй шийдэгдлээ. Энэ
vед гишvvн Ж.Занаа С.Мягмараас “МVТВ-д ажиллаж байхдаа vvсгэсэн эд хєрєнгийн
маргааны талаар болон телевизээр ярилцлага єгєхдєє “Ийгл” телевизийг хэрvvлийн
бузар шингэсэн газар гэж хэлсэндээ уучлал гуйх уу” гэсэн асуултад хариу хvссэн
юм. Х.Чилаажав vvнийг хэлэлцэж буй асуудлаас гажсан асуулт байна гэж эсэргvvцсэн
ч О.Мєнгєнтуул “Асуултад хариулах ёстой” гэснийг зарим гишvvн дэмжсэн.

С.Мягмар “МVТВ-ээс “Монгол кино” нэгтгэлд хєрєнгє шилжvvлсэн тухай ТЄХ-ны
тогтоолыг эсэргvvцэж байгаад, хууль дvрмийг биелvvлж эд хєрєнгийг хvлээлгэж
єгсєн. Нийтлэл, нэвтрvvлгийн бодлого нь хазайж, хоёр хvн хэрэлдvvлдэг газар
болсон тул “Ийгл” телевизийг хэрvvлийн бузар шингэсэн газар гэж хэлсэн. Vvндээ
би уучлал гуйна” гэж тайлбарлав.

ОНРТ-ийн дэд захирал болон телевиз, радио, “ММ” агентлагийн захирлыг ерєнхий
захирал Vндэсний зєвлєлд санал болгов. Тvvний танилцуулсан хvмvvсийг зєвлєл
баталснаар ОНРТ-ийн дэд захирлаар “Аригу” ХХК-ийн захирал Л.Ариунбат томилогдож
телевизийн захирлын vvргийг хавсран гvйцэтгэхээр боллоо. Монголын радиогийн
захирлын албанд Б.Пvрэвдашийг хэвээр vлдээв. Харин “ММ” агентлагийн захирлаар
“ТВ-9” телевизийн редактор Є.Отгонбаатар очлоо.

Vндэсний зєвлєлийн гишvvд С.Мягмарт баяр хvргэж, хамтран ажиллана гэдэгт итгэж
буйгаа илэрхийлсэн. С.Мягмар “Жаварт 60 хоног сойгдоно” гэдэг шиг л юм болж
байж томилогдлоо. ОНРТ-ийг жинхэнэ утгаар нь хєгжvvлэхэд зvтгэж байгаадаа
баяртай байна” гэв. Vvний дараа тэрбээр сэтгvvлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
“ОНРТ-ийн бvтцийг бий болгоно. Бид аливаа зvйлд стандарт байдгийг мартжээ.
ОНРТ-ийн стандартыг тогтоож, олон улсын стандартын дагуу ажиллана” гэж байлаа.


ОНРТ-ийг нvсэр бvтэцтэй, олон хvнтэй, мєнгє уудаг машин гэдэг. Vvнийг єєрчилж,
чадварлаг, цомхон баг бvрдvvлэх шаардлагатай гэж vздэг хvн бий. Харин ОНРТ-ийн
шинэхэн дарга єєр бодолтой байна. Тэрбээр энэ байгууллагыг удирдахдаа ямар
нэг халаа сэлгээ хийхгvй бололтой. Цєєн хvнтэй, бага зардлаар ажиллах ёстой
гэдэгтэй санал нийлдэггvйгээ хэлж байсан. Мєн ойрын хугацаанд удирдах багаа
бvрдvvлэх бєгєєд багт нь ямар ч хvн орж болно, олон санаатай хvмvvсийг удирдаж
чаддаг л байх ёстой гэж ярилаа.

Тэрбээр мєрийн хєтєлбєртєє ОНРТ-ийн ерєнхий захирлын ажлын vр дvн гурван сарын
дараанаас гарч эхэлнэ гэж тусгасан. Энэ хугацааг наашлуулж хоёр сар болгоно
гэдгээ илэрхийлэв.

Дараа нь Vндэсний зєвлєлийнхєн сэтгvvлчдэд мэдээлэл хийлээ. Тус зєвлєлийн
дарга Х.Чилаажав “Бид нэлээд ачаалалтай ажиллаж олон асуудлыг шийдлээ. Олон
нийтийн санаа бодлыг тусгадаг, тэдэнд зориулагдсан нийтлэлийн бодлоготой ОНРТ
байгуулахаар ажиллаж байна. Vндэсний зєвлєлийн гишvvдээс олон санаа гардаг
ч бид ойлголцож ажиллана. Бидний vйл ажиллагаа нээлттэй, ил тод байх болно”
гэв.

“ОНРТ-ийн ажилчдын Тvр хорооноос та бvхнийг татах хvсэлтээ Ерєнхийлєгч, Засгийн
газар, УИХ-д тавьсан байгаа. Vvний дараа Vндэсний зєвлєл гацаанаас гарсан
нь ямар учиртай вэ” гэсэн асуултад тэрбээр “Тvр хорооны шахалтаар ийм шийдвэр
гаргаагvй. Vндэсний зєвлєл хэн нэгнээс хараат байдлаар асуудлыг шийдэхгvй.
Тvр хорооноос биднийг эргvvлэн татах асуудал тавьсан нь тэдний эрхийн асуудал.
Vvнийг Vндэсний зєвлєлийн гишvvдийг сонгосон субъектууд шийднэ. Бидний ажилд
шахалт vзvvлэх гэсэн ямар ч оролдлогыг хvлээж авахгvй” гэв. Єнгєрсєн оны 11
дvгээр сарын 26-нд Vндэсний зєвлєл 15 дугаар тогтоолоороо С.Мягмарыг ОНРТ-ийн
ерєнхий захирлаар томилсон. Vvнийг олонхийн шийдвэрээр гаргаагvй, хууль бус
vйлдэл гэж vзэн Vндэсний зєвлєлийн таван гишvvн шvvхэд хандсан юм. Гэтэл та
энэ удаа эсэргvvцэж байсан шийдвэрээ хvлээн зєвшєєрєв. Тэд шvvхээс єргєдлєє
татаж авахаар болжээ. Р.Бурмаа гишvvн энэ талаар “С.Мягмарт итгэл vзvvлэх
эсэх тухай асуудлыг хэлэлцэхгvй хойш тавьсаар ирсэн. Энэ асуудлыг сєхєхєєр
л Vндэсний зєвлєлийн vйл ажиллагаа гацчихдаг байлаа. Єнєєдєр энэ талаар санал
хурааж С.Мягмарт итгэл vзvvлье гэж олонх шидвэрлэсэн тул бусдынхаа саналыг
хvндэтгэн єргєдлєє шvvхээс татаж байгаа юм” хэмээн тайлбарлав.

ОНРТ-ийн ажилтнууд Vндэсний зєвлєлийн энэхvv шийдвэрийг хvлээн зєвшєєрєхгvй
байгаа аж. Тvр хорооныхон хуралдаж болсон vйл явдлыг хэлэлцжээ. Тэд “Vндэсний
зєвлєлийн гишvvдийг эргvvлэн татах шаардлага хэвээр байгаа. Уг шаардлагаа
vргэлжлvvлэн тавих болно” гэж мэдэгдлээ. ОНРТ-ийн ерєнхий, дэд захирал, радио,
телевиз, агентлагийн захирлуудыг МАХН, АН-ынхан тохиролцон хуваан авч байгаа
нь ОНРТ-ийг олон нийтийн болгох зорилтоос гажиж байна хэмээн vзэж буй аж.



Эх сурвалж: Єнєєдєр 2006.01.27


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160001 
 Энэ сард:15032 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.