Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.02.04

Завхан: Хэвлэлийн мэдээ


“Завхан“ сонин “Улиастай зочид буудлыг дуудлага худалдаанд оруулах тухай” Завхан аймаг дахь Шvvхийн шийдвэр гvйцэтгэх албанаас албан ёсоор ирvvлсэн зарыг 12-р сарын 20-ны єдрийн 35 дугаартаа нийтлvvлсэнээс vvдэн Завхан аймгийн Засаг дарга Л. Гансvх, 2005 оны 12 дугаар сарын 31-ны єдєр, орон нутгийн хэвлэл “Завхан” сонины эрхлэгч Б. Идэр, бусад сэтгvvлчид болон Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Нацагмаа нарыг єрєєндєє дуудаж загнажээ.

Монгол Улсын Шvvхийн шийдвэр гvйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зvйлийн нэг дэх хэсэгт “Албадан дуудлага худалдааг эрхлэн хєтлєгч уг худалдаа эхлэхээс 14 хоногийн ємнє хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” хэмээн заасан байх тул Шvvхийн шийдвэр гvйцэтгэх алба болон “Завхан” сонин аль аль нь ямар нэг хууль бус vйл ажиллагаа явуулаагvй байна.

“Глоб Интернэшнл” ТББ сэтгvvлч Б.Идэрийг сонинд зар мэдээ нийтэлсний тєлєє загнаж, сониныг нь хаахаар сvрдvvлж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакцийн бодлогод хєндлєнгєєс оролцох, хяналт тогтоохыг оролдсон нь хэвлэл мэдээллийн эрх чєлєєний хуулийг ноцтой зєрчсєн vйлдэл гэж vзэхээс аргагvй.

Сэтгvvлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь vнэн бодит мэдээллийг олон нийтэд тvгээх vндсэн vvрэгтэй ба vvргээ гvйцэтгэхэд хэн нэгэн хєндлєнгєєс оролцох ёсгvй. Мэдээлэл хайх, олж авах, ашиглах, тvгээх нь сэтгvvлчийн vндсэн vйл ажиллагаа юм.

1987 онд Лондон хотноо баталсан Чєлєєт хэвлэлийн Харти-д “Шууд болон шууд бус цагдан хяналтыг /цензур/ vл зєвшєєрнє. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг чєлєєтэй цуглуулах, тvгээх эрхийг хязгаарласан аливаа хууль, практик vйл ажиллагааг хориглох ёстой” гэсэн байдаг.

Мєн Монгол Улсын Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хуулиар аливаа тєрлийн цензур /цагдан хяналт/ тогтоохыг хориглосон байдаг. Аймгийн засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга сонины нийтлэлийн бодлогод нєлєєлєх, сонинд нийтлэх мэдээ материалд цагдан хяналт тавих ёсгvй билээ.

Монгол Улсын Vндсэн Хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хэлбэрэлтгvй биелvvлэх нь орон нутгийн эрх мэдэлтнvvдийн тєр, иргэдийнхээ ємнє хvлээсэн vvрэг юм. Улмаар хуулиа дээдлэн хvндэтгэж, тvvнийг хэрэгжvvлэн сахиулахаар тєрийн ємнє хvлээсэн vvргээ биелvvлж, аймгийнхаа сэтгvvлчдийг олон нийтэд мэдээлэл тvгээх vндсэн vvрэгт саад болохгvй байх учиртай.

"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан бєгєєд vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хєхиvлэн дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллага юм.






















Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:156154 
 Энэ сард:12672 
 Өнөөдөр:72 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.