Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.02.04

Сvлжээний сурвалжлагч Г.Энхбаатар бvс нутагтаа ажиллалаа

“Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь” тєслийн сvлжээний сурвалжлагч Г.Энхбаатар єєрийн хариуцсан бvс нутаг болох Говьсvмбэр, Дорноговь аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд болон шvvх, прокурор, хууль хяналтын байгууллагын ажилтнуудтай 2006 оны нэгдvгээр сарын 24-26-ны єдрvvдэд уулзаж тєслийн зорилго чиглэл, vйл ажиллагааны талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.
Говьсvмбэр аймагт одоогийн байдлаар ердєє ганцхан FM радио, ганцхан орон нутгийн сонин ажиллаж байна. Харин тєвийн хэвлэл мэдээллийн байгууллагыг тєлєєлж ердєє л МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч ажилладаг юм байна. Уг нь аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэд орон нутгийн телевиз ажиллаж байсан боловч Олон нийтийн радио телевизийн хууль батлагдан гарснаар “эрх зvйн чадамжгvй” болж тvр хаагдаад байгаа ажээ. Нєгєє талаас 2006 оны аймгийн тєсєв батлагдаж ирэхдээ орон нутгийн телевизийн тєсвийг хассан тул цаашид vйл ажиллагаагаа явуулах ямар ч боломжгvй болсон байна.
Одоо Говьсvмбэр аймагт “Чойр-54” гэсэн ганцхан сонин хэвлэгдэн гарч байна. Сургууль тєгсч ирээд удаагvй байгаа залуу сэтгvvлч Г.Баасансvрэн дан ганц єєрийнхєє хvч, хєрєнгєєр эрхлэн гаргаж байгаа энэ сонин л орон нутгийн чєлєєт хэвлэлийг тєлєєлж байна гэж хэлж болно. Сардаа ердєє ганцхан дугаарыг 500 хувь хэвлvvлдэгч борлуулалт нь маш тааруу, ердєє тавь жараас хэтэрдэггvй гэнэ. Дээрээс нь мэдээлэл олж авахад чамгvй бэхршээл тулгардаг тухайгаа сэтгvvлч бvсгvй ярьж байлаа. Ялангуяа цагдаа, шvvх, хууль хяналтын байгууллагынхан мэдээлэл єгєхдєє хойрго ханддаг тухай дурдаж байлаа.
Уулзалтад оролцсон аймгийн цагдаагийн хэлтсийн олон нийттэй харилцах албаны ажилтан Б.Эрдэнэдалай сэтгvvлчидтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж, хуулийн хvрээнд хориглоогvй мэдээллийг шуурхай єгч байхаа амлалаа.
Сэтгvvлчдийг vйл ажиллагаагаа явуулахад дарамт шахалт vзvvлдэг гол хvмvvс нь аймгийн удирдлагууд гэж сэтгvvлч Г.Баасансvрэн, Г.Болдбаатар нар хэлж байна. Ямар ч мэдээлэл авахаар очиход заавал дээд дарга нарын зєвшєєрєл нэхдэг, учир шалтгааныг асууж байцаах нь элбэг тохиолддог тухай тэд ярьж байлаа. Энэ нь орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын єєрсдийнх нь эрхийг зєрчиж байгаагийн нэг илэрхийлэл гэдгийг тэр бvр мэддэггvй тухайгаа ч нуусангvй.
Єнгєрсєн жил болсон орон нутгийн сонгуулийн vеэр сэтгvvлч Г.Баасансvрэн єєрийн эрхлэн гаргадаг “Чойр-54” сониныхоо эхний нvvрэнд Эх орон намаас нэр дэвшигчийн материалыг, хоёрдугаар нvvрэнд МАХН-аас нэр дэвшигчийн материалыг нийтэлжээ. Гэтэл Амйгийн засаг дарга бєгєєд аймгийн МАХН-ын хорооны дарга Баянмєнх сэтгvvлч бvсгvйн гарыг мушгиж “Яах гэж Эх орон намын нэр дэвшигчийг сониныхоо нэгдvгээр нvvрэнд нийтэлсэн бэ?” хэмээн асууж шалгааж байсан байна. Иймэрхvv л байдлаар орон нутгийн удирдлагууд хэвлэл мэдээлэлд хандаж байна хэмээн Говьсvмбэр аймгийн сэтгvvлчид ярьж байлаа.
Уулзалтад оролцсон хэвлэл мэдээлэл, хууль хяналт, тєрийн захиргааны байгууллагын ажилтнууд цаашид vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн ямарваа нэгэн хэлбэрийг соргогоор мэдэрч нэг баг болж хамтран ажиллах нь зvйтэй юм гэж тогтлоо.
Дорноговь аймагт єнєєдрийн байдлаар тогтмол гарч байгаа ганц ч сонин хэвлэл алга. Харин аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэд радио, телевизийн тєв ажиллаж байна. Тєвийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээс МОНЦАМЭ агентлаг, Монголын радио, Зууны мэдээ сонины орон нутгийн сурвалжлагч нар ажилладаг юм байна. Говьсvмбэр аймгийн сэтгvvлчид орон нутгийн тогтмол хэвлэлтэй болох гэж хэд хэдэн удаа оролдсон боловч санхvv, эдийн засаг, улстєрийн дарамт шахалтаас шалтгаалж бvтэлтэй болж чадаагvй байна. Сониныг эрхлэн гаргаж байсан сэтгvvлчид нь vзэл бодлын хувьд АН-ыг дэмждэг байсан нь орон нутгийн удирдлагуудын таалалд нийцээгvй тул тєр захиргааны бvх тєвшинд дэмжлэг авах боломжгvй болсон байна. Аймгийн засаг даргын зvгээс орон нутгийн сонинг захиалахгvй байхыг доод албан тушаалтнууддаа vvрэг болгож байсан тохиолдол нэг бус удаа гарч байжээ. Дорноговь аймаг ажиллаж байгаа богино долгионы хоёр радио станцыг эрх баригч МАХН-ын талыг баримтлагчид эзэмшдэг юм байна. Сэтгvvлч Л.Эрдэнэбат уг радио станцад ерєнхий редактороор ажиллаж байхдаа аймгийн удирдлагуудын хууль бус vйл ажиллагааны талаар баримтад тулгуурласан шvvмжлэлт нэвтрvvлэг хийхээр хэд хэдэн удаа оролдсон боловч радио станцын эзэн нь байнга хориглож байсан тул арга буюу ажлаасаа гарчээ. Ер нь Дорноговь аймгийн засаг дарга Ш.Батсуурь авилга хээл хахуулийн хэрэгт холбогдсон тухай орон нутагт байнга яригддаг, тєвийн хэвлэлvvдээр тогтмол бичигддэг боловч огт шалгагддаггvй нь гайхалтай хэмээн уулзалтад оролцогчид ярьж байлаа. Ш.Батсууриар овоглосон байр орон сууц, дэлгvvр хоршоо, бар цэнгээний газруудыг Сайншандынхан бvгд нэрлэж чадна гэж сэтгvvлчид хэлж байна. Бvгд єєрийнх нь ах дvv хамаатан садангуудын нэр байх бєгєєд Засаг даргын гаргаж байгаа шийдвэр захирамжийн хэчнээн нь энэ бvхнийг хаацайлахад чиглэгдэж байгаа бол гэж тэд ярьж байлаа. Хамгийн гол нь иргэд мэдээлэл олж авч чадахгvй байна. Тэд мэдэх эрхээ бvрэн эдлэх нєхцєл хаалттай байна гэж уулзалтад оролцогчид хэлж байлаа. Бид нэг нэгээрээ биш ингэж олуулаа байж, тэр тусмаа сэтгvvлчид хууль хяналтын байгууллагынхан хамтран ажиллавал иргэд олон тvмэнд vнэн мэдээллийг хvргэхэд чухал тvлхэц болно тэд ярьж байлаа. Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг эдлэхэд vнэн бодит мэдээлэлтэй байх нь хам гийн чухал юм байна гэдгийг уулзалтад оролцогчид онцолж байлаа.
Говьсvмбэр, Дорноговь аймаг болсон дээрх уулзалтууд vр дvнтэй болж, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний vндсэн агуулга ач холбогдлын талаар ойлголтыг улам бататгаж, идэвхитэй хамтран ажиллаж vр дvнд хvрэх юм байна гэсэн итгэл найдварыг тєрvvлж чадлаа.
________________________________________








Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:163647 
 Энэ сард:12761 
 Өнөөдөр:30 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.