Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.02.04

Дорнод аймаг “ Сэтгvvлч эмэгтэй заналхийлэлд єртєв”

Монгол улс/ Дорнод аймаг

Он сар єдєр : 2006.01.26

Эх сурвалж : Глоб Интернэшнл ТББ

Сvрдvvлэгт єртсєн хvний нэр : М.Одгэрэл

Зєрчлийн хэлбэр : Заналхийлэл

Дорнод аймгийн “Дорнод” сонины сурвалжлагч сэтгvvлч М.Одгэрэлийг Дорнод аймгийн
Онцгой байдлын хэлтсийн дэд даргаар ажиллаж байсан Д.Сvхбаатар гэгч гар утас
руу нь заналхийлсэн єнгє аястай “Чиний ар гэр ах дvv нарыг чинь судалсан. Чамтай
тооцоо бодно” гэж мессеж олноор бичин дарамталж байна.

Сурвалжлагч эмэгтэй М.Одгэрэл єнгєрсєн онд “Дорнод” сониндоо “Сая саяын луйвар
буюу Д.Сvхбаатарын хууль бус ажиллагаа” гарчигтай шvvмжлэлт нийтлэл бичжээ.
Сэтгvvлч нийтлэл бичихээр эрэн сурвалжлага хийх явцад Д.Сvхбаатар єєрийнхєє
талаар сонинд гарах нь гэж мэдээд сонины редакцийн эрхлэгч Б.Туяа руу аймгийн
зарим нэг албан тушаалтнаар дамжуулан уг єгvvллийг нийтлvvлэхгvй байх талаар
яриулж нєлєєлєх гэж оролдож байжээ. Мєн Д.Сvхбаатар энэ vеэр сурвалжлагч бvсгvй
М.Одгэрэлийг хоолонд урих ба эсвэл гар утасны нэгж их хэмжээгээр єгєхийг хvртэл
оролдсон байна. Монгол улсын Эрvvгийн хуулийн 139 дvгээр зvйлд 1 дэхь хэсэгт
“Єєрийн болон бусдын ашиг сонирхолыг хєндсєн аливаа мэдээллийг нийтэд тараах,
эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд
саад хийсэн ” мєн энэхvv зvйлийн 2 дахь хэсэгт “Энэ хэргийг албан тушаалын байдлаа
ашиглаж vйлдсэн бол” гэмт хэрэгт тооцон эрvvгийн хариуцлага хvлээлгэнэ гэж заасан
байдаг.

Д.Сvхбаатар, єєрийн талаар бичсэн нийтлэлийг хэвлvvлэхгvйн тєлєє янз бvрийн
оролдлого хийж, улмаар аймгийн зарим нэг албан тушаалтнууд нийтлэлийг гаргахгvй
байх талаар сониний редакц руу ярьж байсан vйлдлийг холбон vзэхэд гэмт хэргийн
шинжийг агуулсан байж болох vндэслэл ажиглагдаж байна.

Нэмэлт мэдээлэл

Д.Сvхбаатартай холбоотой албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг урьд нь аймгийн
прокурор хоёр ч удаа хэрэгсэхгvй болгон буцаасан ба харин энэ удаа Сvхбаатарыг
ажлаас нь чєлєєлж хуулийнхан шалгаж эхлээд байгаа юм байна.

Санал болгож буй арга хэмжээ

Сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийхийг оролдож,
сэтгvvлчийг сvрдvvлж байгаа асуудлыг олны сонорт хvргэх зорилгоор Глоб Интернэшнл
ТББ-аас хэвлэлийн мэдэгдэл гарган тухайн орон нутгийн сонинд нийтлvvлэх, хууль
сахиулах байгууллагад хvргvvлэх






Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159711 
 Энэ сард:14742 
 Өнөөдөр:73 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.