Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.02.02

Сэтгvvлчдийг олон улсын уралдаанд оролцохыг урьж байна


Олон улсын гэрэл зургийн сэтгvvл зvйн уралдаан Хятадад
болно

Дэлхийн гэрэл зургийн сэтгvvлчдийг Хятадын ємнєд хэсгийн Шенжен хотод зохиогдох
Хятадын олон улсын гэрэл зургийн хоёр дахь удаагийн уралдаанд оролцохыг урьж
байна. Єргєдєл хvлээн авах эцсийн хугацаа хоёрдугаар сарын 15. Уралдааны сэдэв
“Энх тайван болон Хєгжил”. Уралдааныг зохион байгуулагчид дэлхий ертєнцийг
хєгжингvй, амар жимэр болгоход чиглэсэн тэмцэл 2005 оны байдлаар гэрэл зургийн
хальсанд хэрхэн буусныг vзvvлэхийг зорьсон юм. Хятадын Гэрэл зургийн сэтгvvл
зvйн нийгэмлэгийн зохион байгуулж буй энэ уралдааныг Олон улсын соёлын солилцооны
Шеньжений холбоо болон Шеньжений Хэвлэлийн бvлэг ивээн тэтгэжээ.

Мэдээллийн агентлаг, сэтгvvл, сонин болон гэрэл зургийн агентлагт ажилладаг
гэрэл зурагчин энэ тэмцээнд оролцох боломжтой. Уралдаанд илгээсэн бvтээлийг
дараах найман тєрєлд шалгаруулж, шагнал гардуулна: онцлох мэдээ, ерєнхий мэдээ,
эдийн засаг, шинжлэх ухаан болон техникийн мэдээ, хєрєг зураг, єдєр тутмын
амьдрал, спорт, урлаг болон зугаа цэнгэл, байгаль орчны мэдээ. Тєрєл тус бvрт
шалгарсан бvтээлээс Оны шилдэг гэрэл зургийг тодруулж, шагнал гардуулна.

Бvтээл нь Оны шилдэг гэрэл зургаар шалгарсан гэрэл зурагчинд бэлнээр 7400
орчим доллар єгч, цом, баярын бичиг гардуулахаас гадна Хятадад ирж, очих тээврийн
зардлын тасалбар олгоно. Алтан шагнал буюу дэд байранд шалгарсан 14 хvнийг
1200 орчим доллар, цом, баярын бичгээр шагнана. Засгийн газрын харьяа хэвлэлийн
хэд хэдэн бvлэг, мэдээллийн хэрэгслvvд Гэрэл зургийн энэ уралдааныг зохион
байгуулахыг дэмжиж байна. Дэлхий дээр хэвлэл мэдээллийн салбарыг хамгийн их
хязгаарлаж, боогдуулдаг улсын нэг бол Хятад. Гэсэн хэдий ч Хятадын Гэрэл зургийн
сэтгvvл зvйн нийгэмлэг уралдааныг мэргэжлийн єндєр тvвшинд зохион байгуулж,
мэдээлэл чєлєєтэй солилцох боломж бvрдvvлнэ гэжээ.

Єнгєрсєн жилийн тэмцээнд Франс-Пресс агентлагийн таван гэрэл зурагчин шагналт
байранд шалгарчээ. Тэдний зургийг харахыг хvсвэл
http://www.afp.com/english/afp/?pid=whatsnew/chipp
хаягаар орно уу.

Хятадын гэрэл зургийн нийгэмлэг: http://www.chipp.cn/index_english.asp

Синьхуа мэдээллийн агентлаг: http://news.xinhuanet.com/english/2005-12/23/content_3961718.htm


Азийн хєгжлийн сэтгvvл зvйн шагнал


Азийн сэтгvvлчид хєгжлийн сэдвээр бичсэн шилдэг бvтээлээ Азийн Хєгжлийн банкны
Хvрээлэнгээс зохион байгуулж байгаа Бvс нутгийн уралдаанд хоёрдугаар сарын
17 хvртэл илгээж болно.

Хєгжиж буй 39 орны сэтгvvлч Азийн Хєгжиж буй орны сэтгvvл зvйн шагналын тєлєєх
тэмцээнд оролцох боломжтой. /Уралдаанд оролцох боломжтой орны жагсаалтыг дараах
http://www.adbi.org/daja.how.to/#dmc
хаягаас авна уу. Монглын сэтгvvлчид
энэ тэмцээнд оролцох боломжтой/ 2005 онд хєгжлийн холбогдолтой асуудлаар нийтлэлээ
хэвлvvлсэн сонины сэтгvvлчид энэ тэмцээнд оролцоно.

Сэтгvvлчдийн уралдаанд илгээсэн бvтээлийг дєрвєн тєрєлд шалгаруулна: ядуурал,
хvн ам болон хєгжил, эмэгтэйчvvд болон хєгжил, хєгжлийн агентлагууд. Дээрх
дєрвєн тєрєлд бvтээл нь шалгарсан сэтгvvлчдийг 1500 доллар, цомоор шагнаж,
нийтлэлийг нь нэгдсэн номонд оруулах аж. Хоёрдугаар байр эзэлсэн сэтгvvлчдийг
1000, 500, 250 доллароор шагнана.

Дээрх дєрвєн тєрєлд бvтээл нь шалгарсан сэтгvvлчид ирэх дєрєвдvгээр сард Манила
хотод шагнал гардуулах ёслол болон бусад арга хэмжээнд оролцоно. Тэдний Филиппинд
очих, тэнд гурван єдєр амьдрах зардлыг уралдааныг зохион байгуулагчид хариуцах
юм байна.

Уралдааны гол оролцогчид болон тусдаа єргєдєл гаргасан хvмvvсээс дараах тєрєлд
тус бvр 2000 долларын тусгай шагналын эзнийг тодруулна. Vvнд: Оны хєгжлийн
сэтгvvлч, Оны хєгжлийн эмэгтэй сэтгvvлч /эхний тєрєлд эмэгтэй хvн шалгараагvй
бол энэ шагналыг олгоно/. Оны хєгжлийн залуу сэтгvvлч /30-аас доош насны/,
Арлын сэтгvvлчдийн шагнал /Номхон далайн арлын орнууд болон Мальдивийн арал
орно/

Дэлгэрэнгvй мэдээллийг
http://www.adbi.org/daja.how.to/
дараах хаягаас авна уу.



Эрvvл мэндийн хамтын ажиллагаа байгууллага хэвлэл мэдээллийн хєгжилд
зориулж бага хэмжээний тэтгэлэг олгоно.


Дэлхийн хэмжээнд сэтгvvл зvйн сургалт явуулдаг байгууллагууд Шинээр байгуулагдсан
Эрvvл мэндийн Сэтгvvл зvйн тvншлэлийн байгууллагын бага хэмжээний тэтгэлэг
авах єргєдлєє хоёрдугаар сарын 10 хvртэл илгээх боломжтой юм. Эрvvл мэндийн
сэтгvvл зvйн сургалт яавуулах шалгарсан тєсєл бvрт дээд тал нь 10 мянган доллар
олгох аж.

Тэтгэлэг авах хvсэлтэй байгууллагууд юун тvрvvнд интернэтэд Англи, Франц,
Испани хэлээр байрлуулсан маягтыг бєглєнє. Бєглєсєн маягтыг яваандаа эрvvл
мэндийн сэтгvvл зvйг хєгжvvлэх бодолтой ивээн тэтгэгч байгууллага сонирхож
болох тул мэдээллийн санд байрлуулна.

Саяхан байгуулагдсан Эрvvл мэндийн Сэтгvvл зvйн Тvншлэлийн байгууллага нь
Сэтгvvлчдийн тєлєє олон улсын тєв, Интерньюс сvлжээ болон Панос Лондон байгууллагатай
хамтран ажиллаж байна. Эрvvл мэндийн сэтгvvл зvйг хєгжvvлэх энэхvv санаачлагыг
Билл болон Мелинда Гейтсийн сан, Жонн болон Жеймс Найтын сан, Нээлттэй нийгэм
хvрээлэн ивээн тэтгэжээ. Томоохон тєслийн хvрээнд зохион байгуулдаг сэтгvvл
зvйн практик сургалтыг хєхvvлэн дэмжихэд энэхvv тэтгэлэгийг олгож байгаа юм.
Эхний ээлжинд эрvvл мэндийн салбарт хамаарах, таваас доош сар vргэлжлэх сургалтын
хєтєлбєрийг санхvvжvvлэхэд уг тэтгэлэгийг олгоно. Тэтгэлэгийн хєрєнгєєр томоохон
тєслийг санхvvжvvлэхээс гадна сургалтын тоног тєхєєрємж авч єгєх, засгийн
газрын бус байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, бусад боломжтой саналыг
санхvvжvvлнэ. Тєсєл нь шалгарч, тэтгэлэг авах эрхтэй болсон байгууллагыг гуравдугаар
сарын 27-нд зарлана. Тэтгэлэгийн талаар дэлгэрэнгvй мэдээлэл авахыг хvсвэл
Интерньюс Сvлжээний Рон Маклннистай энэ хаягаар rmacinnis@internews.org холбоо
барина уу. Анкентын талаар дэлгэрэнгvй мэдээлэл авахыг хvсвэл health@icfj.org



Анкет /англи хэлээр/ http://www.healthjournalism.net/questionnaire.htm

Эрvvл мэндийн сэтгvvл зvйн тvншлэл байгууллага
http://www.healthjournalism.net/




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:163647 
 Энэ сард:12761 
 Өнөөдөр:30 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.