Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.02.04

Ховд: Хэвлэлийн мэдээ


"Айро Монгол" пvvсийн Ховд аймаг дахь тєлєєлєгч Б. Бvжинлхам, касс З. Булганчимэг
нар Ховдын мэдээ сонины сэтгvvлч Г. Ганчимэгийг тус сонины 2006 оны 1 сарын
1 єдрийн № 01 дугаарын "Болиоч дээ" буланд "Онгоцны билет мєнхийн шvдний євчин
хэвээр байх уу, эсвэл..." гарчигтай мэдээ бичсэнтэй нь холбогдуулж "Мэдээллийн
эх сурвалжаа гаргаж єг, vгvй бол бид шvvхэд хандана "хэмээн сvрдvvлжээ. Мєн
"Мэдээгээ сонинд тавихаас ємнє бидэнд vзvvлэх ёстой" гэж шаардсан байна. "Глоб
Интернэшнл" ТББ сэтгvvлч Г.Ганчимэгийг бичсэн нийтлэлтэй холбогдуулан сvрдvvлж,
сэтгvvлчийн мэргэжлийн эрхийг нь зєрчсєн явдалд санаа тvгшиж байна. Сэтгvvлчид
болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь vнэн бодит мэдээллийг олон нийтэд тvгээх
vндсэн vvрэгтэй ба vvргээ гvйцэтгэхэд хэн нэгэн хєндлєнгєєс оролцох ёсгvй.
Мэдээлэл хайх, олж авах, ашиглах, тvгээх нь сэтгvvлчийн vндсэн vйл ажиллагаа
юм. Брюссель хотноо тєвтэй, дэлхийн 120 гаруй орны сэтгvvлчдийг эгнээндээ
нэгтгэсэн Олон улсын сэтгvvлчдийн холбооноос баталсан Сэтгvvлчдийн баримтлах
зарчим ба Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлийн ёс зvйн дvрэмд "Итгэл хvлээж
олж авсан мэдээллийн уг сурвалжтай холбогдох мэргэжлийн нууцыг сэтгvvлч хадгалах"
vvргийг ногдуулсан байдаг. Бичсэн нийтлэлийнхээ эх сурвалжийг илчлэх нь сэтгvvлчийн
мэргэжлийн ёс зvйд харш юм. 1987 онд Лондон хотноо баталсан Чєлєєт хэвлэлийн
Харти-д " Шууд болон шууд бус цагдан хяналтыг /цензур/ vл зєвшєєрнє. Хэвлэл
мэдээллийн хэрэгслийн мэдээллийг чєлєєтэй цуглуулах, тvгээх эрхийг хязгаарласан
аливаа хууль, практик vйл ажиллагааг хориглох ёстой" гэсэн байдаг. Мєн Монгол
Улсын Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хуулиар аливаа тєрлийн цензур /цагдан
хяналт/ тогтоохыг хориглосон байдаг. Сонинд мэдээгээ нийтлэхээс ємнє "бидэнд
vзvvлэх ёстой" гэсэн шаардлагыг цензур тавих оролдлого гэж vзэхээс аргагvй.
"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан бєгєєд vзэл бодлоо илэрхийлэх,
мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хєхиvлэн дэмжих чиглэлээр vйл
ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллага юм.




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:163647 
 Энэ сард:12761 
 Өнөөдөр:30 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.